Тэр үнэнээ л хэлж...

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт худал мэдээллийг ичих ч үгүй мэдээлж суугаагийн цаана ямар нэгэн захиалга, ашиг сонирхлын зөрчил байгаа нь тодорхой байдаг.  Урьтал болгон үүнийг өгүүлдгийн учир нь Шинэ Засгийн газрын гишүүдийг тойрсон худал мэдээллүүдэд хариу тайлбар өгөхөд оршино. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг харлуулж л байвал, хэнийг ч юу гэж худлаа гүтгэхээс буцахгүй "шийдсэн гарууд" байгаа бололтой.

 Тухайлбал, Сангийн сайдаар нэрлэгдээд байгаа Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээллүүд юм. Түүнийг Оюу толгойн гэрээг хийсэн, ЗГХЭГ-ын дарга байхдаа энэ гэрээг УИХ-аар батлаад тендер авсан, Дубайн гэрээг хийсэн, дэмжсэн, Рио Тинтогийн төлөөлөгч мэтээр бичих болжээ. Тэгвэл энэ бүх мэдээлэлд тэрбээр дараах тайлбарыг өгчээ.

 Тус тайлбартаа "

1. 2007 онд миний ахлаж хийсэн ОТ-н гэрээнд ил болон далд уурхайн бүх бүтээн байгуулалтыг 2,7 тэрбум долларт багтааж хийх (одоо 7 тэрбум доллар), зэс хайлуулах үйлдвэрийг 2012 онд ашиглалтанд оруулах, эрчим хүчээ монголоос авах, нийт ажиллагсдын 90%-иас доошгүй нь монголчууд байх, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд хөрөнгө оруулалт хийж, олон улсын жишигт хүргэх зэрэг монголд хэрэгтэй олон заалтыг оруулж чадсан юм. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ГЭРЭЭГ ТУХАЙН ҮЕД УИХ БАТЛААГҮЙ ЮМ. “Босоо” Гамбаа ч хэд хэдэн удаа Хүрэлбаатарын энэ гэрээ хамгийн сайн гэрээ байсан юм гэж хэлж байсныг санаж байна.

2. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг намайг ЗГХЭГ-ын дарга байхдаа ОТ-н гэрээ хийж Арц суварга гэдэг компанид тендер авч өгсөн мэтээр ор үндэсгүй гүтгэж байсан удаатай. Тухайн үед би ТВ-ээр тайлбар, няцаалт өгч байсныг та бүгд санаж байгаа байх аа. ОТ-н гэрээ байгуулагдах үед ЗГХЭГ-ЫН ДАРГААР ДОЛГОР САЙД, БИ ТӨСВИЙН БХ-НЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ДАХИН САНУУЛМААР БАЙНА. ОТ-н гэрээ батлагдсанаас хойно, С.Баяр ажлаа өгч Сү.Батболд Ерөнхий сайд болоход би ЗГХЭГ-н даргаар томилогдож ажилласан. Түүнчлэн тэр Арц суварга гэдэг компанитай холбогдох нь бүү хэл, тийм компани байдаг эсэхийг нь мэдэхгүй байж байгаад гүтгээч нарын амнаас анх удаа сонссон юм. Үгээ хэлэх эрх чөлөөг би байнга хүндэлж ирсэн, цаашид ч хүндэлнэ, гэхдээ гүтгэхэд бас хязгаар байх ёстой доо.

3. 2009 ОНД ОТ-Н ГЭРЭЭГ БАТАЛСАН УИХ-ЫН ЧУУЛГАНД БИ ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙ ЮМ. Та бүгд гэрээг хэн хэн дэмжиж, хэн хэн эсрэг санал өгснийг олоод үзчихнэ биз дээ. Тэгэхээр ОТ-н гэрээг батлуулж тендер авсан гэдэгт итгэх хүн хэр олон бол. Дахиад хэлэхэд учир зүггүй гүтгэхээ больчихол яасан юм бэ?

4. Дубайн гэрээ 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхад, манай намыг сөрөг хүчин байхад хийгдсэн гэдгийг дахиад хэлье. Би сөрөг хүчин байхдаа бусдын араар нуугдаж, ашиг хонжоо харж явсангүй. Харин хэлэх үгээ хэлж бурууд хатуу, зөвд зөөлөн явж ирсэн юм.

Би хуйвалдаж, хулгай хийдэг хүн биш ээ. Хэн нэгнийг гүтгэж, нүгэл үйлдэж явсангүй, намайг битгий муулаач, би сайн хүн гэж мөнгө өгч тохиролцож ч явсангүй. Монголын улс төр аливаа шантаажчид, нөхцөл тавьж тохиролцогчид, шахаачдаас хол байх ёстой, ингэж байж улс төр цэвэр болно гэдэгт хатуу итгэж байгаа, ийм болгохын төлөө ажиллаж байгаа" хэмээжээ.

Тэр үнэнээ л хэлж. Бусдыг гүжирдэж, доромжилж, нэр төрд нь эрээ цээргүй ханддаг хүмүүс үүнийг нэгд нэгэнгүй уншаасай. Ч. Хүрэлбаатарын хувийн хийгээд улс төрийн намтар хаа очиж "ЦЭВЭР". Тэр улс төрд нэр алдар, эрх ашгийн төлөө бус эх оронч үзэл, эрдэм мэдлэгээ төрийнхөө төлөө зориулах гэж ирсэн түүхтэй хүн юм билээ.  

Залуухан доктор Ч.Хүрэлбаатар Австралид төгсөөд эх орондоо ирэхэд нь тухайн үеийн Ерөнхий сайдын урилгаар төрийн ажил хийж эхэлсэн гэдэг.

 Ийнхүү 2000 онд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагыг нь харсан ч төрийн санхүүгийн асуудлыг аваад явчих чадалтай нэгэн юм. Манайхан шиг сайд нарт "Мэргэжлийн" энэ тэр гэсэн шалгуур тавихыг хүсдэг улсад Ч.Хүрэлбаатар харин ч хамгийн нийцэх хүн гэж хэлж болно. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар "Монголын цөөхөн хэдэн чадалтай эдийн засагчдын нэг" гэх юм билээ. Дээрх бүхнийг эш үндэс болгоод үзсэн ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарыг өнгөлөх хүн бол яах аргагүй Ч. Хүрэлбаатар. Түүнийг нь мэдсэн бололтой, энэ Засгийн газрыг харлуулах ажиллагааг зохион байгуулагчид Ч.Хүрэлбаатарыг онилж, Оюутолгой зэрэг олон янзын юманд нэрийг нь холбох гэж үлгэр зохиох болсон нь нэгэнт тодорхой боллоо.

 Гэвч ийм үлгэрт итгэдэг хүүхэд ч байхгүй нь бодит үнэн билээ.

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.148) 2017 оны 10 сарын 19

За яахав тэр ОТ - д хамааралгуй юм биз гэхэд энэ хуний намтарыг харахад дандаа торийн алба хашиж бсан бх юм тэгээд хоронго орлогын мэдуулгийг нь харахад хоронго монго нь торийн албаны цалингаас босгосон гэхэд байж боломгуй л санагдаад бгаа юмда Та их шударга хун гэл уу энэ хоронго монгонийхоо талаар тайлбар хийвэл яасан юм Хурэлбаатар гуай?

0  |  0
zochin(202.70.34.115) 2017 оны 10 сарын 17

ER NI UNEHEER TSEVER SHUDRAGA HUN YUM BOL YUND NI UHEN HATAN SAID BOLOH GEED ZUTGEED BGAA YUM BE.HER ZEREG SHUDARGA HUN BOLOHIIG CHINI ARD TUMEN HARJ DARAAGIIN SONGUULID DUN TAVINA SHUU DEE.

0  |  0
Эх оронч(202.21.101.130) 2017 оны 10 сарын 17

Монголчууд ааа дэлхийд гайхагдсан баян уул уурхайтай, 60,70 сая малтай, өргөн уудам газар нутагтай, цөөхөн монголчуудаа өрөнд бариулж өтөнд идүүлж, тарчилаан зовоож байгаа улс төрчид нэртэй луйварчидыг цаазын тавцанд аваачъя. УУЛ УУРХАЙГАА УХАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖСЭН ҮЕЭС ЭХЭЛЖ МОНГОЛЧУУД ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД УНАЛАА МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ!!!!!!!!??????

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2017 оны 10 сарын 17

Энд бичигдсэн зүйлүүд үнэн худлааг мэдэх яг баримт нотолгоо алга. Гэхдээ л Хүрэлбаатар хэзээ нэгэн цагт үйлийн үрээ амсах нь гарцаагүй, тэр нүгэлтэн. Нүгэлгүй хэн байгаа юм гэх байхлдаа. Гэхдээ л тэр төрийн жинхэнэ цэвэр түшээ байж таарахгүй хүн.Үүнээс үзэхэд шудрага ёсын тухай монголд ярих болоогүй мэт.

0  |  0
654(103.57.93.82) 2017 оны 10 сарын 16

Энэ Хүрэлсүх үнэхээр том улс төрч юм даа. Харин энэ засаг чинь тогтвортой бөгөөд хүчтэй засаг болох нь дээ...

0  |  0
barguu(66.181.189.23) 2017 оны 10 сарын 16

muhar susgeer zasgaa burduuldeg monglchuud

0  |  0
Зочиkkkkkkkн(217.172.229.74) 2017 оны 10 сарын 16

Galgui utaa baidgui

0  |  0
Zocin(202.70.46.209) 2017 оны 10 сарын 16

Ganbaa tegj helj baisan bol itgej boloh ym.oyutolgoid ganbaa zuw heleed baih shig bdg. Gewch erdembolowsroltoi eh oronch ner nuuree medej bui bizee. Munhbat.sandui nar shig kamer luu dtawchihch ugui harj harj baigaad hudlaa yridag humuus aimshigtai.

0  |  0
ми(150.129.142.90) 2017 оны 10 сарын 16

Шударга ёс гэж монголд байдгийн бол төрөөс төрсөн тэрбумтан, сонгууль луйвардагч Ч. Хүрэлбаатарыг Сангийн сайд болгож хэзээ ч болохгүй

0  |  0
ЗОЧИН(112.72.12.75) 2017 оны 10 сарын 16

ДЭЭХИ ӨЧИГ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМ БОЛ САНГИЙН САЙД БОЛООД МОНГОЛ УЛС АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯАЖ АЖИЛЛАХЫГ НЬ ХАРАЯ ХЭРЭВ ХУВИЙН АМБИЙЦАА ХӨӨХ ЮМ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАЙРЛАХГҮЙ Л БАЙХ, ЭР ХҮН ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ ӨӨРИЙГӨӨ ҮНЭНИЙГ ХАРУУЛЖ ЧАДВАЛ ТЭРЭН ШИГ САЙХАН ЮМ ХААНА БАЙХ ВЭ.

0  |  0
Top