УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Ямар ч сайдад өрсөлдөхгүй гэдгээ эрт хэлсэн

2017 оны 10 сарын 05

Улс төрийн уур амьсгал халуухан байна. Шинэ ерөнхий сайд дөнгөж томилогдоод байгаа энэ үед УИХ-ын 65-ын бүлэг 33, 32 –оороо хуваагдаад байгаа. Засаг унагах бичигт гарын үзэг зурсан 33 гишүүнээс сайдын сэндийд санаархаж байна гэсэн элдэв цуурхал нийгэмд тархаад байгаа. Тэдгээр гишүүд дотор УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг БОАЖ-ын сайдаар томилогдох магадлал өндөртэй байна гэж шуугих боллоо.

Энэ талаар гишүүнээс доторуулахад:

- “Цаг үе маань хэн сайд болохоос илүүтэй хэн хамгийн туршлагатай, чадварлаг, ноён нуруутай, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг мэддэг тэр хүн сайд байх хэрэгтэйг сануулж байна. Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа бэрхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн сайд хийх хэрэгтэй байна. Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотор сайд хийх чадвартай хүн олон бий. Бид одоо дотроо ярьж байгаа. Шинэ ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй шүү гэж их захиж байгаа. Бүх гишүүдтэйгээ нээлттэй байх ёстой. Өөрөө ч хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид олгох ёстой. Миний хувьд гэвэл сайд болохгүй, ямар ч сайдад өрсөлдөхгүй гэдгээ эрт хэлсэн. Одооны сошиалаар яваад байгаа намайг сайдад өрсөлдөж байна, горилж байна гэсэн мэдээллүүд бүгд үндэслэлгүй хий хоосон яриа гэдгийг давхар хэлмээр байна” гэж тэрээр хэллээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

turshlaga gej yarihaa bolih heregtei, ali ch ulsad zaluu hyn turshlagaguich ajiltaigaa tanilzaad heneesch dutahgui said, eronhiilogch hyrtel baij l baidag,,,,manai toriinhond turshlaga geed baih um baihgui ugaasaa

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

turshlaga gej yarihaa bolih heregtei, ali ch ulsad zaluu hyn turshlagaguich ajiltaigaa tanilzaad heneesch dutahgui said, eronhiilogch hyrtel baij l baidag,,,,manai toriinhond turshlaga geed baih um baihgui ugaasaa

0  |  0
Top