С.Жавхлан: Чоно үүрэндээ өлзийтэй. Засгийн газар гэх үүр У.Хүрэлсүхд өлзийтэй байх болтугай

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулган дээр дараах үгийг хэллээ.

 


 

Шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн гэж дүгнэж байна. Энэ хугацаанд байгалийн гамшиг болгонд биеэр очиж ажилласан. Эрлийз морь уралдуулахгүй байх шийдвэрт малчин, морьтон түмэн үнэхээр баярлаж хүлээж авсан. Монгол морио амьдаар нь хилээр гаргахыг хорьж байсан. Шадар сайд байхдаа ийм юм хийж байсан хүн Ерөнхий сайд болоод Монголын төр засагт үнэнийг тогтоож байх гэж найдаж байна.

Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг. Засгийн газар гэдэг энэ үүр танд өлзийтэй байх болтугай гэж ерөөмөөр байна. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж. Монгол түмэн таны үг үйлдэл бүрийг нүдээ цавчихгүй ажиглаж харж байгаа. Мэдрэмжтэй, зөв, залуучууддаа урам өгч, монгол түмэндээ ээлтэй, сэтгэл итгэлээ нийлүүлсэн баг бүрдүүлж цаашид ажиллаарай. Монгол түмэн үүнийг хүлээж байна.

Цаг үеийн сэдвээр үг хэлье. Баянзүрх дүүрэг ямар ч удирдлагагүй байна. Баянгол дүүрэгт хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Өлсөж ядарч байхад нь удирдлагууд нь дарамталж, үл тоож байна. Баянзүрхийн товчоон дээр өвс ачсан машинуудыг ихээр журамлаж байна. Нийгмийн сайн сайхны төлөө, бор зүрхээрээ явж байгаа хүмүүсээ энэ мэтээр битгий адлаач ээ.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төр(175.195.14.150) 2017 оны 10 сарын 04

Өвсөө ачиг л дэ малчидбн буянд монголчууд схн амьдаржин

0  |  0
Зочин(66.181.160.118) 2017 оны 10 сарын 04

Энэ дуучин ер нь яг юу хүсээд байдаг юм бол энэ цаг үед Хүрэлсүх шиг эрч хүчтэй шийдэмгий улс орноо гэсэн сэтгэлтэй удирдагч хэрэгтэй байна. Юун өвс ачсан машин бэ УБ-т өвс оруулж яах гээд байгаа юм бол

0  |  0
иргэн(103.50.206.62) 2017 оны 10 сарын 04

Хүрэлсүх АН-8 биедаагч нартай нийлж ЗГ-аа байгуулж байгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд эмгэнэлтэй зүйл боллоо.Түүхэнд ингэж сөрөг хүчин ЕСайдаа томилдог зүйл анх удаа гарлаа.Түүхэнд ЕСайд хүн амь нас ярьдаг зүйл анх удаа гарлаа.Энэ үйлдэлүүд нь хуулиаа дээдлэж дээгүр нь алхахгүй байгаа ардчилсан зарчим юм байлгүй дээ.

0  |  0
Зочин(182.160.3.145) 2017 оны 10 сарын 04

Гудамж талбайд ямарч хяналтгүй дур зоргоороо худалдаа наймаа эрхэлж бохир заваан байдлыг бий болгож нийслэл хотын өнгө төрхийг гутааж хууль дүрмийг журмыг уландаа гишгэж байгаа хүмүүс тэгээд нийгмийн сайн сайхны төлөө яваад байгаа хүмүүсүү.Популизм чинь хэтрээд буруу зөрүү үйл хийгээд байгаа хүмүүсийг өөгшүүлээд байна шүү Жавхлан гишүүнээ.

0  |  0
lol(202.9.41.212) 2017 оны 10 сарын 04

Eliirsen yumnuud zailaach

0  |  0
Чааваас (122.201.24.162) 2017 оны 10 сарын 04

ХӨӨРХИЙДӨӨ СУИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.

0  |  0
Чука(66.181.183.249) 2017 оны 10 сарын 04

Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг үг чинь тохирохгүй ээ утгыг нь мэдэхгүй байгаа юм уу, эсвэл Хүрэлсүхэд наалдаж алсдаа буруу юм хийх санаатай хэлж байгаа юм уу? Хэрвээ шаардлага өндөртэй мундаг хүн болж харагдах гэсэн бол чадсангүй ээ,юм унш наад оюунаа тэл

0  |  0
баяр(27.123.212.131) 2017 оны 10 сарын 04

Яагаад чоно үүрэндээ өлзийтэй гэдэг үгийг хэрэглэв ээ. Утгыг нь мэдэж байгаа бол нэг санаа хэллээ дээ

0  |  0
зөвлөгч(150.129.141.213) 2017 оны 10 сарын 04

Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг үгийн утгыг нь ойлгодоггүй, мэддэггүй, хэрэгтэй газар нь хэрэглэж чадахгүй, аргагүй л боловсрол, оюун дутуу байна. Жаахан ном уншиж эрдэм боловсролтой хүмүүстэй харьцаж үгийг нь сонс.

0  |  0
Top