УИХ дахь АН-ын гишүүд Ерөнхийлөгчтэй уулзжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

  УИХ дахь Ардчилсан намын гишүүд өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан байна. Хоёр цаг орчим хугацаанд үргэлжилсэн уулзалтаар шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар байр сууриа хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдон ажиллахаар болсон ба түүний  багийг АН-ын бүлэг дэмжинэ гэдгээ илэрхийлээд буй юм. Энэ хүрээнд уулзалтын сэдэв хөндөгсөн аж. Уулзалтад АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь оролцсон байна.

УИХ дахь АН-ын гишүүд Ерөнхийлөгчтэй уулзсаны дараа намын дарга С.Эрдэнийн өрөөнд мөн цуглаж, цаг орчим уулзалджээ.   Шинээр байгуулагдах Засгийн газарт АН-ынхан “бялуу хүртэнэ” гэсэн мэдээлэл цацагдсан ч үүнийг Бүлгийн дарга Д.Эрдэнэбат албан ёсоор үгүйсгэсэн. АН-ын дарга С.Эрдэнэ ч “Засгийн газарт орж ажиллахгүй” гэдгээ эртнээс мэдэгдсэн билээ.

Т.Түвшин

ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
доо(202.9.42.202) 2017 оны 10 сарын 04

энэ ерөнхийлөгч чинь намаасаа гараагүй намын ажил хийгээд л яваа юм биш үү

0  |  0
Top