У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад 100 хувь дэмжлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж дууслаа. Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа  санал хураалт явууллаа. Хуралдаанд нийт 47 гишүүн оролцсон бөгөөд  100  хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад  дэмжлээ.

Хуралдаанд  МАН-ын 30 гаруй гишүүн, АН-ын найман гишүүн оролцсон юм. Харин Засгийн газраа огцруулах шаардлагагүй гэж үзсэн нэр бүхий гишүүд чуулганд оролцсонгүй.

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гомбын Батнасан(202.179.31.36) 2017 оны 10 сарын 04

Хуралд оролцоогүй гишүүдийг М.Энхболд, Ж.Эрдэнэбат нараас хишиг хүртэгсэд, тэдний бөгсийг долоогчид, У.Хүрэлсүхээс сайдын суудал горьдоод бүтэлгүйтэгчид гэж ойлгогдохоор байна. Учир нь тэд намын бүлэг дээрээ, ТББ-ын хороон дээрээ 100 хувь дэмжээд байгаагүй бил үү?

0  |  0
ган (202.5.196.10) 2017 оны 10 сарын 04

ЮУН 100% ВЭ

0  |  0
Top