Ж.Энхбаяр: Авилгачидтай тэмцэх чадвартай ЗГ-ыг байгуулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ “УИХ дахь Монгол Ардын Намын эрх барих дээд байгууллага, намын бага хурал хуралдаж, хурлын олонхын шийдвэрээр Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. УИХ дахь МАН-ын бүлгээр энэ асуудал 100 хувийн саналаар дэмжигдэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны нийт гишүүд 100 хувиар мөн дэмжсэн. Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Ерөнхий сайдад Үндсэн хуульд заасан Засгийн газраа өөрөө бүрдүүлэх бүрэн эрх бий. Засгийн газраа өөрөө бүрдүүлж, бүрэн хариуцах эрхтэй. Өмнө нь Үндсэн хуулийн цэс дээр гарсан нэг маргааны асуудлыг та бүхэн санах хэрэгтэй. Хэн нэгэн гишүүн хэн нэгэн сайдыг огцруулах асуудлыг өргөн барих хууль эрхзүй байхгүй. Ерөнхий сайд өөрөө кабинетдаа хариуцлага тооцох асуудлыг оруулж ирж, их хурлаараа шийдүүлнэ” гэлээ.

Хэрвээ Ерөнхий сайдыг огцруулах шаардлага гарвал кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог хуулийн зохицуулалт бийг тэрбээр хэлж байлаа. “Гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн эрхзүйн орчин үйлчилж байгаа. Ерөнхий сайдад засгаа дангаараа бүрдүүлэх бүрэн эрх өгсөн. Дараа нь бүрэн хариуцна. Хүрэлсүх гэдэг хүн өөрөө дотроо бодож, зохицуулалт хийж, намын нэр хүндийг хадгалах ухаан гаргах чадалтай байх хэрэгтэй. Энэ асуудлыг удахгүй оруулж ирэх байх. Түүнээс биш хэсэг бүлэг хүн хуралдаад яам, тамгын газруудыг буулгах асуудал байхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ярьж байна.

Үүнээс хойш Монголын төрд шаарддаг, шантааж хийдэг хэсэг бүлэг байх ёсгүйг тэрбээр хэллээ. “Эв нэгдэл гэдэг нэрийн дор аливаа хуйвалдаан, муу зүйлээ хадгалахгүй. Бүх юм хуулийн хүрээнд байна. Үүнээс хойш Монгол Улсын төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чадвар бүхий хүчтэй Засгийн газрыг бүрдүүлэх нь нийгмийн захиалга” гэдгийг Ж.Энхбаяр онцолсон юм.

Бүх зүйлийг цаг хугацаа харуулна гэдгийг тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлж байв. Ардчилсан намын бүлэг бол УИХ дахь хуулийн дагуух их хурлын нэг бүрэлдэхүүн гэдгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга хэлээд “Ардын Намын бүлгээр У.Хүрэлсүх дэмжлэг авсны дараа Ардчилсан намын бүлгийг урьж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцсон. Энэ бол бүх Ерөнхий сайд нарт тохиолддог зайлшгүй зүйл. Эрх баригч нам сөрөг хүчинтэйгээ уулздаг ажил хэргийн уулзалт болсон. Түүнээс биш Ардчилсан намынхантай ямар нэгэн санал асуудлын тохироо хийгээгүй” гэв. Ерөнхийлөгч уг уулзалтад оролцсон гэх асуудлаар Ж.Энхбаяр их хурал бол тусдаа институц, Ерөнхийлөгч мөн тусдаа институц гэдгийг хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(82.240.207.112) 2017 оны 10 сарын 08

Энэ тэрбумтан ард түмний нэрийг барьж шоудахаа болимоор юм. УИХ-д урьд нь ч сонгогдож байсан хийсэн гийсэн гавьтай юмгүй хүн гэнэт л нойрноосоо сэрж эх орончын дүрд тоглох нь инээдтэй юм. Албан тушаалын төлөө нам хамт олон ах дүүгээ яахаас ч буцахгүй иймэрхүү хүмүүс улс орондоо юу хийж гийгүүлхэв дээ хоосон хэнээрхэлээс өөр юу ч алга.

0  |  0
Иргэн(66.181.177.198) 2017 оны 10 сарын 08

МАН ын М.Энхболд тэргүүтэй хэдэн албан тушаалын донтон. Авилагч нар өөрсдмйгөө хэрэг эь илчлэгдэнэ гэж үхтлээ айж байгаа. Тэр тусам нь ЗГ т битгий оруулаарай. Багш эмч нарын тэмцэл тэд нарт юу ч бишш өөрсдийгөө л арьсаа хамгаалж байвал болоо мэт авирлаж байгаад нь ард түмэг үнэхээр дургүйцэж байна.

0  |  0
Иргэн(202.70.46.239) 2017 оны 10 сарын 06

Нам бол дотооддоо хэлэлцэн тохирч хүмүүсээ томилдог. Өмнөхийг ингэж томилоогүй л гээд буруутгаад байсан санагдах юм.ац юм даа

0  |  0
Зочин(66.181.185.168) 2017 оны 10 сарын 06

Ж.Энхбаяраа чи намын нэрээр гарчихаад нам дотроо зөвшилцөхгүй Ерөнхий сайд мэднэ гэж юу яриад байнаа. Ерөнхий сайдыг чинь намаас нэрийг нь дэвшүүлээ биздээ. Чи битгий популизм хийгээд бай. Сайд болохын төлөө нам та нарт хамаагүй болсон уу

0  |  0
Зочин(66.181.185.168) 2017 оны 10 сарын 05

Та юу яирад байнаа Кабинетээр огцордог юм бол яагаад та нар Хүрэлсүхээ дэвшүүлсэн юм бүгд худлаа ярьдаг

0  |  0
Ard(150.129.142.219) 2017 оны 10 сарын 05

Estoi ooriinhoo tolgoi deerhee haraasaa da! Reklam hiihdee estoi Sain zaltai gar da! Ard tumen harj bn shuu!

0  |  0
Иргэн(103.212.118.195) 2017 оны 10 сарын 05

Оорийгоо л хичээгээсэйдээ?! Ж.Энхбаяр?!

0  |  0
Top