Хамгийн хүчтэй засаг байгуулахыг санаархагч У.Хүрэлсүхийн ЛООЗОН ба ЛУУЖИН

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

Ард түмний итгэл улстөрчдийн луужин болдог. Хэрвээ улстөрч буруу зүгийг чиглэж эхэлмэгц нөгөө луужин урвуу хамаарлаар эсрэг зүгт гажиж эхэлдэг. Харин луужингийн чигийг дагасан улстөрч хэзээ ч алддаггүй жамтай

Тэгвэл Монголын улс төрийн луужин зөв зааж эхэллээ гэх итгэл ард иргэдэд төрж байна. Энэ нь шинэхэн тодорсон хуучин лидер болох У.Хүрэлсүхтэй холбоотой. Тэр өмнө нь нам, төрийн өндөр албан тушаал бишгүй хашч,  улстөрчдийн тэргүүн фронтод дайтаж явсан нэгэн. Цэргийн хурандаа цолтой түүнийг улс төрийн “офицер” гэж хочилдог юм билээ. Өнгөрсөн хугацаанд чамгүй шарх, нэр хүндийн багагүй хохирол амссан ч өнөөдөр түүний лидер болон тодрох цаг ирээд байна.

 

У.Хүрэлсүх уг нь тун хуучны кадр. П.Жасрайгийн үеэс улс төрд идэвхтэй оролцож, намынхаа төлөө өлсгөлөн зарлаж явсан ч хараахан албан ёсоор лидерийн орон зайг эзэлж амжаагүй өдий хүрсэн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг удирдах алба түүнийг үргэлж нэгдүгээр эгнээнд байгааг илэрхийлдэг байснаас биш бүх эгнээний эхэнд ганцаараа тодрох боломжийг олгоогүй. Одоо харин цаг нь болжээ.

Энд хүрэх түүний зам дардан, шулуун байсангүй. Лидерийн орон зайг тэр өрөөлтэй бус, өөрийн талынхантайгаа тэмцэж байж олж авлаа. У.Хүрэлсүхийн өөрийн орон зайгаа эзэлж авсан энэхүү үйл явцыг бараг хувьсгал байлаа гээд хэлчихэд хилсдүүлсэн, эсвэл хэтийдүүлсэн болохгүй. Учир нь тэр системийн эсрэг тэмцэж, системийн гаднаас нь биш дотроос нь нурааж чадлаа. Эрх мэдлийг үнэмлэхүйгээр гартаа оруулаад байсан М.Энхболд тэргүүтэй намын хүчтэй бүлэглэлийн эсрэг тэмцэх нь У.Хүрэлсүхд л зориулж хадгалсан “бурхны төлөвлөгөө” байсан байх гэмээр санагддаг. У.Хүрэлсүхээс өөр хэн нэгэн ийм том зүрх гаргаж чадах байсан эсэх нь эргэлзээтэй.

“Алдах юмгүй хүн хождог” гэж үг бий. Гэтэл У.Хүрэлсүхд алдах юм хэт их байсан. Тэр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайдын албан тушаалтай байлаа. Хэрвээ тэмцэл нь бүтэлгүйтвэл У.Хүрэлсүх намаасаа ч хөөгдөх аюултай байлаа. Түүгээр ч зогсохгүй, өөрийгөө тагнасан чагнасан гэдэг зүйлчлэлээр ял шийтгүүлж, төрийн алба руу тодорхойгүй хугацаагаар шагайхгүй болтлоо цөлөгдөх байлаа. Ийм эрсдлийн өөдөөс нэг бол их тэнэг хүн, нөгөө бол их зоригтой хүн л сөрж чадах байв. Тэгвэл тэр нь У.Хүрэлсүх байж таарсанд олон хүн гайхаагүй юм. Яагаад гэвэл, түүний туулсан замналыг харахад яг л ийм тэмцэлд зориулж У.Хүрэлсүх гэгч бага даргыг улс төрд оруулж ирээд, төдийгөөс өдий хүртэл бэлтгэсэн мэт сэтгэгдэл төрдөг. Тэмцэгчийн дүр бол У.Хүрэлсүхд хамгийн гоё зохидог. Л.Гүндалай, Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нарт зохидгоос ч илүү.

Н.Энхбаяр Монголын эзэн хаан шиг авирлаж байх үед У.Хүрэлсүх л сөргөлдөж зүрхэлсэн. Үүгээрээ тэр намын барлаг, цүнх баригч биш гэдгээ тодорхой тунхагласан билээ. "Энэ төрийн ажлыг та мэддэг юм уу, танай эхнэр мэддэг юм уу" гэдэг үг нь өнөөдөр ч бараг трэнд хэвээрээ байна.

Тэгвэл 2016 оны сонгуулийн үр дүнгийн дараа М.Энхболдын өөдөөс чанга дуугарах нь байтугай, муухай харах ч зүрх зоригтон ховордож ирэв. Эрх мэдэл, хүч чадлаараа хэнийг ч өмнөө сөгдүүлж буйг бид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацагдсан “Аархал” гэх бичлэгээс тодорхой харсан. Тэгтэл өнөөх У.Хүрэлсүх л түүний өөдөөс өндийгөөд босоод ирэх нь тэр. Түүнээс өмнө энэ намд чимээгүй эвлэрэл, хүлцэнгүй нам жим ноёрхож байсан нь гашуун үнэн. МАН-ын дотоодод үүссэн нүргээн яг үнэндээ түүнээс эхтэй. Бүх эрх мэдлийг гартаа зангидаж, ЦЕГ, ТЕГ, АТГ, прокурорын байгууллагыг бүрэн эрхшээсэн хүчний эсрэг У.Хүрэлсүх зоригтой хөдөлсөн.

Тэр хэдийгээр ялалт байгуулаад буй ч түүний дарсан дайсан хэн байсан бэ гэдгийг тодотгох учиртай. Үе үеийн дарга нартай тэрсэж, тэрсэхдээ намын төлөө, ард олны төлөө тэрсэж явсан У.Хүрэлсүх өмнөхөөсөө илүү хүчтэй дайсантай нүүр тулгарсан. Тэр нь үзэгдэх дүр нь М.Энхболд гэж харагдаж буй ч мөн чанартаа бол өнгөрсөн 12 жилийн турш бүрэлдэн бий болсон МАНАН бүлэглэл юм. Энэ бүлэглэлд М.Энхболдоос гадна намынх нь хамгийн хүчтэй лидер С.Баяр, мөнгөний машин, мафи маягийн хор найруулж суудаг Т.Бадамжунай, Монгол Улсын экс Ерөнхийлөгч, зальжин хорчин Ц.Элбэгдорж нар багтдаг. Тэдний шунал Монголын улс төр, эрх мэдлийг хязгааргүйгээр уламжлан захирч, Монголын газрын доорх баялгийг цөлмөж дуусах хорт төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан юм. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын олон шийдвэрээр нотлогдож, бас нотлогдохоор зэхэж байлаа. Оюутолгойг нохойн замаар оруулсан энэ бүлэглэл дараачийн зоогоороо түүнээс ч дутахгүй том орд болох Хармагтайн ордыг онилоод байсан нь илэрсэн. Монголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь ийнхүү тодорхой болсон байлаа. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд бүх хүчээрээ У.Хүрэлсүхийн эсрэг хөдөлсөн учир энэ юм.

Гэвч харамсалтай нь тэд ялагдал хүлээлээ. МАН-ын дарга М.Энхболд лидерийн тугийг дуртай ч, дургүй ч У.Хүрэлсүхд алдлаа. Тэгвэл түүхийн тавцан дээр 30 дахь Ерөнхий сайд болон тодорсон У.Хүрэлсүхийн дараагийн тэмцэл, дараагийн ялалт юу байх вэ?

Тэрээр “Би төрийн ордны хананд зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд баймааргүй байна. Монгол төрийн түүхэнд тодорхой ажил, томоохон өөрчлөлт хийсэн Ерөнхий сайд байхыг хүсч байгаа. Надад ямар нэгэн айдас алга” гэж мэдэгдсэн нь ард түмэнд найдварын гэрэл авчраад байна. Одоо У.Хүрэлсүхийн гарт ард түмний итгэл найдвар бүхий луужин байгаа нь түүний хамгийн том давуу тал юм. Өөрөөр хэлбэл, түүний зоригтой, шийдэмгий хийсэн ямарваа ажлыг ард түмэн зөв гэж хүлээж авахад бэлэн байгаа гэсэн үг. Үүнийг улс төрийн газрын зураг дээрх давуу байрлал гэж нэрлэж болно.

Ийм давуу байрлал улстөрчдөд тэр бүр олдоод байдаггүй ховор живэр эд. Тиймээс У.Хүрэлсүхийг цаашид улс төрийн газрын зураг дээр ямар нүүдэл хийхийг ард түмэн анзааргатай ажиглаж сууна.

Төрийн толгойд гарсан овилгогүй, увайгүй улстөрчидтэй хийх тэмцлээ тэр үргэлжлүүлж чадах уу. Намаа 60 тэрбумын бүлэглэл гэж нэрлэгдсэн улстөрчдөөс бүрэн цэвэрлэж дөнгөх үү. Эдгээрийн хариултыг мэдэхийн тулд магадгүй нэлээд цаг хугацаа шаардагдах биз ээ. Харин ойрын үед, тун удахгүй хариултыг нь мэдэж болох олон асуулт, хүлээлт ард түмний дунд бий болжээ. 

Ямартай ч У.Хүрэлсүх “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй” гэдгээ мэдэгдсэн. Үүнийгээ тайлбарлахдаа өвлийн хүндрэл, өр төлбөрийн бэрхшээл хаяанд тулсан энэ үед яам, агентлагуудын нэрийг өөрчилж, хольж солих хэрэггүй гэж шийджээ. Тиймээс яамдын тоо цөөрөхгүй, мөн нэмэгдэхгүй гэсэн үг. Түүний Засгийн газар 100 хувь давхар дээлтэй сайдуудаас бүрдэхээр болж байна. 

Яг одоогоор ард түмний итгэлийн луужинг эзэмшиж буй У.Хүрэлсүх хүчтэй, тогтвортой засаг байгуулахыг санаархаж буй нь ийнхүү тодорхой боллоо.

У.Хүрэлсүх “Бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай” гэх үг шинэ, сэргэг сонсогдож буй. Хүнсний эх орон болох түүний төлөвлөгөө С.Баярын “Таван төгөлдөршил”, Ч.Сайханбилэгийн “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэх мэт лоозонгоос илүү амьдралтай, итгэл үнэмшилтэй ажээ.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, шинэ Ерөнхий сайдын луужин зөв зааж, хүн далайг зорих хөлгийнх нь тоног бүрджээ. Амжилттай гараа хийх бүх л нөхцөл боломж нь У.Хүрэлсүхд оногдоод байна. Үүнийг түүхийн толь бичигт тохироо бүрдэх хэмээмүй.



 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 66 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(109.194.17.144) 2017 оны 10 сарын 19

Нөгөө бондыг бондоор төлж улсынхаа өрийг нэмэхгүй гэсэн чинь яасан бэ?.Сонгогдохоосоо өмнө тэгж мэдэгдэж байсан нь ерөнхий сайд болох заль байсан уу!!!

0  |  0
zochin(103.26.193.45) 2017 оны 10 сарын 17

Ahmaduudiinhaa tetgeveriig l ehnii eeljind nemj ogoorei, tetgevert oroh nasiig huuchnaar ni uldeej ogoorei gej husie

0  |  0
Зочин(66.181.191.70) 2017 оны 10 сарын 17

Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. (Их эзэн хаан Чингэс)

0  |  0
Зочин (66.181.191.70) 2017 оны 10 сарын 17

Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

0  |  0
Зочин(66.181.191.70) 2017 оны 10 сарын 17

Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

0  |  0
Зочин(66.181.191.70) 2017 оны 10 сарын 17

Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио. (Монгол ардын зүйр цэцэн үг)

0  |  0
Зочин(66.181.191.70) 2017 оны 10 сарын 17

Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг (У.Хүрэлсүх) нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд (У.Хүрэлсүхэд) бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!

0  |  0
Зочин(66.181.191.70) 2017 оны 10 сарын 17

Огцорсон Засгийн газрын Шадар сайдыг их Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг энэ мөн дүүрсэн Их хурлаа!!! Энэ эрүүл ухаан уу? Энэ ёс суртахуун уу? Энэ ер нь юу вэ?

0  |  0
Зочин (66.181.191.70) 2017 оны 10 сарын 17

Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм . Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм . Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .

0  |  0
Зочин(66.181.191.70) 2017 оны 10 сарын 17

Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ яав? Бүгд БУДАА, ЖОНХУУ болов!!!!

0  |  0
Зочин(66.181.191.70) 2017 оны 10 сарын 17

У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

0  |  0
tuya(103.26.194.164) 2017 оны 10 сарын 17

Emegteichuudiig 60 tai tetgevert gargaba gedeg bol amidral deer baij bolomgui buruu huuli shuu 40 garaad alban gazar ajild avdaggui bizdee ter hugatsaand haa yavah bolj bna aa ardin naminhan eniiig hamgiin buruu sanal oruulsan gedgiig hen ch oilgoj bgaa sh dee ene asuudlig ergej harah bh gedegt naidaj bna shuu Hurelsuh said aa

0  |  0
Enkhtuya(103.26.194.164) 2017 оны 10 сарын 17

Sain ajillaarai Hurelsuh ee duudee amjilt husiye

0  |  0
zochin(103.229.121.207) 2017 оны 10 сарын 16

ahmaduudiinhaa tetgeveriig l ehnii eeljind nemj ogoorei, tetgevert oroh nasiis huuchnaar ni bailgaarai da gej husmeer bna da amjilt husie

0  |  0
Sainsanaa(27.123.212.134) 2017 оны 10 сарын 16

Hvctei, mash zangaragatai Zasgiin gazar bolohoor tanhimaa bvrdvvlj bn. Olon hvn ih aij bgaa. Ard tvmen harin bayarlaj bna. Amjilt hvsie. Cag hugacaanii hemjvvr bvgdiig haruulnaaa.

0  |  0
иргэн(103.10.23.123) 2017 оны 10 сарын 16

Гадаадын тэжээвэр ноход засагын газарт хүчээр ороод ирлээ , Монгол төрд гаднийханы гар маш урт оржээ, Хоёр дахь Оюун толгойг минь гаднийхан тэжээвэр нохой нарыхаа гараар энэ хэд хоногт өөрийн болгож авлаа ,Одоо тэд үүнийгээ баталгаажуулхаар Засагын газарт тэжээвэр нохдоо оруулаж байна ,,

0  |  0
Зочин(103.57.93.97) 2017 оны 10 сарын 15

Хүрэлсүх зүгээр л алиалагч бхгуй юу ард түмээн.

0  |  0
Зочин(103.57.93.97) 2017 оны 10 сарын 15

Хүрэлсүх ингэж л новшийн гэдгийг мэдээд бсн юм.

0  |  0
Иргэн(66.181.177.123) 2017 оны 10 сарын 15

Яаж чадахгүй 6 бууны нохойг нь хажуудаа хвч гөлөг болчихоод байхад нь зоригтой гэчжээ. Ер нь энэ төлбөртэй бичлэгийн ханш ямар байдаг юм бол. Ард түмний итгэлийг алдахаас... энэ тэр гээд би ч бас бичьелдээ

0  |  0
иргэн(122.201.31.13) 2017 оны 10 сарын 15

Яамдаа мэргэжлийн хүнээр удирдуулах шаардлагагүй юм бол энэ олон дээд.дунд сургуулиудаа хаах хэрэгтэй.Монголын төрд ажиллаж байгаа эрхтэн дархтангууд хэн ч байсан бүх салбарыг удирдах чадвартай болчихсон юм шиг байнаДоодчуулын хүүхдүүд эрдэм боловсролтой байлаа ч тэдэнд боломж олдох биш.Диплом өвөртлөөд ажилгүйчүүдийн эгнээнд л очдог шүү дээ.Ядаж эх эцэг.ах дүү нар нь дааж давшгүй сургалтын төлбөрт санаа зовохгүй.хоёр идэж.хоосон хонолгүй тайван амьдраг!!!

0  |  0
зочин(150.129.141.10) 2017 оны 10 сарын 14

МАНАН -ийн санал болгосон сайд нарыг харахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, байгаль орчин, барилга хот байгуулалтыг өөд нь гаргахгүй гэсэн бодлоготой улс бололтой юмаа. Энэ удаа тэдний үгэнд орж сайдаар тавьсан ч энэ салбаруудаа онцгой анхаарал тавих л хэрэгтэй дээ.

0  |  0
pixnu(49.0.219.202) 2017 оны 10 сарын 14

xudlaa cn bai ynen cn bai ard tymen cnie tsoxorcn bna xvrelsyxee

0  |  0
Рама(182.160.36.189) 2017 оны 10 сарын 14

АН болон МАН -д үнэхээр боловсролтой лидер алга. Хүрэлсүх агсамнадаг амбсийн үеийн сүржин үгтэй нөхөр. Ч.Хүрэлбаатарынхаа үгийг сайн дагаарай гэе. Монголын эдийн засгийг хямралаас гаргах гол хүн нь увсын Ч.Хүрэлбаатар сайд мөн.

0  |  0
gerl(122.201.22.31) 2017 оны 10 сарын 13

Hudla da

0  |  0
псда(27.123.214.90) 2017 оны 10 сарын 13

батзориг цогзолмаа цогтбаатар гэхмэт юмнуудыг хүчтэй засглал гэчжээ ийм хөгийн писканууд

0  |  0
зочин(112.72.8.174) 2017 оны 10 сарын 13

Худлаа магтаалаар яах вэ? Банк дампууруулж мөрийтэй тоглочихоод, баяжсан хүн биз дээ. Гол нь мэдлэг боловсрол муу. Агсамнахаас цаашгүй.МАН боловсон хүчин байхгүй юм байх даа. Олигтой сайд алга. Нөгөө л хэд?

0  |  0
банхар(122.201.22.222) 2017 оны 10 сарын 13

Дамдинжав мэтийн худлаа сэтгүүлчид нийгмээс зайлах цаг болжээ.Мэдээлэл муутай үед та мэт болж байсан байх харин одоогийн мэдээлэл хурдтай хөгжисөн цагт ёстой инээдэм л байна.Ерөнхий сайд гэдэг хамгийн багадаа эдийн засгийн боловсролтой цаашилбал шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй,хэл устай хүн байдаг дэлхийн жишиг байна.Эдгээрээс Хүрэлсүхд ямар шинж нь байна вэ? Үнэхээр гэрэлтэй зүйл харагдахгүй байна

0  |  0
nergui(27.123.214.102) 2017 оны 10 сарын 13

hurelsuhiig yu ch gej gujirdsen ard irgediin itgel aldraagui l bna harin amalsandaa hurch niigmiig tsewerlej hulgai nuurlesen ene turiig yaj zuw zamd ni oruulhaas l uuriin chini zasgiin gazariin ner hund shiidegdene gedgiig urgelj sana ard irged ih l naidan harj bna

0  |  0
Кккк(112.72.12.75) 2017 оны 10 сарын 13

Ккк хурандаа хувцастай л болохоос жинхэнэ хурандаа биш шүүдээ? Хэн нэгэн хурандаа хувцас өмсөөд нэг долдой нь хурандаа цол олгох тушаалыг топорын гуйлтаар гаргачихсан байвал мэдэхгүй хүний нүдэнд бол хурандаа л харагдана даа.

0  |  0
ЗОЧИН(112.72.12.70) 2017 оны 10 сарын 13

МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙГААР ДЭХИЙН 10 ОРДОГ ГЭЖ МОНГОЛЧУУД ГАЙХУУЛДАГ БОЛОВЧ ТЭНДЭЭС ОРЖ БАЙГАА МӨНГӨӨР ЦӨӨН ТООНЫ ИРГЭН ХАГАРТЛАА БАЯЖИЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШ ТИЙМ УЧРААС УУЛ УУРХАЙН ЯАМАНД ЧИГЛЭЛ ХАРИУЦСАН ЭДИЙН ЗАСГИЙН ШҮҮХ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ АЖЛУУЛЖ УУЛ УУЛХАЙГААС ОРОЖ ИРЖ БАЙГАА ОРЛОГО ЗӨВХӨН ЗӨВ ЗАМААР ТӨРД АРД ТҮМЭНД ИРДЭГ БОЛХОД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙДЭГ БУРУУ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООДОГ ЭРХ БҮХИЙ ШҮҮХ ЦАГДААГЫН БАЙГУУЛАГТАЙ БОЛГОМООР БАЙНА.

0  |  0
ИРГЭН(112.72.15.66) 2017 оны 10 сарын 13

ДАМДИНЖАВТ ИХ МӨНГӨ ӨГӨӨРӨЙ САЙД ГУАЙ

0  |  0
Иргэн(90.203.64.133) 2017 оны 10 сарын 13

Шудрагадаа мэнхболдтой тэмцээгүй, хбаттулгын захилгаар хөдөлж бсн. Хбаттулгын монголын баялгийг хармаалах төлөвлөгөөг гүйцэтгэх хүүхэлдэй. Сумьяабазарыг томилж бгаа нь ард түмний захиалга юмуу? хүрэлсүхийн ганц хийж чадах юм - хямралыг хурцатгах. ийм учраас ан-ыхан, баттулга энийг сонгосон. Юун луужин, дамдинжав ард түмэнд буруу мэдээлэл өгч байгаагаараа ард түмний эсрэг ажиллаж байна.

0  |  0
ЗОЧИН(112.72.12.70) 2017 оны 10 сарын 13

МОНГОЛД УУЛУУРХАЙГААР ХҮЧЭЭ АВЧ БАЙГАА ЦӨӨН ТООНЫ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУДЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ ГЭЖ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДАД ХЭЛМЭЭР БАЙНА. АЛТ 2 ХӨТӨЛБӨРӨӨР АЛТ ОЛБОРОЛТЫГ БҮР МӨСӨН ЗОГСООЖ ХУЛГАЙГААР АЛТ ОЛБОРЛОГЧДЫН АЛТЫГ ХУРААЖ, БАЙГАЛЬ СҮЙТЭГСЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛЖ, НИЛЭЭД ИХ МӨНГӨӨР ТОРГОДОГ ЭСВЭЛ ЯЛ ӨГДӨГ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ БОЛМООР БНА ТЭГЭХГҮЙ БОЛ ХЭН ДУРТАЙ НЬ ХУЛГАЙГААР ГАЗАР СЭНДИЙЧИН БАЙГАЛЬ СҮЙТГЭЖ ДУУСЛАА ДАРГА ДУРГА НАР НЬ Ч ДЭЭГҮҮР ДООГУУРГҮЙ ХУЛГАЙГААР АЛТ ОЛБОРЛОДОГ БОЛЧИХОЖ ҮҮНИЙГ НЬ ТӨР ХАРАА ХЯНАЛТНААСАА ГАРГАЖ АЛДАЖ БАЙНА ОДОО ҮҮНИЙГЭЭ ЗОГСООГОО Ч УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭГЦЛ

0  |  0
Иргэн(90.203.64.133) 2017 оны 10 сарын 13

Эн дамдинжав гэж захилгаар хүрэлсүхийг шал худлаа магтдаг амьтан бнаа, чааваас. .Монгол доройтсонд энэ дамдинжав мэтийн захиалгаар харыг цагаан, цагааныг хар болгодог сэтгүүлчдийн нүгэлт үүрэг их шүү. Хүрэлсүх шиг танхай мөртлөө амхай амьтан байхгүй. Бүдүүлэг ямар ч хүмүүжилгүйгээсээ танхайрчихаад дараа нь хулхи нь буучихсан мөлхөж уйлж уучлал гуйгаад явдаг, Энхбараас тэгсэн. Эсвэл хар цагаан зугатчихдаг. Их онгироод байвал сөргөлдөөд хэн нэгэн илүү хүчтэй юмуу илүү мөнгөтэйгийх нь гарт орсон гэсэн үг. Хбаттулгаас өчнөөн мөнгө дэмжлэг авчихаад зориг орж ман-аа самарсан.

0  |  0
Иргэн(90.203.64.133) 2017 оны 10 сарын 13

Эн дамдинжав гэж захилгаар хүрэлсүхийг шал худлаа магтдаг амьтан бнаа, чааваас. .Монгол доройтсонд энэ дамдинжав мэтийн захиалгаар харыг цагаан, цагааныг хар болгодог сэтгүүлчдийн нүгэлт үүрэг их шүү. Хүрэлсүх шиг танхай мөртлөө амхай амьтан байхгүй. Бүдүүлэг ямар ч хүмүүжилгүйгээсээ танхайрчихаад дараа нь хулхи нь буучихсан мөлхөж уйлж уучлал гуйгаад явдаг, Энхбараас тэгсэн. Эсвэл хар цагаан зугатчихдаг. Их онгироод байвал сөргөлдөөд хэн нэгэн илүү хүчтэй юмуу илүү мөнгөтэйгийх нь гарт орсон гэсэн үг. Хбаттулгаас өчнөөн мөнгө дэмжлэг авчихаад зориг орж ман-аа самарсан.

0  |  0
би(66.181.188.97) 2017 оны 10 сарын 13

Нямдоржийн хүү ч гэж дээ өөрөө Эрдэнэтэд бараа шахсан .шударга царайлсан хулгайч гэхүү

0  |  0
би(66.181.188.97) 2017 оны 10 сарын 13

Топор хэзээ ингээд баяжав . улсад ямар татвар төлсөн бэ

0  |  0
баатар(66.181.188.97) 2017 оны 10 сарын 13

эд нараас юу харах вэ гэж үү үнэндээ өөрсдийнх нь хөрөнгө л өсөх байх

0  |  0
баатар(66.181.188.97) 2017 оны 10 сарын 13

энэ нямдорж яасан зайлж өгдөггүй үкдэггүй улаан туг вэ .10 мянгыг хулгайлсан хөхүүл эх 10 жил авсан. энэ хүний хууль . 14 тэрбум хулгайлсан журмын нөхөд нь 5 жил авдаг мөн энэ сүгийн хууль

0  |  0
Иргэн(202.70.34.70) 2017 оны 10 сарын 13

Хамгийн гол нь шударга ёсыг тогтоовол ард түмэн баярлана даа. Нөгөө Хонгилын эздийг хариуцлагад татах, Эрдэнэтийн 49-ийг шийдэх ёстой байх.

0  |  0
зочин(202.70.46.222) 2017 оны 10 сарын 13

Ийм багаар эрс шинэчлэл хийнэ гэвэл түмпэнд суугаад номхон далайг гатлахтай ижилхэн. хи хи хи

0  |  0
yyr(27.123.214.102) 2017 оны 10 сарын 13

hamgiin sul bolovsrolgyi ajliin turshlagagyi salbartaa ajillaj yzeegyi SAAD-uud bna ene yamar soningiin huudas buhiin devjee tu?

0  |  0
Зочин(59.153.87.201) 2017 оны 10 сарын 13

Олон дарга нарынхаа тоог цөөлөх хэрэгтэй Манангаас бүрэн ангижрах хэрэгтэй дээ Ард түмэн Зөв үзлийг дэмждэг ард түмэн хүчирхэг шүү Үүнийг Солонгосийн ард түмэн дэлхий нийтэд харуулсан

0  |  0
zochin(43.228.130.85) 2017 оны 10 сарын 13

za ystoi t1tej bna daa Naad zasgiin chini honogiig toolood ehelsen bishuuu hezee mudgui bolson lyuivarchdaas zalhaj guitsleee

0  |  0
Eegii(66.181.176.204) 2017 оны 10 сарын 13

Dahar deel umsuhgui tailna geed baisan MAN odoo buur bugdeeree davhar deel umsuud suuh boljee ichij amidar MAN-haan CHingisiin talbaid davhar deel tailj hayad jagsaad eserguutseed baisan nuhuduud uursduu ingej 100% deelee davharlah gej baidgaa ichig ichig

0  |  0
Зочин(202.9.42.235) 2017 оны 10 сарын 13

Хучтэй биш хучиндсэн засаг байгуулчихваа

0  |  0
Зочин(112.72.12.80) 2017 оны 10 сарын 13

Эрүүл мэнийн асуудал хурцаар тавигдаж байгаа одоо цагт ийм томилгоо үр дүн гарахгүй болиоочээ наад хүнээ нэг эмч сонгон шалгаруулаадл тавичихаач арчаагүй юмаа

0  |  0
Зочин(112.72.12.68) 2017 оны 10 сарын 13

Сайдуудын сонголтыг муу хийжээ мэргэжлийн бус олон хүн байна ялангуяа эрүүл мэнд боловсрол дэмий ард түмэнд нийцэхгүй хүмүүс байна нэг эмчийг л дотрроос нь тавчихаачээ наад хүмүүсээс чинь хавигүй дээр таалаглахгшй байна хачин сонголт вэ болиоочээ ерөнхий,сайдаа!!!!!!

0  |  0
zochin(202.131.235.198) 2017 оны 10 сарын 13

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597, емэйл:incorvuz@mail.ru

0  |  0
yah bol(202.9.41.229) 2017 оны 10 сарын 13

harin yadag bol?

0  |  0
Gerelt(104.168.113.231) 2017 оны 10 сарын 13

Өмнөх засгийн алдааг давтахгүй гэдэгт итгэж байна Хүрэлсүх зангарагтай ерөнхий сайд байж чадна гэж бодож байна

0  |  0
Enkhbold(104.168.92.212) 2017 оны 10 сарын 13

Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.

0  |  0
Амармэнд(104.168.114.24) 2017 оны 10 сарын 13

Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.

0  |  0
Агар(192.3.76.84) 2017 оны 10 сарын 13

Их санасан хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж Хүрэлсүх их санасан

0  |  0
Бүтэнзаяа(104.168.92.172) 2017 оны 10 сарын 13

Hurelsukh zarchimch shudraga er hun gj boddog amjilt ard tumniihe aj amidralig ood ni tathin tuld buhnee daichlaarai

0  |  0
Дэд дарга(202.21.101.130) 2017 оны 10 сарын 13

Агентлагуудын дэд, орлогч дарга нэртэй ажил хийдэггүй, сул цалинтай усан толгойтуудыг зайлуулаачээ Хүрэлсүх ээээээээээээээ

0  |  0
Top