Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар МАН-ын бүлгийн даргад өрсөлдөх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

 Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод нэг сар гурван хоногийг хэдийн ардаа үлджээ. Харин шинэ Ерөнхий сайд томилогдоод өдгөө зургаа дахь өдөртэйгөө золгож байна. Энэ зургаан өдөрт У.Хүрэлсүхийн танхимд орж ажиллах сайд нарын томилгооны асуудал  МАН-ыг хоёр хуваахад хүргэж байна гэж хэлж болно. Учир нь Засгийн газрыг огцруулсан тал болон огцруулахгүй гэж эцсийн мөчид ч сумаа тавьж өгөөгүй аль аль талд харилцан ашигтай тохироог бүрдүүлэх шийдвэрт хүрчээ. Тодруулбал, дээрх хоёр тал өчигдөр хуралдан сайд нарын нэрсээ гаргаж өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шийдвэрт хүрсэн байна.

Сайд нарын томилгооноос гадна УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг шинээр томилох асуудал яригдсан талаар зарим эх сурвалж мэдээллээ. МАН-ын бүлгийн даргад Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар өрсөлдөх магадлалтай гэдгийг тодотголоо. Тэдний хувьд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж улмаар сайдын суудал горилоогүй гэдгээ мэдэгдэж байсан. Харин бүдүүн бүлгээ удирдах сонирхол аль алинд нь байгаа бололтой.

Ш.Адъяамаа

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sorry(84.129.15.245) 2017 оны 10 сарын 11

xu xu xu yanaa ed nar ...

0  |  0
Зочин (150.129.142.205) 2017 оны 10 сарын 11

ЖЭнхбаяр нь холын хараатайн билээ Содбаатар ч бас давгуй

0  |  0
МАН ГИШҮҮН(66.181.188.227) 2017 оны 10 сарын 10

Намын бүлгийн даргыг солих шаардлагагүй. Ялангуяа ТҮГЖИЛҮҮДЭЭР солихгүй шүү!

0  |  0
Zochin(27.123.212.140) 2017 оны 10 сарын 10

J.Enkhbayar l bolbol deer

0  |  0
иргэн(202.70.34.115) 2017 оны 10 сарын 10

Харин ч хаа очиж энэ хоёр чинь гайгүй улс төрчид шүү. уг нь УИХ сонгогдож байснаараа ч улс төрчдийн зангарагаараа ч тэр сайд болно гэж зүтгэвэл зүтгэхээр л улс төрчид. Даан ч хаа газрын новшнууд л албан тушаал авдаг хойно доо.

0  |  0
Зочин(66.181.185.168) 2017 оны 10 сарын 10

Та нар даварч л бай Намын их хурлаар тавиад өгнөө гайгүй

0  |  0
irgen(202.21.117.178) 2017 оны 10 сарын 10

Darga gesen her zuuj l baival yu cn hamaagui boljee

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 10 сарын 10

Даргад үнэнхүү дуртай хогнууд юмаа???...

0  |  0
Top