Үндсэн хуулийн цэц хуралдана

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр хуульчилжээ.

Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлээр бэхжүүлсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болон Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар тогтоосон Ерөнхийлөгч Улсын Их Хурал дахь нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулах журмыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн билээ.  Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх оронч(202.21.101.130) 2017 оны 10 сарын 17

Монголчууд ааа дэлхийд гайхагдсан баян уул уурхайтай, 60,70 сая малтай, өргөн уудам газар нутагтай, цөөхөн монголчуудаа өрөнд бариулж өтөнд идүүлж, тарчилаан зовоож байгаа улс төрчид нэртэй луйварчидыг цаазын тавцанд аваачъя. УУЛ УУРХАЙГАА УХАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖСЭН ҮЕЭС ЭХЭЛЖ МОНГОЛЧУУД ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД УНАЛАА МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ!!!!!!!!??????

0  |  0
Top