О.Баасанхүү: АН-ынхан хулгайнд гаршсан хүмүүс шүү. Сайд нэхэхгүй шүү

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Хуучин шигээ маяглаж хурлаа хаяж гардгаа АН болиорой. АН-ынхан хулгайнд гаршсан хүмүүс шүү. Шинэ Засгаас сайд нэхэхгүй шүү. Ах дүү шиг байдаг ч гэсэн ажил дээр яс байна шүү. Одоо Б.Наранхүү гишүүнээ олж хуралдаа 100 хувь ирцтэй суу. УИХ-ын гишүүн С.Жавхлан ч хуралдаа суу. АН Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд дөрвөн яам шахаа болиорой. Хуучин сайд байсан хүмүүсийг оруулж ирмээргүй байна. Чагнаж тагнасан асуудлаа нэг талд нь гарга. Ж.Эрдэнэбат сайдыг тийм жудаггүй үйлдэл гаргана гэдэгт итгэхгүй байна. Энэ  асуудлыг даруй шийдээч ээ. Хэн нэгэн зохион байгуулсан юм бол тэр зохион байгуулсан этгээдийг нь олж шийтгэ. Үгүй юм бол хариуцлагаа үүрээд яв. Би олон жил хуулийн байгууллагад ажилласан. Хууль хяналтын байгууллагад улс төрждөг хэсэг бүлэг хүн байхыг би үгүйсгэхгүй. Тэднийг сольж шударга ёсны талд зогсохыг хүсэж байна. Тэтгэвэрийг нэмнэ шүү. Тэтгэврийн хүүг буулгаарай, танай намын зорилго шүү. АН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн гурван өрийг тэглэх хуулиа оруулж ир" гэв.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsog(113.210.195.252) 2017 оны 10 сарын 05

Ene Baasanhuu nariin zarim gishuud shudrag unen zarchmiin yum yarij helheer ene uriinhuu setgegdlee bichij bga humuus ilt esergutsej doromjloh yum. bodbol nuguu manan geechiin tejeber nohoduud l bdg yum bh da

0  |  0
Zochin(59.153.115.78) 2017 оны 10 сарын 05

Uuruu said bolchihoj chadahgui baigaadaa hyamraad baigaa umuudaa. Helj baigaa ugee tsegnej, negnee gutgen doromjlohgui baimaar um

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2017 оны 10 сарын 05

Баасанхүү минь дээ. Юм явдаг замаараа л явна шүүдээ. Үүнд нэг их зөвлөөд, бухимдаад байвал тэнэг гэдгээ л харуулахаас цаашгүй

0  |  0
zochin(122.201.31.164) 2017 оны 10 сарын 04

yamar 3 ur ve

0  |  0
Томоо(202.9.42.57) 2017 оны 10 сарын 04

Үнэн зөв юм ярьжээ АНыг тарааж улс төрмйн давцангаас зайлуулах хэрэгтэй. АН байснаар улс орныг самраж унагаж сүйрүүлнэ.

0  |  0
Азаа(202.9.42.57) 2017 оны 10 сарын 04

Женко Хүрэлсүхийг гарын дор амар хүнээ болгох бодолтой зөөлөн боорцог гэж бодож инээд нь хүрч бгаа бизээ. Хүрэлсүх тийм ч зөөлөн боорцог бус шудрага хурц хүн шүү . Женко өөр шигээ санаж луйвар ярьж дургуйг нь хүргэвэл женког муу хулгайч гээд эвгүй харьцаж хэргийг нь сөхөөд тэвдүүлэх хүн дээ женко энэ 2 үзэл бодол , үйл хэрэг нь таарахгүй удахгүй тангарга тасрана. женко ямар хүн билээ дээ ккк

0  |  0
Хэхэ(66.181.160.118) 2017 оны 10 сарын 04

Энэ муу амьтанд нэг сайд өгчих хүн байдаггүй юм байхдаа турж үхлээ хөөрхий

0  |  0
Жамбаа (202.9.40.158) 2017 оны 10 сарын 04

Үнэн үнэн хүн бүр шударга бус зүйлтэй тэмцдэг байцгаа

0  |  0
Zochin(31.35.91.181) 2017 оны 10 сарын 04

Zuv uneniig ni heljee baasanhuu

0  |  0
Зочин (103.14.36.6) 2017 оны 10 сарын 04

Үнэн үг хэлсэн байна шүү. Одоо яах бол доо. Арай ч тэдэнд найр тавьж ардын засгаа будаа болгохгүй байлгүй.

0  |  0
иргэн(203.91.115.40) 2017 оны 10 сарын 04

Шудрага залуу шүү УИХ-ын үлгэр жишээ гишүүн гэж боддог. Ирц, үг хэлдэг, хууль санаачлах тал дээр Баасанхүүг гүйцэх хүн байхгүй.

0  |  0
Top