Эмэгтэй Сангийн сайдтай болохыг З.Нарантуяа хүслээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

  Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэхэд санал хэлсэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа Сангийн сайдаар эмэгтэй хүн томилон ажлуулахыг У.Хүрэлсүх нэр дэвшигчээс хүссэн юм. Тэрбээр УИХ-ын Зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажилладаг. З.Нарантуяа “Сангийн сайдаар эмэгтэй хүн томилж ажлуулах хэрэгтэй байна. Улсын төсвийг хэрхэн юунд үр дүнтэй зарцуулах вэ гэдгийг эмэгтэй хүний нүдээр харах Сангийн сайд хэрэгтэй байна” гэсэн юм.

Улсын төсвийг үр дүнтэй, сахилга баттай зарцуулах талаасаа эмэгтэй хүн чамбай хандана гэж тэрбээр үзэж буй аж. Дашрамд сонирхуулахад Мэргэжлийн Засгийн газарт Сангийн дэд сайдаар Х.Булгантуяа ажиллаж байсан юм. Түүнийг албан тушаал ахиж магадгүй гэсэн таамаг байгаа. Х.Булгантуяа Сангийн сайдаар томилогдвол, З.Нарантуяа гишүүний хүсэл биелэх нь.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.11.121) 2017 оны 10 сарын 06

Маш зөв санаа байна.Дэмжиж байна.

0  |  0
Irgen(122.201.21.32) 2017 оны 10 сарын 04

Narantuya gishuunii sanaliig demjij bna.Emegtei said bh ni harinch zugeer sanagdlaa.

0  |  0
ZERO(122.201.24.79) 2017 оны 10 сарын 04

Энэ УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд ёстой хөөрхий л байнадаа!Яаж яваад ийм авгайчууд УИХ-сонгогдчихдог байнаа? хм... үнэхээр арай л байнашүү!

0  |  0
Болд(172.58.17.157) 2017 оны 10 сарын 04

Хүний үгийг гуйвуулахдаа гаргуйн нөхдүүд больвол яасан юм .Нарантуяа гишүүн хэлэхдээ Ман намд мэдлэгтэй чадварлаг эмэгтэй гишүүд зөндөө байна.Ядаж нэг эмэгтэй сайд сангийн сайдаараа тавьж эмэгтэй хүний нүдээр харах боломж олгооч гэж хүссэн .Нарантуяа гишүүн намчирхсангүй эх орны эрх ашгийн төлөө үгээ хэлсэн болхоос намайг тавьчих гэж хэлээгүй .Ер нь ээж нар л энэ үүргийг биелүүлж ирсэн гэдгийг монгол хүн болгон мэдэх байх .Ер нь архи ууж гэр бүлийн төсвийг будлиулдаг аав нар зөндөө биздээ

0  |  0
lol(202.9.41.212) 2017 оны 10 сарын 04

ER EM yamar hamaa baina. Erchuudiig sanhuu barij chaddagui geed bgamu. zugeer bga asuudliig genderiin asuudal bolgoj ireed l uls torjihoo boli.

0  |  0
зочин(122.201.24.91) 2017 оны 10 сарын 04

хамгийн ухаалаг эмэгтэй гишүүн.

0  |  0
зочин(182.160.4.70) 2017 оны 10 сарын 04

энэ эмэгтэй их зөв юм ярьж байснаа эмэгтэй хүн сангийн сайд байх хэрэгтэй гэж авдагий. Гэрийнхээ санхүүг л авч явдаг юм байгаа биз Монгол улсын санхүүг арай ч та авч явж дийлэхгүй ээ ухаан дутна

0  |  0
ХАРИН ТИЙМ(66.181.179.118) 2017 оны 10 сарын 04

ЭМЭГТЭЙ ХҮН САНГИЙН САЙДАД ТОМИЛОН АЖИЛЛУУЛААСАЙ

0  |  0
Zochin(27.123.212.134) 2017 оны 10 сарын 04

Gui bailgui dee, duraaaraa yum bolhni ee, ene hun medlee yuu, chadaltai avaad yavh l hun bh hergtei

0  |  0
хүйсээр тэмтрэгч(202.21.100.210) 2017 оны 10 сарын 04

Баячууд хөрөнгөлөг хэсгийн татварыг нэмээгүй эсрэгээр дундчууд доод хэсэгт 7 төрлийн татвар үүрүүлсэн Ж.Эрдэнэбат айл гэрийг хүйсээр тэмтрэгч Чойжилсүрэн Булгантуяа нарыг хэзээч дэмжихгүй

0  |  0
Адар(183.177.100.2) 2017 оны 10 сарын 04

Нэртэйгээр нь би болъё гэхгүй дээ.

0  |  0
Top