УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа

2017 оны 10 сарын 04

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр (2017.10.04) хүлээн авч уулзан, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.

Энэ үеэрээ тэрбээр  “Таныг Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албанд тушаалд томилогдсон танд Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа баяр хүргэе.

Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга ёс, эв нэгдлийг сахин, их амжилт гаргаж ажиллахыг хүсье” гэв.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэрэг(43.228.128.195) 2017 оны 10 сарын 05

Хэн байхна хамаа алга энэ ард олноо дээшнэ гаргах хэрэгтэй байна Язартлаа баяжсан Номтой мөнхбат биш эгэл бид ч баяжмаар л байна энэ олны сэтгэл зүрх рүү өнгийх удирдагч хэрэгтэй байна Улс төрийн орлогч байсан учраас бид итгэж байгаа шүү

0  |  0
АХМАД СОНГОГЧ ҮРГЭЛЖ(66.181.191.45) 2017 оны 10 сарын 04

ХООЛ ХИЙГЭЭД ӨГӨХӨӨР НЬ АХИУХАН ИДСЭН ЧИНЬ ӨМӨДӨНДӨӨ АВЧИХСААН МУУ АХ НЬ .ҮНЭН БОДИТ АМЬДРАЛ ЭНЭ Л БАЙНА.ЭМГЭН МААНЬ ҮМХИЙТ МИНЬ ЦААШАА ГЭЭД БАЙДАГ БОЛЛОО.

0  |  0
АХМАД СОНГОГЧ(66.181.191.45) 2017 оны 10 сарын 04

МИНИЙ ХҮҮХДҮҮДЭЭ БИТГИЙ ИНГЭЖ УЛС ТӨРЖӨӨРЭЙ.ЭНЭ ХҮҮ АЖИЛЛАЖ ЧАДНАА.МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДОО ХҮҮ МИНЬ ЧИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ХОЁР УДАА НАМ ТАВИУЛСАНДАА ДҮГНЭЛТ ХИЙГЭЭРЭЙ.ЭНЭ ХҮҮД БИТГИЙ ХУУЛЬ БУС ЮМ ШААРДАЖ ШАХААРАЙ.ТЭРИЙГ ЭНИЙГ САЙДААР ТАВЬ ГЭЖ ХЭЛЭХ ЭРХГҮЙ ШҮҮ.ЭЭДЭЭ ХҮҮХДҮҮДЭЭ ОЮУНЭРДЭНЭ СУМЬЯАБАЗАР ХОЁРЫГ САЙДААР ТАВИХ АВААС ЧИ УДАХГҮЙ Ж.ЭРДЭНЭБАТЫН АРААС МОРИЛНО ШҮҮ.Ж.ЭНХБАЯРААР БХЯ.г ТОЛГОЙЛУУЛЖ ХОЁР ЦЭРГИЙН ХҮМҮҮС ГАР НИЙЛЭЭД ЭНЭ ЗАСГАА АВРААД ДАРАА НЬ МАНИУСТАА ХЭД ГУРВАН ЮМ ХАЯАЧ:ГЭДЭС ЦУВДАЙ ИДЭЖ ШУЛСАН ЯСНЫ ШӨЛ ШААСААР БАЙГААД ХОДООД ДОТОР СДА БОЛЛОО.ОХИНЫДОО ОЧООД ТАРГАН МАХААР ХОО

0  |  0
зочин(66.181.179.194) 2017 оны 10 сарын 04

УИХ-н32 гишүүн нь оролцоогүй байхад 100 хувийн саналаар сонголоо гэж хэлдэг нь юу гэсэн утга юм болоо.Хүрэлсүх гуай дүгнэлт хийх л байх л даа

0  |  0
иргэн(122.201.31.238) 2017 оны 10 сарын 04

төриин хутгуур ,,,хүн улам ч самарч өгнө биздээ ард түмнии амьдрал өнгөрлөө

0  |  0
zochin(27.123.214.86) 2017 оны 10 сарын 04

uhsniih ni shudarga es yarina ve zaildaa chi

0  |  0
Танил(183.177.100.214) 2017 оны 10 сарын 04

Тэнэгт УИХ-ын дарга чинь 2-р хүн шүү. Юмаа мэдэж бур

0  |  0
lol(202.9.41.212) 2017 оны 10 сарын 04

Yahaaraa 3dugaar hun ni 2dugaar hunee huleej avdag bilee?

0  |  0
Top