Д.Хаянхярваа: Ард түмний нэрийг барьж ПОПУЛИЗМ хийхээ зогсоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг батламжлах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн хэлсэн үгнээс хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Сүүлийн үед ард түмний нэрийг барьж, нийгэмд популизм тал руугаа яваад байна. Тиймээс төрийн хүмүүс тоо баримт дээр ярьж сураарай гэж зөвлөх байна. Ард түмэн тэгж үзэж байна гэж ерөнхий юм их ярих болж. Эдийн засгийг тоогоор л илэрхийлдэг.

Монгол Улсад үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдээ олон нийтэд таниулах ажил хийгдэхгүй байна. Мафижсан, олигархижсан гэх мэтээр үндэсний том аж ахуйн нэгжүүдээ гутаах доромжлох байдал газар авлаа. Ийм байдлаар хол явахгүй. Харин ч эсрэгээрээ төрийн зүгээс дэмжиж ажиллах ёстой. Талцал хагарлын асуудал руу хувийн хэвшлээ түлхэж, оролцуулж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Монгол Улсын гадаад өр 25.2 тэрбум доллар байна. Энэ бол аюул занал. Зээлжих зэрэглэл дампуурлын өмнөх ангилалд хамрагдаж байгаа. Эдийн засаг нь ганцхан банкин дээр суурилсан. Бүтэц нь зөвхөн уул уурхай. Төсвийн сахилга бат алдагдсанаас ОУВС-аар хичээл заалгаж байгаа. Эдийн засгийн энэ таагүй байдлаас гадна улс төрийн таагүй байдал сүүлийн үед ихэслээ. Улстөржилт савнаасаа хальсан, талцал ихэссэн.

Хөгжлийн эрсдэл их өндөр болчихсон байна.  Яагаад өнөөдөр ийм их эрсдэл үүссэн бэ гэхээр бид сууриа буруу тавьчихсан. Хазгай суурин дээр байшин барьж болохгүй. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлэх хэрэгтэй.

Монгол Улсын өнөөгийн явж байгаа хөгжлийн загвар бол хоцрогдсон. Хуримтлал үүсгэж чадахгүй, хуримтлалгүй учраас хөгжил дэвшил байхгүй. Шинэ Засгийн газар хуримтлал бий болгодог загвар бий болгох хэрэгтэй. Монгол шиг хөгжлөө төлөвлөдөггүй улс дэлхийд байхгүй. 

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Horduulagchid(76.247.0.91) 2017 оны 10 сарын 05

Chi bol enkolduu hujaagiin hoshnognii us oor hench bish lalraa

0  |  0
Зочин (122.201.24.136) 2017 оны 10 сарын 04

Энэ монголд хувьсгал гарна шүү

0  |  0
Аолдд(122.201.21.230) 2017 оны 10 сарын 04

Хаян бол хамгийн хогийн паразит. Оноодор бас нэг сонин дээр оорийнхээ тухай зангараг гэдэг юм бичуулж магтуулсан байна аа

0  |  0
Дархан(202.21.101.130) 2017 оны 10 сарын 04

Хаян чи Дарханд МАНАН үүсгэсэн хулгайч шүү

0  |  0
Зочин(182.160.3.145) 2017 оны 10 сарын 04

Хаянхярваа өөрөө жинхэнэ популист,60 тэрбумын идэвхтэй гишүүн унах болохоороо битгий худлаа дүр эсгээд бай.

0  |  0
М(202.179.2.242) 2017 оны 10 сарын 04

АРД ТҮМЭН ГЭЖ БҮҮ ГОНГИНО. ХАРИН Ч АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРЬЖ УНАСАН ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ МАК-ИЙН ТАТВАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛДЭГ, АРД ТҮМЭНДЭЭ ТАТВАР НЭМДЭГ. САЙН ДҮҮ НАР ЧИНЬ ТӨРИЙН ЦАГДААД САЛААВЧ ӨГӨӨД ЯВААД БАЙНА. ҮҮНИЙГЭЭ Л ЗОГСООХ ЁСТОЙ.

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 10 сарын 04

Ард түмэн гэж хуцаад байдаг .бидэнд салаавч өгсөөр л доромжлоод байх юм даа

0  |  0
Top