60 тэрбумын бүлэглэлийн довтолгоог няцаах У.Хүрэлсүхийн боломж

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

  

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг эцэслэн батламжлана. Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр, “Би Төрийн ордны хананд зургаа өлгүүлсэн зүгээр нэг ерөнхий сайд болохыг хүсэхгүй байна...” гэж дуугарсан. Энэ үгийн цаана, “эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ” гэсэн санаа оршиж буй. Ганц мод гал болдоггүй л гэдэг.  Түүний тэр санааг хамтран хэрэгжүүлэх, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нэр төртэй улс төрчид олдох нь дамжиггүй. Гагцхүү өмнө нь олон саад, тотгор, даваа, нугачаа хүлээж байгааг тэр тооцоолсон биз ээ.

 Мэргэжлийн Засгийн газрын ганц нэг нөхөр шинэ танхимд үлдэх тухайгаа У.Хүрэлсүхэд дуулгасан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, иргэдийн дургуйцэлтэй тулгарсан. Тэр мэдээлэл худлаа биз. Засаг нь уначихаад байхад огцруулсан талынхантайгаа хамтарч ажиллая гэж суудаг “ичих булчирхайгаа нэгд нэгэнгүй түүлгэсэн” хүн хаанаас байв гэж.  Ямар ч Засгийн газар өөрийн дархлааг тогтоох нь нэн чухал. У.Хүрэлсүхийн Засгийн газар нэгэнт байгуулагдахад, түүний сул талруу нь довтлохоор бэлдсэн л байж таарна. “Унасан хүн ууртай”-н хэлцээр 60 тэрбумынханд У.Хүрэлсүх Засгийн газраа хэрхэн бүрдүүлэхээс эхлэн буцааж байранд нь авчрах боломжоо тооцоолох байх. Шинэ Ерөнхий сайд өөрөө одоогийн байдлаар сул тал болж харагдаж буй. УИХ-ын гишүүн бус учир түүний хүч сул харагдах нь тодорхой. Тэгээд танхимын сайд нарынх нь бүрэлдэхүүнээс өөр олон шалтгаан олж, түүний эсрэг довтлох тактикаа боловсруулах нь гарцаагүй

  У.Хүрэлсүхийн Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангахад, зөвхөн эх оронч шударга, зарчимч байх хангалтгүй юм. Сайд нар нь хаанаас, хэн, хэн томилогдох, нэг хүн шиг зангидагдаж чадах эсэхээс ихээхэн зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл УИХ-аас тусгаар, шаргал ордны гаднаас томилогдсон сайд нараас бүрдсэн Засгийн газрын үйл ажиллагаа гэдэг бараг нэг өдрийн ч насгүй байж мэдэх. Засгийн газар нь өөрөө хүчтэй, УИХ-д нөлөөтэй байж гэмээн үйл ажиллагаа нь доголдохгүй урагшлах дүр зураг харагдаад байгаа юм. Засгийн газрын хувь заяаг УИХ шийдчихдэг учраас дээрх хувилбарыг хамгийн хэврэг Засгийн газар байгуулахаар бол сонгож болох л доо. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг оролцуулсан томилгоотой Засгийн газар бүрдүүлэхийг цаг үе нь шаардаад байх шиг.  Мөнгө гэдэг хүчтэй учир 60 тэрбумын нөхдийг зангидаж чадаад байгаа юм. Тэд үлээхэд унах л Засаг байгуулахыг хүлээж байгаа нь гарцаагүй. Тиймд тэднээс хаацайлахын тулд У.Хүрэлсүх өөрөө Засгийн газраа бүрдүүлэхдээ дархлааг нь сайн тогтоож өгөх хэрэгтэй. 

 Гаднаас ч дотроос ч сайдаа сонгож, хэнээс ч хараат бусаар томилгоо хийх нь чухал. Үүнийгээ ч тэрбээр, “...надаар хууль бус юм хийлгэхийг бүү шаардаарай...” гэж онцолсон.  60 тэрбумынханыг харин өөрийн хүмүүсээ танхимынхаа аль ч шатны албанд бүү шургуулаарай гэдгийг, “манай танхимын сайд нараар ч хууль бус зүйл хийлгэхийг битгий оролдоорой...” гэсэн үгээрээ илэрхийлэх шиг болно билээ.  Хууль бус зүйлтэй тэмцэж, шударга бусын төлөө зоригтой дуугарч гарч ирсэн У.Хүрэлсүхэд одоо 60 тэрбумын бүлэглэлийн эсрэг тэмцэх боломж олгох хэрэгтэй.  

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.35) 2017 оны 10 сарын 04

Хуучин засагт бсан МАН -ын хуралдаа суухгуй бгаа энэ гишууд одоо болимоор юмаа хэнд тунирхаад унэрхээд бгаа юм сорог хучин нь сорог хуучин шиг байж чадахаа больсон бол тэгээд оорсдоо сорог хучний уурэгтэйгээр ажиллахад юун болохгуй бгаа юм дотоод хяналттай бур сайн л биз Хурэлсухийн толоо биш МУ-ын толоо хуссэн хусээгуй ажиллах уурэгтэй дургуй бол зай боглож эрх ашгийнхаа толоо улайран тэмцэхээр шийдсэн бол МУ-ын парламентаас зайлцгаавал яасан юм новшнууд идэж цуслах бсан монго нь нудэнд нь харагдаад багтарч ухлээ юу

0  |  0
Нэргvйн Энхээ(27.123.212.128) 2017 оны 10 сарын 04

Тууштай байж энэ Монгол улсаа босгон байгуулна гэдэгт нь vнэхээр итгэж байна. Эхнээсээ бузар бурууг дэмжихгvй эвлэрэхгvй гэдгээ замын эхэнд шулуун шударга хэлсэн нь сайшаалтай байна.

0  |  0
Top