Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захиралд захидал илгээлээ

2017 оны 10 сарын 05

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсад Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар миний бие томилогдсон. Шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө” гэлээ. Эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулж байх үеийнхээс илүү сайжирсан, эдийн засаг өсөлттэй, инфляц нэгэн оронтой тоонд байна. Ийм үр дүн гарахад ОУВС-гийн хөтөлбөр хувь нэмрээ оруулсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.

Мөн тэрээр, манай танхим өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны ололт, амжилт бүрийг үргэлжлүүлнэ, үүний нэг нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөр юм гээд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг хүссэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан захидлыг ноён Нейл Сакерт гардуулж, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед дамжуулж өгөхийг хүслээ.

Суурин төлөөлөгч Нейл Сакер, Ерөнхий сайдаар томилогдсонд нь У.Хүрэлсүхэд баяр хүргээд, ОУВС-гийн хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулаад зогсохгүй, бодитой өсөлт бий болгох боломжтой гэлээ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны гадаад уулзалт юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(24.1.124.58) 2017 оны 10 сарын 05

ard ny Enxbayar

0  |  0
жоохон (66.181.187.203) 2017 оны 10 сарын 05

Одоо багш эмч нартай биечлэн уулзах хэрэгтэй. Сэхээтэн хүмүүс эдийн засгийн хүнд байдлыг ойлгох байх. Харин жагсаал цуглааны цаана нуугдмал улс төр явагдаад байна гэж мунхаг би хардаад байгаа шүү. Танд ажлын амжилт хүсье.

0  |  0
зочин(202.9.43.47) 2017 оны 10 сарын 05

төрлийн татвар нэмсэн гээд шүүтжлээд байсан. Одоо болохоор дэтжээд байдаг.сонин юм аа

0  |  0
Top