М.Энхболдын бүлэглэлийг түгшээсэн У.Хүрэлсүхийн 10 ноцтой ишлэл

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05
У.Хүрэлсүх дараах ноцтой 10 ишлэлийг төрийн ордонд цохон тэмдэглэлээ.
 
  1. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.
  2. Ард түмэн ууртай байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтаа гутарч байна.
  3. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.
  4. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд.
  5. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.
  6. Төрийн байгууллагын удирдах удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.
  7. Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга.
  8. Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш.
  9. Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.
  10. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.

Чуулганы индэр дээрээс хэлсэн түүний эдгээр үг ард иргэдийн анхаарлыг их татлаа. Хэнд хандаж хэлэв гэдэг эрэл хайгуул ч хэдийнэ эхэлжээ. Түүнийг Ерөнхий сайдаар томилогдоход олон нийт болон УИХ-ын гишүүд тун нааштай, дуртай байгаа нь анзаарагдсан. УИХ-ын гишүүн С.Жавхлан хүртэл хамгийн их таалагдаж буй Ерөнхий сайд хэмээн хүлээж авч байгаа харагдсан билээ.

Тэгвэл У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болсонд дургүйцэж, тааламжгүй хүлээж авч буй хэсэг бий. Тэдгээр нь олон нийтэд нэгэнт ил бөгөөд М.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн тэргүүтэй улстөрчид юм. Тэднийг улс төрд МАНАН бүлэглэлийн төлөөлөгчид гэж нэрийддэг болоод уджээ. Тиймээс У.Хүрэлсүх өөрийн үгэндээ нам дамжсан бүлэглэл, хуульгүй мэт авирлагчид гэж дурдсан хүмүүс бол магадгүй М.Энхболдын бүлэглэл, тойрон хүрээлэгчдийг хэлсэн байх тун магадгүй.

Тэд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон гэдэг нь УИХ-ын чуулганд оролцоогүй 31 гишүүний үйлдлээс тод харагдсан. Шинээр байгуулагдах Засгийн газрынхаа сайд нарын 50 хувийг өгөхгүй бол Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд оролцохгүй гэж шантаажилсан тэдний төлөвлөгөө харамсалтай нь биеллээ олоогүй. Гэвч Ө.Энхтүвшин тэргүүтэй гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Засгийн газар байгуулах зарчмаа бидэнтэй зөвшилцөж, тохиролцоогүй гэдэг шалтгаан хэлж, тийм учраас шинэ Засгийн газрыг бид дэмжихгүй гэдгээ ил тод зарласан юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх тэдний үгэнд орж, сайдын суудал тэдэнд амлаагүй гэсэн үг.

Түүгээр ч зогсохгүй, УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэж шазуур зуун хэллээ. Ерөнхий сайдаар томилогдож байгаа хүн юуны учир ийм ноцтой үг хэлэх болов? Энэ үгийг хэнд хандаж хэлэв гэдэг нь өдгөө бүх нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Эндээс түүний амь насанд хэн нэгэн заналхийлсэн байж болзошгүй гэж ойлгогдохоор байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ шүү” гэж нэгнээ сүрдүүлсэн тухай мэдээлэл тархаж байсан. Тиймээс хэрэв эрх ашгийнх нь халаасанд багтахгүй бол амийг чинь хорооно шүү гэх сүрдүүлэг ч явсан байхыг үгүйсгэхгүй. Огт оргүйгээс хүний ой тойнд ийм үг бууна гэж үгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг индэр дээрээс ноцтой үг хэлсний дараа “32-ын бүлэг” яагаад гэнэт гарч ирээд мэдэгдэл хийх болов оо. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, амлалт байна. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдыг зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм. Тэгээд хурал дээр хэлж байгаа үгийг нь гайхаж байна. Одоо бол ямар зарчмаар ажиллах вэ гэдэг нь гол асуудал” гэж хэлсэн. Ямартай ч У.Хүрэлсүхийн хэлсэн үгүүд тэрхүү бүлэглэлд тун эмзэг очиж тусчээ. Хэлсэн үгнээс нь ийнхүү ширвээтэж байгаа тэд шинэ Ерөнхий сайдын хийх алхам, ирээдүйн ажлуудаас хэр зэрэг айж, болгоомжилж байгаа нь эндээс харагдаж байна. 60 тэрбумын бүлэглэл, хотын фракц, МАНАН, 32-ын бүлэг гэх олон нэр хочтой бүлэглэлийнхний зүгээс У.Хүрэлсүхийг хонины номхон морь болгож чадахгүй байгаадаа тун хорсож, нөгөөх нь ч тэдний шантааж, сүрдүүлгэнд автаж өгөхгүй байгаа бололтой дүр зураг ард түмэнд илт боллоо.

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 109 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Малтуур(202.179.31.7) 2017 оны 12 сарын 22

Ерөнхий сайд болоод амаа үдүүлээд таг болчихлоо. том том баагаад байсан хаана байна. Одоо чацага алдаад тал чиг. нөгөө шудрага яриад байсан шал худал дүр эсгэгч болчиховоо

0  |  0
Б.Цогоо(66.181.186.108) 2017 оны 12 сарын 21

Дарханы засмал зам эхлэх гэж бсан яагаад зогсоосон бэ оросууд замаа шинчилж бна манайх яахаараа нэгнийхээ бж бсан зүйлийг устгадаг бна

0  |  0
Б.Цогоо(66.181.186.108) 2017 оны 12 сарын 21

100 хоног тун удахгүй болно юу тайлагнах гэж бгаа бол нүүсний очерийг яагаад хятадтай ярж чаддаггүй юм бэ яагаад төмөр замаа эхэлдгүй юм бэ хийж байгаа ажил тань мөнгө олох гэж ядарч байгаа жолооч нарыг явах эрхийг нь хасаж цөөлөх ядарсан арга хэмжээ авч суух юм тэрийгээ их юм хийсэн юм шиг нүүрс ачихийг нь зогсоочоод очирыг багасгаж бна гэж ярих юм ямар ядарсан чадваргүй төрийн түшээ нар бэ

0  |  0
B.tsogoo(66.181.186.108) 2017 оны 12 сарын 21

Odoo helsen ugendee ezen bh tsag ni bson hezee ajillaj ehleh ium bol doo

0  |  0
Хулгайч, худалч төр(2.220.225.51) 2017 оны 10 сарын 09

700 тэрбумын төмөр замын асуудалаа шийдэж чадахгүй өмдөндөө баастай төрийн түшээд 60 тэрбум гэж жонхуу зуураад л, офшорын 17 тэрбумыг авилга авлга нь мэдэгдэхгүй 4.3 саяаар аргалаад л. Ажилаа мэдэхгүй хагас дутуу боловсорсон хүмүүс гэдсэндээ хөлөө жийлцэхээс өөр чадах юм байх ч үгүй

0  |  0
Хулгвйч төрийн 3 (2.220.225.51) 2017 оны 10 сарын 09

700 тэрбумын төмөр замын асуудалаа шийдэж чадахгүй өмдөндөө баастай төрийн түшээд 60 тэрбум гэж жонхуу зуураад л, офшорын 17 тэрбумыг авилга авлга нь мэдэгдэхгүй 4.3 саяаар аргалаад л. Ажилаа мэдэхгүй хагас дутуу боловсорсон хүмүүс гэдсэндээ хөлөө жийлцэхээс өөр чадах юм байх ч үгүй

0  |  0
zochin(27.123.214.85) 2017 оны 10 сарын 08

Elbegeegiin araas orchihgvi bol saihan l yarij bna.jaahan pop uu vgvi yu

0  |  0
ТуТу(66.181.180.20) 2017 оны 10 сарын 07

Бахархаж байна

0  |  0
ЗОчин(202.72.245.205) 2017 оны 10 сарын 07

Одоо л энэ заваан эрх мэдэл , шуналын сүлжээг ард олон шудрага хүмүүстэйгээ хамтран таслан зогсоох хэрэгтэй, Үүнийг л Хүрэлсүх сайд, ерөнхийлэгч Х. Баттулга нар хийх хэрэгтэй, ард түмэн үүнийг л та бүхнээс хүсэж байна. Олны итгэлий бүү алдаарай,

0  |  0
ЗОчин(202.72.245.205) 2017 оны 10 сарын 07

Яг үнэн бичсэн байна. Өгсөн мөнгөө олж авах гэж төрийг самарч байгаа нь үнэн шүү, Албан тушаалд очсон болгон 60 тэрбумыг болгосон гэдгийг бүгд мэдэж байгаа.

0  |  0
зочин(103.229.120.83) 2017 оны 10 сарын 07

Үнэн юм бичсэн бна,тийм шүү тийм.

0  |  0
Болдоо(66.181.185.230) 2017 оны 10 сарын 06

60 тэрбум босгож ажилтай болсон нөхдүүдийг ажлаас нь чөлөөлөөрэй тэгэхгүй бол мөнгөө олж авах гэж төрийг самраад дууслаа ш дээ

0  |  0
otgoo(103.26.193.82) 2017 оны 10 сарын 06

hamgiin gol arga hemjee bol huuli busaar olj avsan henii ch bai hurungiig huraadag baih estoi tegehgvigeer hulgaich nar bagasahgvidee alban tushaalaas ni ogtsruulj arga hemjee avlaa l gedgiin ter alban tushaal ternii huviin umch baisiimuu

0  |  0
Zochin(202.179.31.10) 2017 оны 10 сарын 06

Demjij bna

0  |  0
g(66.181.179.127) 2017 оны 10 сарын 06

enhboldiig dagasan heden hujaa nohoinuud tsag chini duussan odooo shorondoo orj saihan jargaarai ard tumen ta nariig yzen yadaj bgaag medereech dee

0  |  0
Иргэн(66.181.186.173) 2017 оны 10 сарын 06

Хүрэлсүх сайдаа....??? ХЭЛСЭН, ЗОРЬСОНД БАЫЖ ХҮРЭЭРЭЙ... МИ нараас бүү айж эмээ... Монголчууд тэдниыг дэмжихгүй шүү... НЯМКА -г багтаа ав... Бямбацогт,Мөнхбат 2 бол бөөн шуналт шүү...

0  |  0
Оюунаа(66.181.160.81) 2017 оны 10 сарын 06

Зөв сэтгэлтэй eрөнхий сайдтай болсондоо баяртай байна.Хэлсэн үг нь ажил хэрэг болоосой,зөв үнэний төлөө тэмцдэг хийх гэж хичээдэг хүнээ хамгаалж түшиж тулаасай ард иргэд бид ч гэсэн худал үгэнд хуурталгүйгээр итгэж түшихсэн.Нам доторхи нам төр доторхи төр гэдгийн алга болгохгүй бол улс орон улам доройтож хээл хахууль өр зээлэнд баригдаж улс үндэстний минь аюулгүй байдал ганхаж эхэллээ.Ийм чадах чадахаараа хичээх цаг иржээ.

0  |  0
ФАНТАЗИ(182.160.1.186) 2017 оны 10 сарын 06

ХҮРЭЛСҮХ ЕС ҮНЭН ҮГЭЭ ШҮД ЗУУЖ ХЭЛДЭГ НЬ АВИЛГАЧ НАРТ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ ГЭЖ БОДОЖ БНА МОНГОЛ ОРОНД ИЙМ Л ҮГИЙГ ЗОРИГТОЙГООР ХЭЛЭХ ХҮН ДУТАГДАЖ БСАН ШҮҮ АМ АЖИЛ ХОЁРОО БҮҮ ЗӨРҮҮЛЭЭРЭЙ МӨН ХАЖУУГААР НЬ МӨНГӨ ХӨРӨНГӨӨ АРВИЖУУЛАХ ГЭСЭН ХҮМҮҮС ХҮНИЙ АМЬ НАСЫГ НОХОЙН АМЬНААС Ч ДОР ҮЗЭХ ЮМ УТААНЫ ЭСРЭГ ТЭМЦСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД ОДОО Л ҮГЭЭ ИЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БНА ЕС АСАН Ж,ЭРДЭНЭБАТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ӨРӨӨНДӨӨ ОРУУЛААД ЮУ ГЭЖ ЗАНАЛХИЙЛСНИЙГ ИЛ ГАРГА АА ЭНЭ НӨХӨР ЕС ХҮРЭЛСҮХИЙГ ЗАНАЛХИЙЛСЭН БАЙЖ ТААРАА, НОМТОЙБАЯР ГИШҮҮНИЙГ ЯАХ ВЭ ХҮНИЙ АМЬ БҮРЭЛГЭСЭНИЙГ НЬ ӨМНӨХ ХУТГАНЫ ХЭРГИЙГ НЬ ХҮРТЭЛ ЦАГДААГИЙХАНТАЙ НИЙЛЖ БГ

0  |  0
Serdeb(172.58.40.241) 2017 оны 10 сарын 05

Goyo ug. Gevch said nar ni dandaa hulhi garuud bnashdee.

0  |  0
БАТ(202.70.46.217) 2017 оны 10 сарын 05

ЯГ ҮНЭН ! ! !

0  |  0
aaa(99.70.235.30) 2017 оны 10 сарын 05

Zarim uls turch ni ter gazar chin orchood garaad irne, tegeed alaltsana geed zud zuugaad baix bolj, zuvuun tsag aisui

0  |  0
z(99.70.235.30) 2017 оны 10 сарын 05

Ug ni uls turchid eremgiildee, zarim ni tolgoigooroo xariutsna, odoo zarim ni ami nasaa zoriulna geed, zuv bolovch xelsendee xurch chadaxgui baigaa, er xun dalaisan garaa yaxiig ni xarax l uldlee

0  |  0
Түмний нэг(66.181.184.35) 2017 оны 10 сарын 05

Болж байгаа байдалд бодитой дүгнэлт хий хэлсэн шүү шинэ ер.сайд. атаачин хорлоочингууд их л тачаадаж байна даа. Илрэл нь энхтүвшингийн хэвлэлд өгч байгаа яриа

0  |  0
Бурам(66.181.188.58) 2017 оны 10 сарын 05

М. Энхболдын бүлэглэлийнхэн хууль бус хуйвалдаан нь цаашид хэрэгжихэд саад болох болсонд маш их эгдүүцэж бас юу ч хийж ярихаас буцахгүй болж бна. 32-ын бүлэглэлийг гишүүнээс нь татвал таарна.

0  |  0
Цдн(27.123.212.131) 2017 оны 10 сарын 05

”. Энэ. (эрхэм гишүүд) хүмүүсийн илгээсэн зурвасуудыг нэг харчихаач

0  |  0
batzul(202.179.24.7) 2017 оны 10 сарын 05

Gemt xun gelbelzene ...e gej ...Enxtuwshin gedeg chini yamar xun baidag bilee...Yu xiij buteesen be...Eswel bid ”xujaa xuns nogoo idseer baigaad” xordlogond orood sanax oigui bolson yum bolow uu.

0  |  0
eegii(66.181.160.46) 2017 оны 10 сарын 05

vnendee itgehed hetsvv i ym tvrvvnd ni ene byhniigee hiij bh ni yasiin dandaa l ard tvmnii neriig barih ymaa

0  |  0
eegii(66.181.160.46) 2017 оны 10 сарын 05

helsen vgendee ezen idsen hoolondoo sav baigaasai gej hvsch bna

0  |  0
Дорж(103.10.22.143) 2017 оны 10 сарын 05

Сүржин л мэдэгдэл хийжээ. Хэлсэнээ хэрэжүүлээсэй билээ.Би бол сайн итгэхгүй л бна. 14 тэрбумаар мөрийтэй тоглоод банк дампууруулж бсан хүн. МАХН-аа хувааж өнгөрсөн 6жилд улс орон ядуурах нөхцлийг бүрдүүлсэн гол хүн. Одоо хамтран зүтгэгч ЕС-ынхаа нуруунд хутга шааж түгжилдээд албан тушаалыг нь булаан авлаа. Энэ опериацдаа Женко Ер.-лөгч. Сөрөг хүчнээ долигнон жамухдлаа. Ямартаа ч намаа дахиад бас л жижиглэн хуваалаа.Дараа нь яах вэ гэвэл УИХ-ыг тараана байх даа

0  |  0
Зочин(202.9.43.23) 2017 оны 10 сарын 05

Харж л байя. Манай улс төрчид худлаа ярьсаар байгаад одоо тэдэнд шууд итгэх аргагүй болсон цаг даа

0  |  0
Иргэн(66.181.186.185) 2017 оны 10 сарын 05

Ми овогтын бузар бүлэглэлийг даруй устгавал Монголын ард түмэнд их буян болно доо

0  |  0
Тэр тамд очино(202.70.46.232) 2017 оны 10 сарын 05

Чойжилсүрэн гэж энэ нөхөр алсаар ирсэн алах ч бно сүргээр нь нам дарах хэрэгтэй сайдаа араас чинь түгжилдэнэ, гэмгүй царай сайн хүний дүр эсгээд л суужийдаг буруу гарын бузарууд тамд очино.

0  |  0
Би(66.181.160.99) 2017 оны 10 сарын 05

Энхтүвшин гэж өвгөн хэзээ ухаан суух юм болдоо .

0  |  0
Халхын эр(176.59.53.239) 2017 оны 10 сарын 05

Хохьчино муусайн нарны цадаглан бөөснүүд. Хүрээд ир шорон ямар байдагийг үзүүлээд өгьё. Мөнхбатаа эхэнд нь чи хүсээд байгаа байхаа. Ороод ир гарахыг чинь харая. Сайдаа наадуулаа шоронруу явуулчих. Хахаха. Сайддаа амжилт. Арслантай тамагны чинь дардас чинь хатвал цусаараа би тэвтээе. Алтан соёмбот багана чинь хазайвал ясаараа би тулая.

0  |  0
1-рт хийх ажил (202.179.31.125) 2017 оны 10 сарын 05

Энэ бол амжилт Энэ удаад МАН-н олигархиуд ялгарлаа.Одоо УИХ-н гишүүнийг эргүүлэн татах тухай хууль гаргаад хуралдаа суугаагүй нөхдийг шууд эргүүлэн татаж ...шүүх, прокурор. цагдааг өт бөөснөөс нь салгаж угааж цэвэрлэх хэрэгтэй

0  |  0
Зочин(103.229.123.122) 2017 оны 10 сарын 05

Худлаа поп, Попын хаан

0  |  0
уншигч(150.129.142.42) 2017 оны 10 сарын 05

Хүрэлсүх ийн үгэнд Энхтүвшин тэргүүтэй хүмүүс ихэд эмзэглэх шив дээ.Тэдний нөлөөнд орохгүй болохоор ...тэр Чойжилсүрэн гэгч нөхрийг хууль хүчнийхэн сайн анхаарч байгаарай.

0  |  0
Zochin(139.5.219.128) 2017 оны 10 сарын 05

Enkhtubshin tetgevertee gar daa Ta eronhii said hezee ch bolohgui Ooriigoo zonoj baigaagaa medekhgui bgaa um uu daa Tanii hereg Zasgiin gazart baikhgui Hol baij uz dee

0  |  0
Uul(103.26.195.88) 2017 оны 10 сарын 05

M.Enkhboldoos Mongolchuud hurdan salah heregtei. M.Enkhbold bolon tuunii bulgiig hurdan shuuh shorond hiih estoi.

0  |  0
Ard(59.153.87.57) 2017 оны 10 сарын 05

Bugd hurdan uheesei muusain hulgaich nar idej ugaagui hudla hutsaagui muu um hiigeegui hun bain uu er ni naana chin odoo buur huchin hiideg hun dairch aldag hulgai hiiged buur surtsan buur tsaana uhcheesen muu eriin hulgaich nar shu

0  |  0
Зочин(27.123.214.89) 2017 оны 10 сарын 05

одоо уих-ыг хууль бус ч гэдгиймуу ямар нэг аргаар тараах хэрэгтэй байна

0  |  0
ИРГЭН(27.123.214.93) 2017 оны 10 сарын 05

ЭНХТҮВШИН ӨВӨӨ АЧ ЗЭЭГЭЭ ХАРДАА ТА ХОЦОРЧЭЭ ҮЕЭЭ ӨНГӨРӨӨЖЭЭ ОДОО БОЛНОО

0  |  0
Иргэн(103.229.120.252) 2017 оны 10 сарын 05

Өмхий энхтүвшин өвгөн ичмээр одоо зайгаа шилдэг хүмүүст тавьж өх хэрэгтэй. Ер нь энэ миеээгийхэндуугай зайлмаар ард түмний дунд нэр төр чинь авилгал хээл хахуул төрийн хөрөнгийг идэж уусан чинь ил бослсоноор нэр хүндгүй болсноо мэдэдгүй л юм байхдаа. Ард түмэн та нарийг зайлаасай төрөөс хулгайлсанаа эргүүлж өгөөсэй л гэцгээж байгаа шүүдээ.

0  |  0
ЭГДҮҮЦЭГЧ ЭНХТҮВШИН(66.160.178.89) 2017 оны 10 сарын 05

ЭХНТҮВШИНшиг мануухайг сонгосондоо ичмээр .Ард түмэн юмыг алган дээрээсээ харж чаддаг хууртахаасаа өнгөрсөн Хүрэлсүхтэй тэмцэх гэж байгаа бол ард түмэнтэй тэмцэж байна гэж ойлгоосой энэ МАНАН

0  |  0
нэг хүн(203.91.118.180) 2017 оны 10 сарын 05

1. Ард түмэндээ худлаа амлаж, хуурдаг Ерөнхий сайдтай байжээ. Ард түмнээ өмгөөлдөггүй, авлигачидтай хатуу тэмцдэггүй Ерөнхий сайдтай байжээ. 2. Ард түмэн ууртай байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтай байжээ. 4. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүд байна. гэж уншигдаж ойлгогдож байна

0  |  0
hujaa(202.70.46.230) 2017 оны 10 сарын 05

enhboldiig dagsan hulgaich gulugnuud aij bgaa ni ilt medregdej bna daa

0  |  0
уншигч танаа иргэн (202.9.42.229) 2017 оны 10 сарын 05

Энхтүвшин өвгөн одоо яахнав дээ. Залуусд зайгаа тавьж өгөөд явбал харин дажгүй санагдана. Юун их шунал тачаал вэ, юм үзэж нүд тайлсан хүний шинжтэй бай л даа

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

ter chuulgand ireegui 31 gishyynii asuudal ih anhaaral tataj baina, er ni tedniig ergyylen tatahiig ard tymen hysej baina, uls ard tymnee bish amin huvia bodogchid, luivarchid ni todorhoi baina

0  |  0
nara (203.91.115.38) 2017 оны 10 сарын 05

shineer tomilogdoj byu saidad ajliin ondor amjilt husej bn

0  |  0
Zochin(202.179.26.60) 2017 оны 10 сарын 05

Zorigtoi l baina.Zub shuu.Ehneesee l helsen ugendee ezen boloh estoi shuu

0  |  0
zochin(202.9.42.38) 2017 оны 10 сарын 05

OBOG DEEDEC BUURLUUD MAAHI ENE GAZAR SHOROO ,ongon BAIGALIA ENE TCAG YEiig xyrtel amia ogch,byleen tcucaa urcgaj temtcej baij abchircan bilee!!! getel odoo xar...xedxen xyn litcenz ezemshigch,xubitcaani ezen ch gex shig...tcooxon xyn baigaliin bayalgiin ashigiig karmaalj baina. GAZAR ,TYYNII DOORXI bayalag BOL YNDCEN XUULIAR BYX ARD omch mon gedeggyi biluu.....

0  |  0
зочин(117.102.187.40) 2017 оны 10 сарын 05

Их зөв, асуудал хөндсөн үг хэлсэн. Зоригтой бай, төрийн албан хаагчид бид таныг дэмжинэ. Олигархудтай үзэлц, хүчний байгууллагыг шинэчилж, жинхэнэ ард түмний талд, шударга үнэний талд ажилладаг болтол нь би тантай хамтарч одоогийн нөхдүүдтэй би үзэлцэнэ.

0  |  0
Ардын засаг(202.179.25.195) 2017 оны 10 сарын 05

Хурэлсух еронхий сайдаа та унэхээр шударга унэний дархлааг энэ оронд тогтоож эх орныхоо толоо хоёргуй сэтгэлээр зутгээрэй унэн хэзээд ялдаг юм нуур бардам би 30 дах е/с болж энэ улсыг суйрлийн ирмэгт байхад аварсан юм гэж дурсах дуурсагдах гавъяатай е/с байж сайн зов ажиллаарай таны ард монголын мянга мянган шударга хумуус найдвартай ард тал Тань байж таныг чин сэтгэлээсээ дэмжиж байна гэдэгт та итгэлтэй байж бно Харин энэ их итгэл алдарваас тэдгээр хумуус уурсан босоход бэлэн бгаа гэдгийг хатуу анхаар хумуус бид худал хуурмаг ядуу тарчиг байдлаас ямар их залхаж бас эгдууцэж бн гээч Амжилт !!!

0  |  0
Дэмжие(103.26.195.225) 2017 оны 10 сарын 05

Баттулга, хурэлсух нар 30-жил сонсоогуй уг хэлж найдвар торууллээ. Гэхдээ эд дангаараа хучин мохосдон. Хун бур хичээж дэмжихгуй бол хулгайч нар маш хучтэй байгаа.

0  |  0
Зочин(103.57.93.241) 2017 оны 10 сарын 05

Энэ өөрөө шударга уу? Энэ хүнд улс орноо авч явах чадвар дутна.!

0  |  0
Зочин(103.57.93.241) 2017 оны 10 сарын 05

За худлаа солиороод энэ юу хийж чадах юм Урваж шарваж л чадах бх! Миеэ энийг бодоход хийсэн юмтай хэлэх үгтэы мундаг улс төрч шүү .

0  |  0
123(202.9.42.66) 2017 оны 10 сарын 05

Мэегийхэн сандарч салгалан чичрэх үе ирнээ гэж хэлж байсангүй юу даа. Евэнгийн талаас мэрэх үе өнгөрч, монгол түмэнд шившиг болох цаг дор айсуй

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 10 сарын 05

Хуучин энэ асуудлыг тоодоггүй байдаг байсан энэ эрхэм гэнэихэн л өөрчлөгдчих байх гэж итгэхгүй л байна. харъяа даа.???...

0  |  0
Сайн(112.72.11.116) 2017 оны 10 сарын 05

Сайн байна

0  |  0
nergui(202.72.245.220) 2017 оны 10 сарын 05

mongolchuud demjij bgaa snuu enhtuwshin metiin humuus ard irgeded uursdiiguu hen be gedgee sain taniulj baigaad bayrtai bna songoso toigiinh ni humuus zuwhun uursdiinhuu erh ashgiig hamgaalahiin tuluu baigaa ene 32 gishuund hariutslaga tootsoh heregtei ih huralaas irguulen tat

0  |  0
ганаа(103.229.123.241) 2017 оны 10 сарын 05

Маш их таалагдсан .тиймээ шудрага бустай одоо л тэмцэхгүй юм бол оройтно.залуу эрч хүчтэй жинхэнэ лидер гэдэгээ ард түмэндээ харуулах цаг нь ирлээ.хөгшин залуугүй бүгд баяртай байна.одоо төрөө нам нам нэртэй мафигаас салгаж авч жинхэнэ ард түмний төр засаг болгох хэргэтэй.одоо тэд айж байна.хамгийн гол нь одоо багаа маш сайн чадварлаг ажил аваад явчих шудрага зоригтой хүмүүсээр л бүрдүүлэх нь маш чухал .тэгвэл чи жинхэнээсээ ажиллаж чадна.

0  |  0
Эх орон(66.181.160.103) 2017 оны 10 сарын 05

Төрдөө итгэх итгэл сэргэлээ, нар мандах шиг, нэг л сайхан болчихлоо. Энхболдын хамгийн том алдаа нь ард түмнээ хууран мэхэлдэг, ачир дээрээ ард түмнийхээ эсрэг ажилладаг байсан юм.

0  |  0
Zochin(202.179.25.207) 2017 оны 10 сарын 05

Монгол цустай монгол хүний үг үнэртэж эхэллээ Эзэн Чингисийн нутгийн хүү өвөг дээдсийнхээ захиасыг газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг даалгаврыг биелүүлүүлэхээр тэнгэрийн элч нь Монголын ард түмэн лүү явуулжээ Өөрийн тэмцлээ үйл хэрэг болгоорой Ард олон чинь дэмжинээ

0  |  0
iiiiiiii(43.242.241.86) 2017 оны 10 сарын 05

heleh n saihan hiih nhudlaa gardaa. AN battulga 2 t nuhuulna. MABn iig neg mur bulshlah viiiiiiiiiiiiiiiiiiii

0  |  0
Itgel(172.113.218.138) 2017 оны 10 сарын 05

Hongiliin uzuurt gerel haragdaj ehellee.

0  |  0
Ок(27.123.212.136) 2017 оны 10 сарын 05

Одоо л итгэлий гал сүүмийж байна энэ галын ноцоогоод гал дөл болгох уу унтаарах уу гэдэг нь чухал

0  |  0
тийм ээ(202.9.41.229) 2017 оны 10 сарын 05

энэ үгүүдийг хэзээ ч мартахгүй. ажил болгохыг нь харна. ингэж хэлчээд хэрэгжүүлж чадкү бол ёстой хохий шүү

0  |  0
зочин(139.5.217.130) 2017 оны 10 сарын 05

естой мундаг хэлсэн шуу.Одоо хэрэгжуулэх л улдлээ

0  |  0
Сү(112.72.6.198) 2017 оны 10 сарын 05

Ёстой галтай цогтой сайхан үг хэлсэн.Тийм учраас л ард түмэн хүсээд байгаа юм Хүрэлсүхийг.

0  |  0
Кочин(202.179.31.81) 2017 оны 10 сарын 05

Эх орон ард түмнийхээ төлөө чөтгөртэй нийлсэн ч яахав. төрийг наймаалдаг М.Энхболдыг огцоруул

0  |  0
Сүрэн(150.129.140.196) 2017 оны 10 сарын 05

Сар бүр багахан хэмжээний тэтгэвэрээсээ хагаслан байж дэмждэг нам болон гишүүд маань маш их дургүй хүргэж байна. Ийм хэрүүлтэй албан тушаалын хойноос улайрсан амьгүй албатууд болсон байна. МАН-ын гишүүд чинь дэмжээгүй бол та нар ингээд төрийн ордонд сууж байх юм уу. Гишүүд биднийг доромжлон гутааж байна шүү

0  |  0
Top