Нийслэлийн АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авав

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж эхлэсэн ч АН-ын бүлгийн зүгээс завсарлага хүссэн юм. Иймд хурал даргалагчийн зүгээс нэг цагийн завсарлага өглөө. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгоно. Нийт 45 төлөөлөгч оролцохоос 41 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.

НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.115.151) 2017 оны 10 сарын 09

Өөр хүн алга уу

0  |  0
Top