Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томилжээ

2017 оны 10 сарын 09

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөрөө Д.Үүрийнтуяаг томилжээ.

Д.Үүрийнтуяа нь эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, нийгмийн удирдлагын менежер, төрийн удирдлагын магистр зэрэгтэй нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн байна.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан туршлагатай.

ТОВЧ НАМТАР

Домбон овогтой ҮҮРИЙНТУЯА

Мэргэжил:   Эдийн засагч, Эрх зүйч, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр

Ажилласан байдал:          

2017 онд    АН-ын ХЭГ-ын дарга

2012-2016 онд  АМГ-ын дэд дарга, дарга

2010 онд      АХХ -ны гүйцэтгэх захирал

2008 онд      БГД-ын Ардчилсан намын ХЭГ-ын даргаар,

2007  онд     УНДСА-дын ҮЭХ-ны даргаар,

2008  онд      БГД-ийн НДХ-т Орлого, хяналтын тасгийн даргаар,

2005  онд      УНДЕГ-т Сургалт, маркетингийн албаны даргаар,

2000  онд     Сэлэнгэ аймгийн Ардчилсан намд ХЭГ-ын даргаар,

1996  онд     Сэлэнгэ аймгийн МҮАН-ын нарийн бичгийн даргаар

Улс төр, нийгмийн ажил:             

2004-2008 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч

2009-2012 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах

2008-2012 онд  БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ дахь Нийгмийн бодлогын хорооны дарга 

2012-2016 онд  Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн,

Гадаад хэл:     Орос, Англи хэл 

Гэр бүлийн байдал:    Нөхөр,  Хоёр хүүхдийн хамт амьдардаг 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zo(66.87.119.171) 2017 оны 10 сарын 09

Iim nuhduudees salahgui bol mongol uls hugjihgui ee.erdene zasag darga bhad l bayangol duuregt niigmiin daatgald ajillasan nertei erdeniin gar hul bolj Turin ajlig dampuuruulsan gar.songuuliin horoog udirdaj budlian hutgasan gar.ulam l matsaad bh yumaa.

0  |  0
Zochin(202.70.46.237) 2017 оны 10 сарын 09

Hereg algaa

0  |  0
Иргэн(59.153.114.205) 2017 оны 10 сарын 09

инээдтэйшдээ энэ улс тор?!... нэг гэнтхэн маш олон лицензтжй болцон байсан, учиг нь тайлагдаж байгаа юмуудаа?!

0  |  0
re(66.181.178.251) 2017 оны 10 сарын 09

baahan license avsan huuhen

0  |  0
Top