”Ид шидийн орон”-г дулаанаар хангахад 380 вольтын цахилгаан шаардлагатай

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

 Баянхошуунд “Лантуун дохио” төрийн бус байгууллагын санаачилгаар “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг барьж байгуулах ажил амжилттай хэрэгжсэн. “Ид шидийн орон”-ы хүүхэд хамгааллын төвийн хоёр барилга нь дотроо түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж байрлаж буй юм. Мөн гаднаа хүүхдийн тоглоомын талбай, ажилдын гэр кампус байгуулсан.

Үйл ажиллагаагаа өнгөрсөн сарын 15-нд эхлүүлсэн ч халаалт, дулаанаар хангах боломжгүй байгаа талаар “Лантуун дохио” төрийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүн Ч.Ганжавхлан мэдэгдээд байна. Тэрбээр “Байшингаа барьчихаад байхад л зөвшөөрөл, гарын үсэг гээд хэдэн долоо хоног тойруулчихлаа. Цахилгаанаар ажилладаг хоёр байшин тэс хөлдүү. Хүүхэд авч чадахгүй байна. Энэ хооронд хоёр ч бага насны хүүхдийн хүчингийн хэрэг гарлаа” гэжээ.

Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг удаа дараа гарч буй ч тус  төв хүүхэд хүлээж авах боломжгүй байгаа талаар тэрбээр учирлаж буй юм. Энэ талаар “Лантуун дохио” төрийн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Тэлмэнээс тодруулахад “Ид шидийн орон төслийн хоёр байшин нь цахилгаан халаагуураар хална. Тийм учраас 380 вольтын цахилгаан шаардлагатай. Холбогдох төрийн байгууллагуудад хүсэлтээ өгсөн байгаа. Жаахан удаашралтай байна. Гэхдээ удахгүй зөвшөөрөл олгох байх” гэсэн хариултыг өглөө.

“Ид шидийн орон” төсөл нь нэг удаагийн тусламж хэлбэртэй бус, зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалалт шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах хүүхдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэх чухал төсөл юм. 

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ҮГҮЙ Л БОЛОВ УУ(202.9.42.59) 2017 оны 10 сарын 17

УБЦТС ТЕХНИКИЙН НӨХЦӨЛӨӨ ХААСАН ГЭЭД НЭГ ЦЭГИЙН ХҮҮХЭН БИЧИЖ ТАВЬЧАА Л САЙХАН ГЭГЧ НЬ ГЭДГЭР СУУНА ЛЭЭ ДЭЭ

0  |  0
Zochon(202.21.106.131) 2017 оны 10 сарын 17

Shal hudlaa.

0  |  0
G(27.123.214.93) 2017 оны 10 сарын 17

Hudlaa l sanagdaad bdgiin. Ugaasaa tsag hugtsaa haruulah bizdee.

0  |  0
S(202.179.26.55) 2017 оны 10 сарын 17

Энэ залуу нэг л биш худлаа царайтай шуу анхаараарвй

0  |  0
Zsss(27.123.212.131) 2017 оны 10 сарын 17

Neg l hudlaa gar sanagdaad bgaan olon tumnii itgeliin munguur uuriin office hiicheed

0  |  0
Zsss(27.123.212.131) 2017 оны 10 сарын 17

Neg l hudlaa gar sanagdaad bgaan olon tumnii itgeliin munguur uuriin office hiicheed

0  |  0
Top