Ерөнхийлөгч Р.Бурмааг цэцийн гишүүн болгох саналаа татлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн сонгогдсон хугацаа дуусгавар болж байгаа учраас түүний оронд  Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч энэ сарын таванд УИХ-д хүргүүлсэн  билээ. Үүний дагуу  УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаар хэлэлцэх байсан ч  УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн саналаар тав хоногийн завсарлага аваад байсан юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өчигдөр УИХ-д бичиг илгээлээ.

Уг албан бичигт "Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна" гэжээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв(103.10.23.113) 2017 оны 10 сарын 13

зөв шийдвэр гаргаж

0  |  0
иргэн(202.179.24.125) 2017 оны 10 сарын 13

Жоохон бодлоггүй шийдвэр байсан юм.Хоош д сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү яаар

0  |  0
Зөв(103.212.119.57) 2017 оны 10 сарын 13

Ламжав гуайг тавь

0  |  0
Top