Д.Тэрбишдагва: Шинэ Засгийн газар урт настай байгаасай гэж ерөөе

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Бид олон Засгийн газрыг огцрууллаа. 1990 оноос хойш нэг Засгийн газрын дундаж наслалт 1,5  жил. Энэ хугацаа бүрт Засгийн газраа огцруулж байна гэсэн үг. Ард түмэн МАН-ын 65 гишүүнд итгэж намаар нь гаргасан. Гэтэл өөрсдийнхөө Засгийн газрыг огцруулсныг би ойлгохгүй байгаа юм. Дараагийн Засгийн газар урт настай байгаасай гэж ерөөж байна. Тодруулах хэдэн асуулт байна. Нэгдүгээрт, Оюутолгой асуудлаар ярилаа. Аймшигтай Дубайн гэрээг яах вэ. Хоёрдугаарт Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал улс төржсөөр байгаад бид хүртэхгүй үлдэх болчихоод байна. Тавантолгойг яг яах вэ гэдэг  тодорхой чиглэл санаа  Ерөнхий сайдын бодолд байх ёстой. Тодорхой хариулт өгөөч. Эгийн голын усан цахилгаан станцыг миний мэдэх 20 гаруй жил ярьж байна. Засгийн газар энэ бүтцээрээ ажиллана гэж та хэлсэн. Энэ бүтцэд давхар, дан дээлний аль нь ажиллах вэ, давхар дээлний тоог нэмэх үү" гэлээ.

У.Хүрэлсүх: Оюутлогой, Дубайн гэрээг шалгана. Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн бол бид олон улсын гэрээ конвенцын хүрээнд шийднэ. Тавантолгойн төслийг хөдөлгөх ёстой. Харин яаж вэ гэдгийг маш сайн ярилцах ёстой. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ард түмэн Тавантолгойгоо өөрөө ашиглах ёстой гэж би үздэг. Эрдэнэтийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдэх ёстой. УИХ-аас тогтоол гаргасан. Эцсийн шийдвэрийг шүүх гаргах ёстой. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд ОХУ-тай усны асуудлаар ярилцаж тохиролцох ёстой. Би энэ Засгийн газрыг бяртай байгаасай гэж хүсч байна.


Ш.Адъяамаа

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(112.72.11.103) 2017 оны 10 сарын 04

Ene nam damjij ywdag hugshin tetgewertee garaachee olon jil demii suuj chadaltai zaluusiin zamiig haagaad buurunhii ym yrij bh ym

0  |  0
Top