АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгч нь 100 сая төгрөгөөр дэнчин тавина

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 15

 Ардчилсан залуучуудын холбооны ээлжит  7-р үндэсний чуулганаа өчигдөр Тамир төвд хуралдуулсан байна. АЗХ-ны Ерөнхийлөгч С.Дэмчиг ажлаа өгөхөө мэдэгдээд байгаа. Иймд тус холбооны шинэ даргыг томилох ажил эхэлж байгаа юм. Энэ хүрээнд холбооны даргыг сонгох журам, дүрмийн хүрээнд хэлэлцжээ.

АЗХ-ны ерөнхийлөгчийг АН-ын дарга томилсонтой адил 21 аймаг, есөн дүүргийн намынхаа залуучуудын саналаар шийдэх юм. Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь 21 аймаг, есөн дүүргийн залуучуудтай уулзалт хийж, санал бодлоо солилцох, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажил хийх юм. АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 100 сая төгрөгийн дэнчин тавьж өрсөлдөх юм байна. Энэ мөнгө аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд уулзалт зохион байгуулах болон бусад дотоод сонгуультай холбоотой ажилд зарцуулагдах аж.

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч нь 250 сая төгрөгийн дэнчингийн мөнгө байршуулж байсан бол АЗХ-ын ерөнхийлөгчийн сунгаа 100 сая төгрөг юм. 

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.212.141) 2017 оны 10 сарын 15

Denchin gedeg zuiliig Luuhaan Erdene gargasan yum. Ene luuhaan BGD-n darga Orsoo baihad duurgiin ITH-n gishuuded onogdoh tsaling jiliin turshid ugduggui namyn sanhuujilted zartsuulna geed avdag, duurgiin tom tenderiig uuriin huugiin kompanid uguuldeg, jijigiig ni irgediin tuluulugchid bolon hurgen ni medej zartsuuldag bailaa. Zuvhun irgediin TH-n gishuuded ochih mungiig 4 jileer tootsvol hichneen terbum tugrug bolohyg tootsood uzeerei! Mash ih too garna. Tegeheer luuhaan Erdene yamar ih shunaltai, hanaj tsadadgui hun gedgiig harj bolno. Alban tushaalyg hudaldaj baigaa neg helber ni ter 100 say

0  |  0
ргэн(27.123.214.89) 2017 оны 10 сарын 15

АН ер нь 60-н тэрбум бэ?! гэхээр л ажиллагаа ажиллагаа явуулдагшд?!

0  |  0
азаа(202.70.46.220) 2017 оны 10 сарын 15

луйварчид залгамж халаагаа бэлдэж бна юуных нь ардчилсан байхав дээ залуу луйварчидын холбоо гэвэл таарах юм бишүү шудрага хүн гарах замыг хааж бга нэг хэлбэр биздээ

0  |  0
Top