“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

  Улсын өмчид үлдсэн цорын ганц амралт сувилалын газар болох “Оргил рашаан сувилал”-ыг өнгөрсөн долоо хоногт хувьчилсан байна. Сувилалыг 15 тэрбум 25 сая төгрөгөөр хувьчлах шийдвэр гарчээ. Олон жилийн өмнөөс хувьчлах асуудлыг ярьж эхэлсэн ч шийдээгүй ирсэн юм. Өнгөрсөн жилээс “Оргил рашаан сувилал”-ыг хувьчлахаар нээлттэй дуудлага худалдааг гурван удаа зарласан ч нэг ч байгууллага, хувь хүн оролцоогүй  хэмээн Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас мэдэгдэж байсан юм.


   Иймд үнийн дүнг 10 хувиар бууруулж 12.1 тэрбум төгрөгөөс нээлттэй дуудлага худалдааг эхлүүлж, 15 тэрбум 25 саяар зарагдахаар болжээ. Иймд өнөөдөр энэ асуудлаар тус сувиллын ажилтнууд хэвлэлийн бага хурал хийж  “Оргил рашаан сувилал”-ын эмч, ажилтны ажлын байрны баталгаа алдагдах эрсдэлтэй болсон талаар мэдээлэл өгсөн юм. Тэдний зүгээс “Байгууллагыг худалдсан 15 тэрбум төгрөгөөс 950 саяыг нь бидэнд зориулж, 12 сар ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг өгөх ёстой” гэж шаардаж буйгаа илэрхийллээ. Ашигтай ажиллаж байсан ТӨХК-ийг хувьчилсан хэмээн буруутгаж буй ажээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.188) 2017 оны 10 сарын 05

hahaj uheesee avsan hun n hel amnii nom unshuullaach uurt n ergej nugel bolgo ingej l haraahaas heleh yum oldohgui yum

0  |  0
zochin(202.9.41.188) 2017 оны 10 сарын 05

yasan idej hanadaggui yum be 1ch gesen yumiig n ulsad uldeegeech dee ard tumen hereglegeldee huwd garchihaar hen uniig n diilj uilchluuleh yum be humuus eruul baiga l daa

0  |  0
Oyun(202.9.43.42) 2017 оны 10 сарын 05

Enkhbayar dargiig buh subilal ter tusmas ORGIL subilaliig absan geed buren 4 jil yariad barga shorond hiih geed bsan yalaa huniig amidaar ni aldag yum bna

0  |  0
боогий(103.10.23.185) 2017 оны 10 сарын 05

хулгайч худалч нарын хувьчлал гэж юу байхав нэгэндээ бэлэглэчихээ биз

0  |  0
иргэн(202.21.106.162) 2017 оны 10 сарын 05

Хэн гээч авсан юм бол доо? Хувьчлал ч гэж дээ.

0  |  0
irgen(202.179.27.254) 2017 оны 10 сарын 05

solongos,hyataduud l avchihna daa tsaaguuraa.

0  |  0
арай (124.158.107.2) 2017 оны 10 сарын 05

энэ чинь бас л луйвар даа ТӨРИЙН МЭДЛИЙН КОМПАНИУД АШИГГҮЙ АЖИЛЛАДАГ ГЭЖ юу гэсэн үг вэ Албаар үнэгүйдүүлж дампууруулаад хямд авдаг явдлаа зогсоогооч ээ

0  |  0
Top