Багш нар анхдугаар онц их хурал хуралдуулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

   "Багшийн цалин нэмүүлэх түр хороо", "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос хамтран Монголын багш нарын анхдугаар “Онц их хурал”-ыг өнөөдөр хуралдуулж байна. Тус хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байгаа юм. Монголын багш нарын анхдугаар Онц Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 329 сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болох 1500 гаруй багш хүрэлцэн иржээ. 

Хурлын үеэр   Багшийн цалинг нэмэх түр хорооныхон ажлынхаа талаар тайланг тавьж буй юм. Тус хороо нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн багш нарын төлөөлөл хуралдан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд ерөнхий зохицуулагчаар Ц.Мөнхтуяа, дэд зохицуулагчаар Б.Бат-Эрдэнэ нар сонгогдон цалинг нэмэгдтэл тэмцэхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түр хороо байгуулснаас хойш цалин нэмэх шаардлагыг хөдөө, орон нутаг, нийслэлийн хэмжээнд нэгэн дуугаар дэмжиж, хамтран ажиллах гарын үсэг цуглуулснаар Монголын олон мянган багш нарыг нэгтгэсэн том хөдөлгөөн болоод байгаа юм.

Багш нар цалингаа нэмэх нь нэн шаардлагатай байгааг илэрхийлэн орон даяар сануулах ажил хаялт зохион байгуулж, цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжин тэмцэхээ илэрхийлж Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлээд байгаа. Цалингийн хэмжээг 1.6 сая төгрөг болгохыг шаардаж буй юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.86) 2017 оны 10 сарын 06

Багшийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй би цэргийн хүн Монгол улсынхаа хоёр говь төвийн бүс гээд бишгүйдээ л явсан хүүхдийнхээ ангийн багш нарын нэрийг ч бас сайн мэдэхгүй шахуу харин Төв Аймгийн сургуулийн Гэрэлт-Од 53-р сургуулийн Туул гээд олон сайн багш нар байсансан ер хичээлээ сайн заадаг багш нар жоохон ааштай л байдгийн хаяа нэг багшид нь загнуулах үе ч байсан л юм. Гэвч манай хүүхдүүд том нь 3 дээд сургууль дараагийнх нь орос энэтхэг гээд бүгд л улсын дээд сургуульд сурцгаасан мань шиг хүүхдийнхээ хэддүгээр ангийг нь мэдэхгүй шахам явсан хүн байдаг л байх. Багшийн цалинг нэмэх нь зөвөө.

0  |  0
Зочин(202.9.41.38) 2017 оны 10 сарын 06

Дунд ангийн багш нарын цалинг ажлын үзүүлэлтыг нь харгалзан цалин нэмэх нь зүйтэй хоцхогдол арилгах сургалт ЭЕШ -нд бэлтгэх давтлаганд сурагчаа суулгадаг өгөр багшийн цалинг хэрхэвч нэмж болохгүй харин бага ангийн багш болон цэцрлэгийн багш нарын цалинг элдэв хэл ам саадгүй нэмэх хэрэгтэй. Хоцрогдол арилгах сургалтад хүүхэд нь хамрагдаагүй ЭЕШ-нд сурагч нь бэлдэлгүы хичээлээ хийж байгаад ордог багш нарын цалинг сая зургаан зуу байтугай нэмэх хэрэгтэй.

0  |  0
Top