Сонгогчдынхоо захиасыг биелүүлж, Засгийн газрыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

 

Алив зүйлд залгамж халаа, залгамж чанар гэж  бий. Монголын улстөрийн ууган хүчин МАН-д энэ үзэгдэл тодорхой харагддаг. Шат дараалалтайгаар бэлтгэгддэг. Энэ уламжлал одоо ч хадгалагдсаар. Ж.Эрдэнэбатын удирдсан Мэргэжлийн Засгийн газрыг огцруулахад 30 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Тэднээс Мэргэжлийн Засгийн газрыг огцруулаад, дараагийн Засгийн газарт орох уу гэж  хэвлэл мэдээллийнхэн ам асуусан нь  бий. Төрийн ордонд ээрч, хоргоогоод. Эл хардлагад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар өртсөн. Тэд “Би Сайд болохгүй” хэмээн шуудхан хариулсан. Сайд болох тухай, ярихгүй, тохиролцоо хийхгүй гэдгээ үүнээс өөрөөр хэрхэн илэрхийлэх билээ.  Гэвч хардлага үргэлжлэв.  “Яагаад эд нар сайд болсонгүй вэ? Ямар тохиролцоо яваад байна? Эсвэл У.Хүрэлсүхдээ гомдсон уу?   гэсэн асуултуудаар үргэлжлэлээ. Төрийн ордноор ийм хар хэсэгтээ л тэнүүчлэв. Цаг хугацаа бүхнийг харуулдаг. У.Хүрэлсүхийн танхим бүрдэхээр зам шуударлаа. Тэд хэлсэндээ хүрч УИХ-ын гишүүнээрээ үлдлээ. Ойрын баттай эх сурвалжаас авсан мэдээгээр гүйцэтгэх засаглалаа, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг парламент дотроос нь хамгаалж тоглохоор  шийдсэн гэнэ, нэр дурдагдсан  УИХ-ын гишүүд.  Мөн  УИХ-ын гишүүний үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэж сонгогчиддоо өгсөн амлалт нь тэдэнд  нэмэх оноо  цуглуулж бусдаас ялгарах нэг өнцөг болж тодорлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эв, эеийг эрхэмлэсэн Ерөнхий сайд байх нь. Түүнтэй адил Сайд болоогүй нэр бүхий гишүүд парламентдаа эв нэгдлийг эрхэмлэн, Засгийн газрыг дэмжиж, хамтарч  ажиллана гэхэд юу нь буруу байх билээ. Тэд зарим нэгний хардаад байсан шиг Сайдын суудалд суусангүй. Сонгогчдоддоо үнэнч үлдэв.Тэдний өмнө улстөрийн туулах уртын урт зам, ирээдүй, боломж бий.

Д.Амар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.72.245.209) 2017 оны 10 сарын 13

Та нарт баяр хүргэе,

0  |  0
зочин(202.9.41.182) 2017 оны 10 сарын 13

Хуйвалдагчид самрагчид хоёр нүүртэнгүүд

0  |  0
Top