60 тэрбумын хэргийг хаасан, У.Хүрэлсүхийг тагнасан асуудлаар албан бичиг илгээлээ

2017 оны 10 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг /2017.10.09/ УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, мөн хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн холбогдох заалтуудын дагуу дээрх хоёр асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа юм.

Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа болон Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү УИХ-ын даргад явуулаад байна.


 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuurgatan(93.219.151.20) 2017 оны 10 сарын 10

za ter H. Battulgiin avsan geed baigaa uuildveruud togtmol ajilaad tatvaraa tölööd alban haagtsid ,ajiltsidaa hölsiin ögööd hun zonoo tejeegeed baij l bna, harin jmarts uildver uiltsilgee,gazar tarialan,mal aj ahui erheldegui Törd suusan terbumtanguudad anhaaral handuulbal jasan jmdee Mongoltsuud aa

0  |  0
Зочин (202.21.106.161) 2017 оны 10 сарын 10

Төрийн өмчит компаниудын бүх удирдлага солигдсон ш дээ. Тийн. Тэгсэн. Орон тоо нэмэгдсэн, Маш мундаг чадвартай хүмүүс ирсээн.

0  |  0
Иргэн(202.179.26.57) 2017 оны 10 сарын 10

Намаас хандив нэрээр мөнгө татдаг асуудлыг бүх нам дээр шалгах нь шударга ёсонд нийцнэ!

0  |  0
Цэвэр агаар(202.179.25.182) 2017 оны 10 сарын 10

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 5-6 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457

0  |  0
ОРОС ШОУ(202.179.24.70) 2017 оны 10 сарын 10

17 чингэлэг спиртийн хэрэг, Номарангийн луйвар,Бирж дээр худалдаа эхлэхээс өмнө хувьцааг нь 100-1000000 дахин хямд үнээр авсан Мах,Гурил,Талх чихрийн хувьчлалуудын асуудлууд,Төмөр замын луйварын хэргүүдийг яагаад хаасан талаар Ерөнхий хяналтын сонсгол бас явуулах ёстой.Тэгэхгүй бол шудрага биш.

0  |  0
123(202.9.43.193) 2017 оны 10 сарын 10

Zuw bna

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 10 сарын 10

Энэ харин зөвшдээ. асуудлыг нэг тийш нь болгоод өгөх хэрэгтэйшдээ.

0  |  0
zochin (27.123.212.135) 2017 оны 10 сарын 10

Sonsgol yavuulag l dee. Harin Hurelsuhiin ” uueriigee tagnasan” bulai ni delgegdene. Jonhuu yaaj Ayaglahyg ni hariya. Er ni bol Erunhiilugch hun ard tumnii yazguur erh ashgiin tuluu baih yostoi. An-d uilchilj, MAN-g muuhai haragduulah gesen ajillagaag erunhiilegch hiij baigaa ni ”uuriigee turiin hutguur” gedgee ilchilj baigaagaa uuruu medreh ugui baigaa uruvdultei.

0  |  0
zochin (27.123.212.130) 2017 оны 10 сарын 10

Sonsgol yavuulag l dee. Harin Hurelsuhiin ” uueriigee tagnasan” bulai ni delgegdene. Jonhuu yaaj Ayaglahyg ni hariya. Er ni bol Erunhiilugch hun ard tumnii yazguur erh ashgiin tuluu baih yostoi. An-d uilchilj, MAN-g muuhai haragduulah gesen ajillagaag erunhiilegch hiij baigaa ni ”uuriigee turiin hutguur” gedgee ilchilj baigaagaa uuruu medreh ugui baigaa uruvdultei.

0  |  0
zochin (27.123.212.130) 2017 оны 10 сарын 10

Sonsgol yavuulag l dee. Harin Hurelsuhiin ” uueriigee tagnasan” bulai ni delgegdene. Jonhuu yaaj Ayaglahyg ni hariya. Er ni bol Erunhiilugch hun ard tumnii yazguur erh ashgiin tuluu baih yostoi. An-d uilchilj, MAN-g muuhai haragduulah gesen ajillagaag erunhiilegch hiij baigaa ni ”uuriigee turiin hutguur” gedgee ilchilj baigaagaa uuruu medreh ugui baigaa uruvdultei.

0  |  0
Зочин(202.9.42.168) 2017 оны 10 сарын 10

Ж.Эрдэнэбатын Сэлэнгэд зөвшөөрөлгүй нууцаар алт угаасан, гээд бусад сайд дарга нартаа агигт малтмал ашиглуулсан эсэх талаар Хууль хүчнийхэн судлаж авах арга хэмжээг ньавахгүй бол энэ хүн баруун солгойгүй үнэтэй машин хөрөнгөөрөө өөрийн дуулгаватай албат нараа шагнаж тэд нь хууль бус үйлдэл хийн даварч байна. Шинэ засгийн газар ажиллахад хуучин нь тээр тушаа болж хэлэлцэн албан тушаал авахын төлөө үхэн хатан тэмцэлдэж Монгол улсд хууль бус үйлдлүүдийг улам гааруулах, Хятад иргэдийг их хэмжээгээр визгүй оруулж ирэх хандлага газар авхаар байна. Тийм учраас төрийг АТГ, ТТГ, Цагдаа, Хуулийн байг ..

0  |  0
Ахмад(66.181.185.168) 2017 оны 10 сарын 10

Баттулга, Хүрэлсүх -2 нам дамжсан маф гарч ирээд төр самарч байна даа

0  |  0
бб(202.131.238.98) 2017 оны 10 сарын 10

ажлаа хийгээч үндсэн.

0  |  0
Tuya(66.87.80.44) 2017 оны 10 сарын 10

Bvh l umaa ard tvmnees nuuhaa zogsoo shudraga esnii tuluu temtsie

0  |  0
Top