У.Хүрэлсүх: Ажлаа мэдэхгүй төрийн албан хаагчдын толгойг илэхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай танилцуулгыг хийв. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн саналыг тус байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Дараа нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой эсэх асуудлаар  Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулаа. Энэхүү асуултад  тэрбээр хариулахдаа "Цалин нэмэх боломжтой эсэхийг судалж үзнэ. Би нэр дэвшиж байхдаа хэлж байсан. Зудтай жил болж магадгүй.Тиймээс яамдын бүтэц, агентлагууд тайван ажиллах ёстой. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Монгол төрийн хууль зөрчсөн, ажлаа хийж чаддаггүй, хариуцлага алдсан төрийн албан хаагчдын толгойг би илэхгүй. Нийгэмд сахилга бат, хариуцлага дэг журмыг чангатгах зайлшгүй шаардлага тулгарсан байна. Хаа хаанаа ажлын хариуцлага суларсан байна. Эмх замбараагүй байдал бий болсон байна.  Дарга, цэргийн ялгаа ч алга болжээ. Төрийн хуулийг  дээдэлдэг энэ зарчмаа барьж ажилладаг зарчим Монгол төрд суларчээ. Үүнд би анхаарлаа хандуулна" гэлээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(66.181.181.85) 2017 оны 10 сарын 05

NIISLELIIN UDIRDLAGUUDAD ANXAARLAA XANDUULAARAI! XUULI DURMIIN DAGUU BISH XUWI XUNII UZEMJEER ASUUDALD XANDAX NI XEREES XETERCH BNA. NEG L IX SURTALCHILGAA URIA LOOZON BOLSON DARGA NAR BX YM.ARD TUMNII TARXIIG UGAAGAAD ARD NI YU XIIGEED BNA WE? UR DUN, OGOOJIIG NI SUDLAX XEREGTEI BNA,

0  |  0
Tsagdaa(73.239.110.215) 2017 оны 10 сарын 04

Genet bayajsan hurandaa nsriin hurungiig huraaj tetgevrrt ni huuj gsrga.

0  |  0
цэвэрлэ(66.181.179.168) 2017 оны 10 сарын 04

УУЛ УУРХАЙН ЯАМ аа цэвэрлэээээээ

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 10 сарын 04

Хуулииг дээдэл ЦЕГ ЗЦГ дарга нарыг яаралтай хал цагдааг цэвэрлэ ХЗС-Р ХУУЛЬЧ ХҮНИИГ ТАВЬ БЯМБХЦОГТ ШИГ НОВШИИГ ТАВЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ТӨР ХУУЛЬ ХЯНАЛТ ХЯНАЛТААС ГАРЧИХЛАА

0  |  0
ХҮЛЦЭЖ ЧАДАХГҮЙ НЬ(122.201.24.252) 2017 оны 10 сарын 04

Bi yu .... ХҮРЭЛСҮХ ... pizdaa nariig gutal tosloh yostoi gazart ni avaach jinehen turmul uhalsarati. ZORIG shig humuuseer uuriiguu hureeluul

0  |  0
Top