Өнөөдөр НИТХ-ын дарга тодорно

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

 Нийслэлийн иргэдийн хурал даргаа сонгож чадалгүй МАН хоёр ч удаа завсарлага аваад байна.  НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдөж буй юм.

НИТХ өнөөдөр хуралдаж, шинэ даргаа сонгоно.  АН-ын бүлгийн 10 гишүүн хоёр нэр дэвшигчийн хэн нэгэнд нь санал өгөөгүй учраас тэдний санал тус бүр 17 хүнээр тэнцсэн билээ. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудал эцэслэн шийдэгдэх юм. НИТХ дахь АН-ын гишүүдийг цагаан хуудас өгсөн гэх мэдээлэл гарсан ч бүлгийн дарга Ц.Баатархүүгийн зүгээс үгүйсгэж буй.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОчин(202.72.245.194) 2017 оны 10 сарын 09

Амарсайханыг дэмжиж байна

0  |  0
зочин(103.9.90.130) 2017 оны 10 сарын 09

энэ 2 биш шүү

0  |  0
Top