АНУ цөмийн зэвсгээр мөнгө хийх гэж байна уу

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

АНУ цөмийн зэвсгийг хориглох, багасгах талаарх шинэ гэрээ хэлэлцээрт нэгдэх дургүй байна. Олон улсын нөхцөл байдлаас үүдэн цөмийн зэвсгийг хязгаарлах шинэ гэрээний талаар яригдаж байгаа энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлийг хянах ажлын туслах Анита Фридт Вашингтон, Москва хоёр 2011 оноос хойш цөмийн зэвсгийн асуудлаарх олон улсын гэрээг мөрдөж байгааг хэлжээ. АНУ хүлээсэн үүргийнхээ дагуу цөмийн зэвсэглэлийг багасгах ажилд оролцох ёстой ч шинэ гэрээнээс татгалзаж байгаа талаараа Төрийн нарийн бичгийн даргын туслах “Стратегийн тогтвортой байдлын төлөө АНУ цөмийн зэвсэглэлээ багасгах олон арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр цөмийн зэвсгийг хуулиар хориглох тухай гэрээнд 50 улс гарын үсэг зуран баталгаажсан билээ. Гэвч Япон улс гэрээнд нэгдэхээс татгалзаж, цөмийн зэвсэгтэй бусад том гүрнүүд болох АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад ямар байр суурьтай байгаа нь мэдэгдэлгүй өнгөрсөн юм.

Цөмийн зэвсэгтэй бүх улс энэ гэрээнд нэгдээгүй нь асуулт үлдээсэн билээ. Ялангуяа АНУ цөмийн зэвсгээр мөнгө олохын тулд олон улсын хэлэлцээрээс татгалзаж байна гэж судлаач, ажиглагчид үзэж байна. 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цөмийн зэвсгийг хурааж, үүнийг үл дэлгэрүүлэхийг уриалж байсан билээ. Энэ нь хурдан хугацаанд шийдэгдэх асуудал биш боловч Обамагийн дэвшүүлсэн санаа цөмийн зэвсэгтэй холбоотой нөхцөл байдлыг өөрчлөх аргагүй гэсэн мухардлыг багахан ч гэсэн арилгаж чаджээ. Обама цөмийн зэвсгийг боловсруулах хөтөлбөрийг санхүүжүүлэхийг зогсоох захирамж гаргаж байв. Түүнчлэн цөмийн зэвсэг, хэрэглэгдэхүүн террористуудын гарт орохоос сэргийлж, хатуу хяналт тавина гэсэн юм. Гэвч цөмийн зэвсэг дэлгэрэхийн эсрэг тэмцлийг тэргүүлнэ гэж байсан АНУ эхлүүлсэн ажлаасаа мөнгөний төлөө буцаж байгаа бололтой. Түүнчлэн цөмийн туршилтуудаараа дэлхийг айдаст автуулаад байгаа БНАСАУ болон энэ улсын пуужингийн туршилтын гол бай болж буй Япон улс цөмийн зэвсгийг улс орон, ард түмнээ харийн түрэмгийллээс хамгаалах хэрэгсэл гэж үзэж байна.

Чухамдаа америкчууд 1945 онд Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаяснаар цөмийн зэвсгийн асуудал эхэлсэн гэж үздэг. Цөмийн зэвсэгтэй улс гүрэн хүчирхэгт тооцогдож, жижигхэн, ядуу буурай орон байлаа ч цөмийн зэвсэгтэй л бол хэнээс ч айхаа больсон юм. Цөмийн туршилтууд газар авч, улс орнууд үүний эсрэг байгаа ч өөрсдөө энэ зэвсэглэлээ хөгжүүлсээр, хүч чадлаа бусдадаа гайхуулсаар одоогийн ийм хурцадмал байдалд хүрсэн.

Цөмийн зэвсгийг хуулиар хориглох гэрээ хоёр гар гаруйн дараа хэрэгжиж эхлэх юм. Гэрээний дагуу цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулах хориотой. Цөмийн зэвсэг үйлдвэрлэх, турших, энэ зэвсгээр айлган сүрдүүлэхийг хориглосон билээ. 

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.



                                 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголиа(202.9.41.50) 2017 оны 10 сарын 04

АНУ иймл муухай улс

0  |  0
Top