С.Амарсайхан НИТХ-ын даргаар сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж даргаараа С.Амарсайханыг сонголоо. НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, нууц санал хураалтаар С.Амарсайхан олонхийн санал авчээ.

Нийт 45 төлөөлөгч оролцохоос 41 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.

С.Амарсайхан нь 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байв.


Т.Түвшин

Гэрэл зургийг Б.Баярбаатар

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Meзэээ(150.129.142.163) 2017 оны 10 сарын 09

Монголчуудын эрх ашгийн телее тууштай шудрага ажиллаасаа !!! Амжилт хусье!!!

0  |  0
дархад(124.158.125.13) 2017 оны 10 сарын 09

маш зөв

0  |  0
Top