ЯЛАХ ЁСТОЙ ДАЙНЫ “ХАР ШИЛТЭЙ” КОМАНДЛАГЧ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албаа хүлээж авснаас хойш хоёр сарыг үджээ. Энэ хугацаанд тэр өөрийгөө өмнөх дөрвөн Ерөнхийлөгчөөс эрс өөр имижээр таниулж чадаад байна. Х.Баттулга энгийн даруу, үг дуу цөөтэй, эх оронч, үндэсний үзэлтэй Ерөнхийлөгч гэж танигдаж  байна. Хар шил, костюмны дотуур өмссөн хар ноосон цамц түүний энгийнийг илтгэх имиж боллоо. Гарцан дээр иргэддээ зам тавьж, хүлээн зогсож буй дүр төрхийг монголчууд анх удаа л харлаа. Хойд их хөршийнхөө тэргүүний хүндэтгэлийг өөртөө татаж, ихэд дотночилж харилцах ид хавыг социализмын үеэс хойш харсан тохиолдол нь энэ удаа болж таарлаа. Энэ мэт олон эерэг бөгөөд сэтгэлд ойр сэтгэгдэл төрүүлж чадсан Х.Баттулга цаашид ямар бодлого, шийдвэр, үйл ажил сэдэх бол.

Х.Баттулга бол эх оронч, үндэсний үзэлтэй гэдэг нь маргаангүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхийг эс хүсэгч нийгмийн бүхэл бүтэн давхарга бий боловч түүний хийсэн, бүтээсэн, сэдсэн, сэтгэсэн бүхэн үндэсний бахархал, Монголын дархлааг бий болгох зорилгыг агуулдаг.

Өөрийн бизнесээ хүртэл энэ зарчим, ийм зорилгод нийцүүлэн хөгжүүлж ирсэн байдаг. Тэр хэзээ ч мөнгөө ганцаараа идээд, уугаад өнгөрөхийг хүсээгүй гэж өөрөө ярьдаг. Монгол оронд монгол хүн л эзэн нь байх ёстой гэж тунхагладаг. Одоо тэгвэл түүнийгээ ажил хэрэг болгох боломжийг ард түмэн түүний гарт атгуулжээ.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэгэнтээ “Тэр хувийн цагдаатай, тагнуултай, прокурортой, шүүгчтэй, өөрийн харъяаны сайн эрс, гэмт хэрэгтнүүдтэй, намтай, улстөрчидтэй, хэвлэл, радио, телевизтэй. Түүнд байхгүй юм байхгүй” гэж тодорхойлж байсан. Тэгвэл одоо тэр бүхэл бүтэн тусгаар тогтносон улстай болчихоод байна гэж дээрх тодорхойлолтыг дэвэргэж болохоор боломжийг Х.Баттулга эзэмшиж байна.

Тиймд өнгөрсөн хугацаанд хувийн компаниараа дамжуулан хийж чадаж байсан ажлаа улсын хэмжээнд өрнүүлэн цэцэглүүлэх болов уу гэж ард түмэн найдвар тавьж байгаа билээ. Х.Баттулга бизнесмэн байхдаа эх орныхоо ирээдүйд хэрэгтэй, үндэсний бахархлыг сэргээсэн бизнест хөрөнгө оруулдаг байв. Үүнийхээ шанд эх оронч, үндэсний үзэлтэн гэх хатуу дэмжигчдийн бүхэл бүтэн фронтыг талдаа татаж чадсан.

Тэрбээр ард түмнийхээ үндэсний бахархлыг нь сэргээх үүднээс Түмэн хишигтэн, Чингисийн морьт хөшөөг босгосон. Харин үндэсний дархлааг бий болгохын тулд Их Майдар цогцолборыг бүтээхээр зорьж байна. Монголын төр хийж чадаагүй бүтээн байгуулалтыг тэр хийсэн юм. Үнэхээр ч бахархал, дархлаа гэдэг бол аливаа үндэсний оршин тогтнохын үндэс. Их Майдар цогцолборыг бүтээхийн ач холбогдлыг Женко өөрөө тайлбарлахдаа “Буддизм бол бидний дархлаа юм. Миний ойлгож байгаагаар үндэстэн болгоны хувьд шашин нь дархлаа болж байдаг. Дархлаа нь нэг бол улс орон нэгдэнэ. Монгол үндэстэн бахархалгүй, дархлаагүй болж болохгүй. Тиймээс бахархал ба дархлааг нь нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь тэмрэгдэхээр бүтээгээд, босгоод өгье гэж бодсон юм” хэмээн ярьж байлаа. Одоо зарчмаа хэрэгжүүлэх бололцоог түүх түүнд оноожээ.

“Хүний нохой идэхээр өөрийн нохой ид”. Энэ бол Х.Баттулгын зарчим. Хэлдэг үг, хийдэг ажил нь. Бүх бизнесийн эзлэн түрэмгийллээ тэр үүгээр тайлбарладаг. Гадныханд эзлэгдэж буй юм бүхэнд харам ханддаг бизнесмэн байсан. Магадгүй энэ өнцгөөсөө түүний худалдан авалт, хувьчлалууд нь өөртөө бус Монголдоо оруулсан том хөрөнгө оруулалт байж. Социализмын үед барьж босгосон “Max импекс”, “Талх чихэр” зэрэг үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганд нэрвүүлэн дөнгөн данган ажилласан болж, өр зээлэндээ баригдаад байхад Х.Баттулга худалдан авч, босгосон. “Талх чихэр” компанийг гэхэд л эзэмшиж байсан хүмүүс нь “Голомт” банкинд нэг сая 800 мянган долларын барьцаанд тавиад, төлж чадалгүй алдсан байсныг Женко худалдаж авчээ. Тухайн үедээ ажилчдынхаа эхний зургаан сарын цалинг тавьж чадахгүй гэх хэл аманд өртөж байсан ч өндийлгөж чадсан. Томоохон үйлдвэрүүд, нэн ялангуяа хүнсний үйлдвэрүүдээ харийнханд алдахгүй, улс орныхоо аюулгүй байдлыг бодсон алхам байжээ, одоо бодоход.

Тэгвэл өнөөдөр монголчууд Ерөнхийлөгч болсон Х.Баттулгаас энэ эх оронч сэтгэл нь амьдрал дээр хэрхэн буухыг хүлээж байна.

 

Мөн тэрээр “Нам бүрт, цаашлаад салбар бүрт улс төр, бизнесийн бүлэглэл бүрэлдсэн байна. Хамтраад хуйвалдаад явах боломж надад байсан. Улс төрийн эрхийг барьдаг улстөрчид, бизнесийн бүлэглэлийн ард түмнээс нууж хийдэг асуудлыг нь би илчилсэн хүн. Цаашид ч ийм үйлдэлтэй эвлэрэхгүй” гэж ярьж байсан. Хэлсэндээ сууж, хэнтэй л эрх ашгийн өвөр түрийнд орохгүй байх гэж ард түмэн түүнд итгэлээ дайж байна. Түүнийг их баян хүн гэж тооцдог тул эд мөнгөний шунал нь арилж, хор нь гарсан биз гэж бас найддаг. “Би боломжийн хөрөнгө цуглуулсаан. Тиймд зарим нэг өлөн хүн шиг улсын мөнгө, төрийн албан тушаал руу өнгөлзөх шаардлага надад үгүй” гэж хэлж байсан учраас хувийнхаа биш улсынхаа эрх ашгийг тэргүүнд тавих сэтгэлтэйд тооцдог.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүний тухай “Би Х.Баттулгад дургүйдээ биш. Гэхдээ улстөрчийнх нь өнцгөөс харахад түүн шиг сонирхолгүй этгээд байхгүй. Олигтойхон ярьж ч чадахгүй” гэж ярьж байв. Гэтэл Х.Баттулга яг л тэр сонирхолгүй имижээрээ олны анхаарлын төвд байж, бүр тэдэнд таалагдаж чадаад байгаа нь гайхалтай. Үг дуу цөөтэй, хөмсгөө зангидсан дүр төрхтэй, хар цамц, хар шилийг имижээ болгосон Ерөнхийлөгчийг өнөөдөр хүмүүс үзэн ядахгүй байна. Харин ч бүчин авч, дэмжин талархах янзтай байна.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар хүндэтгэлийн жагсаалын өмнө үг хэлэхдээ ч, хэлмэгдэсдийн ар гэрийнхэнд төрийн нэрийн өмнөөс уучлалт хүсэхдээ ч тэр хар цамц, хар шилнээсээ салаагүй. Мафийн толгойлогч маягийн хэв шинж, сүртэй ширүүн төрх нь бага зэрэг шүүмжлэлд өртсөн. Гэвч дийлэнх олонхи нь үүнд ууч хандсан билээ. Х.Баттулга гэх хувь хүний хэнээс ч хараат бус, өөрийнхөөрөө, энгийн гэдгийг илтгэх имижтэй “зодолдох”-ыг олон нийт хүсээгүй. Яль шалихгүй өө хайж, муучилж муутгаж хандахгүй байгаа нь түүнд хэр их итгэж, найдвар тавьж буйн илэрхийлэл юм. Бодлого, шийдвэрээ илүү тодорхой болгож, оновчтой хэрэгжүүлж эхлэхэд шаардлагатай дэмжлэг түүний талд байна гэсэн үг. Хэрвээ Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг эрс өөрчлөн шинэчлэхийг ялах ёстой дайн гэж тооцвол фронт командлагч нь Х.Баттулга юм. Тэгвэл фронтын тэргүүн шугамд яваа хүнд ар талын дэмжлэгээс өөр чухал зүйл үгүй билээ. Монголчуудын итгэл найдварын зүү яг одоо Ерөнхийлөгчийнхөө талд зааж байна. 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 63 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол иргэн(66.181.185.219) 2017 оны 10 сарын 12

МОНГОЛ ЯЛНА АА.. ТУУШТАЙ БАЙ... АМЖИЛТ.

0  |  0
Zochin(150.129.141.80) 2017 оны 10 сарын 12

Zigiin tolgoigoor yavaa uruvtmuur ...

0  |  0
Zochin(202.70.46.213) 2017 оны 10 сарын 11

Uneheer ard tumneeree hundetguulj chadaj bna shuu dee goy goy

0  |  0
зочин(27.123.214.104) 2017 оны 10 сарын 10

Харахад хүртэл сайхан монгол эр хүн

0  |  0
Mongol(194.230.155.184) 2017 оны 10 сарын 06

Doligonono gehed arai l ih yum bishuu? Ha ha ha.

0  |  0
Иргэн(202.9.42.162) 2017 оны 10 сарын 06

17 Чингэлэг .спиртээр ард олноо живүүлж адаг сүүлд ,нь цариг төиөр замаар өр хийлцсэн зальтай этгээд.

0  |  0
сонгогч(202.70.46.235) 2017 оны 10 сарын 05

энэ хурцболд гэдэг пялдагын бичсэнийг уншаад бөөлжих шахлаа.яаж ингэж пялдаганаж чадна вэ?зургийг харвал хулгайч луйварчдын сүрэг явж байна даа пялдагаа.

0  |  0
”;kkkfc(66.181.164.214) 2017 оны 10 сарын 05

yghghjkil

0  |  0
me(75.34.164.163) 2017 оны 10 сарын 05

Suuliin 20jil uls turd baisan humus bugs hulgaichid z enhbold Jenko dorligjob Elbeg bayr batuu” neg burchlen buudaj Baij Mongol deeremchidees salna

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

Gaitai MAN tatvariin huuli oorchlood , nas nemeed uur hyreed suuj l baina tetgevertee garch chadahgui hoishlood ,,,kkk

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

Gaitai MAN tatvariin huuli oorchlood , nas nemeed uur hyreed suuj l baina tetgevertee garch chadahgui hoishlood ,,,kkk

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

Eronhiilogch ard tymend taalagdaj baigaa, engiin baigaa baidal ni hyrtel,,,eronhii said, eronhiilogch 2-t ih amjilt hysie

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

Eronhiilogch ard tymend taalagdaj baigaa, engiin baigaa baidal ni hyrtel,,,eronhii said, eronhiilogch 2-t ih amjilt hysie

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

Eronhiilogch ard tymend taalagdaj baigaa, engiin baigaa baidal ni hyrtel,,,eronhii said, eronhiilogch 2-t ih amjilt hysie

0  |  0
зочин(182.160.0.24) 2017 оны 10 сарын 05

хүлээгээд л байна даа, тэтгэврийн эмгэн

0  |  0
Зочин(103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

0  |  0
Зочин(103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг (У.Хүрэлсүх) нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд (У.Хүрэлсүхэд) бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боло

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг сүйрүүлдэг нууц Америк технологи юм.

0  |  0
Зочин (103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана. Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк техноло

0  |  0
Зочин(103.57.92.47) 2017 оны 10 сарын 05

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

0  |  0
Уншигч (202.70.46.219) 2017 оны 10 сарын 04

Араас чинь хутга шаах гаруудтай цуг алхаж байна. Урдах зам яахав харагдана засаж болно оо. Харин араас довтлох урвагч гарууд хэцүү дээ. Араа мэдэж яваарай. Ерөнхийлөгч өө наадуул чинь хумсаа нуусан хүйтэн гарууд шүү.цаг нь ирвэл хүнийг түлхэж л орхино. Цугтаа зүтгэсэн Энхбаярыгаа там руу түлхэж л орхисон. Хүнийг хүчтэй байх тусам бүчиж аваад л тал талаас нь амьдаар чинь зулгааж хаяндаа. Монгол яг улс мөн үү. аль эсвэл хэдэн баячууд хөрөнгөтнүүд ийн зугаа тоглоомын УЛС уу. Би мэдэх ээ байлаа. Ирээдүй маш бүрхэг байна.

0  |  0
Zochin(202.9.43.3) 2017 оны 10 сарын 04

Hairan 2 sar uy hj bga um boloo dunsger murun gedeg shig l bna daa

0  |  0
zochin(124.158.93.67) 2017 оны 10 сарын 04

Hudlaa bicheed magtaj bgaa hunee alaad bhiin yag unendee bol ard tumen zugeer l ajiglaj goridoj bna gehdee jaahan tiimerhuu n medregdeed l zarim n gonsoij ehelsen gedgiig zuv medeelleer hurgeech bicheechee

0  |  0
Сүржигнээд бай!(103.10.22.69) 2017 оны 10 сарын 04

За мэдэхгүй харж л байя. Ер нь бол нэг их өөдтэй сүрхий гэж харахгүй байгаа. Хэн хэнээсээ дээрдэхээргүй гарууд л бна дөө.

0  |  0
ОРОС ХИЙЦ(202.179.24.235) 2017 оны 10 сарын 04

ОРОС ХИЙЦИЙН ОРИЛОО ЖҮЖИГЧИН.МОНГОЛООР ЭХЛЭЭД ОЙЛГОГДОХООР ЯРЬЖ СУРЦИХ ХЭРЭГТЭЙ.ХУЖААНУУДЫГ АЛ ХЯЫ ДЭЭРЭМД ГЭЖ ХОРИН ЖИЛ ОРИЛЧОХООД ӨӨРӨӨ АЛАХГҮЙ БУСДААР АЛУУЛАХ САНААТАЙ НАЦИСТ.

0  |  0
ZOCHIN(58.7.145.198) 2017 оны 10 сарын 04

ERONHIILOGCH OO. BAYR MEEREN , HUJAA ENHSAIHAN NARIIG ELCHIN SAIDAAS N ERGUULEN TATHAA MARTAAGUI BIZDEE.TER ULSAD N ERONHIILOGCH AILCHILVAL TED YAHIIN BOLOO. OFSHIRTONGUUDIIG MONGOO MONGOLRUUGAA TATAHGUI BOL ONDOR SHIITGEL ONOOH N ZOVSHUU.60 TERBUM INGEED L ZAMHRAH UU. AVILGACHID SHUUH PROKURORTOIGOO HUDALDAGDJEE HOORHII .MANGASNUUD BOLJ.......

0  |  0
Бегс долоогоол(150.129.143.243) 2017 оны 10 сарын 04

Хулгайчид л алхаж байна

0  |  0
zochin(150.129.143.154) 2017 оны 10 сарын 04

amjilt

0  |  0
zochin(150.129.143.154) 2017 оны 10 сарын 04

ard tumen eronhiilogch battulga eronhii said hurelsuhiig demjlee congogdsond bayarlaj bna ard tumniihee itgeliig zutgeleer hariuldag yum shu mongoliin mini ard tumnii buyan zaya oodrog baig

0  |  0
ДОО(202.9.42.202) 2017 оны 10 сарын 04

одооны хүмүүс ийм бичлэгийг ДОЛООХ гэж ярьж бичээд байдаг юм билээ. ёстой нэг долоожээ. ичмээр долоож. өөмнөөс нь ичиж байна.

0  |  0
Цээгий (66.181.184.42) 2017 оны 10 сарын 04

ШУДАРГА ажилаа хиймээр байна еронхийлогч Баттулгаа элбэгдорж Энхболд Баярыг хуч хэрэглэн баривчлах естой шаардаж Байна хэн нь хэн гэдэгийг монголын ард тумэн дэндуу сайн мэднэ шоронд хий амтай болгон хэлдэг юм

0  |  0
Зайлуул !!!(66.181.184.42) 2017 оны 10 сарын 04

Ажилаа хий араа бодож элбэгээ Баяр энхболдыг шоронд хийж тууний ГАР хол бологсодийг шалгаж арга хэмжээ авч ажилаас нь чолоол СЕХ ТЕГ АТГ

0  |  0
Зочин(66.181.184.42) 2017 оны 10 сарын 04

ЕРОНХИЙЛОГЧ БАТТУЛГАА ! Элбэгдоржийг хурдан шорон хий энхболд баяр Луйварчид нийлж монголыг Улам манантуулах санаатай хор найруулж нууцаар уулзаж Байна шоронд хийх естой хэрэгтэнгууд шуу !!!!!!!!

0  |  0
ЭХСалбар(202.21.100.210) 2017 оны 10 сарын 04

Засгийн газраа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхгүй бол сайд та өөрөө нэр хүндгүй болно ш дээ. Жишээлбэл Эрчим Хүчний сайд яахараа Даваасүрэн гэж Тэр эрчим хүчний үйлдвэрт 1 цаг ч ажиллаж үзээгүй шүү. иймд мэргэжлийн инженерүүд хүн биш гэж үздэг намын бодлогоо татвал яасан юм бэ Шинэ сайдаа

0  |  0
Их мэдэгч(66.181.185.178) 2017 оны 10 сарын 04

Их хүлээлт итгэл найдвар хэцүү. Түүнийг алдах ч их амархан. Үнэхээр Манан гэдгийн цаана хүмүүс , нэртэй зүстэй хүмүүс байгаа. Тэднийг нэр устай нь хийсэн нүгэлтэй нь илчилэх байх гэдэг хүлээлт байна

0  |  0
зочин(66.181.165.36) 2017 оны 10 сарын 04

оффширтонгуудыг ялан дийлж улс орондоо эргүүлэн татаж чадвал ёстой жинхэнэ ерөнхийлөгч болно.

0  |  0
Гомбын Батнасан(202.179.31.36) 2017 оны 10 сарын 04

Баттулга, Хүрэлсүх хоёрт эгэл түмний их итгэл, найдвар байна. Үүнээс илүү ямар дэмжлэг хэрэгтэй юм. МАНАН-г арилгаад өг, Авилгачидыг арчаад өг үүнийг л хүсээд байна. Бүү ай.

0  |  0
ard(43.242.241.249) 2017 оны 10 сарын 04

Odoo battulgiin tsag irsen.nusan buunuud dulaan huwtsasaa beldeed bj bai

0  |  0
Хххх(90.197.153.43) 2017 оны 10 сарын 04

Комментуудээ хуртэл захиалгаар бичдэг, сэжиг хурмээр. Ийм юмнууд хэвлэл мэдээлэлд байхад монгол яаж еедлех юм.

0  |  0
Ххх(90.197.153.43) 2017 оны 10 сарын 04

монголд сэтгуулч байдаггуй, дандаа захиалгын бичвэртэнгууд байдаг. Энэ менгеер биеэ худалдаж захиалгаар хасыг цагаан, цагааныг хар болгодог сэтгуулч нэрийг бузарлаж байгаа долдой нарыг хууль муулиар чанглах хэрэгтэй. Эрх челее егч болохгуй. Гужирдлэг, хуурамч мэдээлэлд эрх челее гэж байхгуй биздэ. Энэ зиндаа гэдэг сайт яг биеэ унэлэгч болжээ.

0  |  0
сүх(27.123.214.90) 2017 оны 10 сарын 04

Ерөнхийлөгчөө дэмжиж бна.Төрд шургалсан хулгайч луйварчдад хатуу шийтгэл оноож хариуцлага тооцмоор байна.

0  |  0
Буу Цолмон (103.10.23.123) 2017 оны 10 сарын 04

Ерөнхийлөгчийн өмнө Их хурал Монголд төрд үүрлсэн МАНАН бүлэглэл хэмээх эрх мэдэлтэй гадаадын луйварчин нарын уяны нохой бологсодын том саад би Түүнийг даваж гархад Ард түмний итгэлийг олож 100 хувь дэмжэлгийг нь авах Зоригтой санаачлагтай ажилах Ард түмний хүсэл зорилогын биелэл болох хэргтэй Ард түмний хүсэл зорилог дэмжлэг бол дээд хууль юм Төрийн эзэн бол Ард түмэн

0  |  0
ок ок (103.10.23.190) 2017 оны 10 сарын 04

маш зоригтой байгаарай Хэлсэн үгэндээ хүрвэл дарсан ард түмэн үнэн сонголт хийжээ гж үхтлээ баярлана Таныг алахаас буцахгүй мөнгөжсөн шоронжсон улс төр бизнесийн алуурчид тэдний мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй гэр бүл ах дүү хань хамсаатан нь алхам тутамд яг ианы хажууд инээгэд хутга хор бариад зогсож байгаа шүү

0  |  0
ок ок(103.10.23.190) 2017 оны 10 сарын 04

Би үнэндээ одоо л Ерөнхийлөгчөө танилаа Амжилт дахин амжилт Чуулганы үг Элбэгдоржийн 8 жилийн донгодооноос шал өөр байлаа

0  |  0
sain sain(202.9.41.229) 2017 оны 10 сарын 04

saihan bna aa. Hurelsuh Battulga hoyr hoorondoo ih zohitsoj oilgoltsohoor haragdaj bga.

0  |  0
ard(202.179.11.10) 2017 оны 10 сарын 04

mundag baugaa. Eronhiilegch maani ih engiin daruu. Elbegdorj shig. hudalaa tsetserheed. Shudarga bai gej charlaad l tsaaguur horlin svutgeed. Taktsuulaad baihgvi. Tun dajgvi baigaa shvv

0  |  0
Top