Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг маргааш томилно

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

 МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийн нэрийг тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын бүлгийн зүгээс дэмжээд байна. Төрийн байгуулалтын байнгын хороо мөн түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн.

Маргаашийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Түүний дараагаар шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц болон сайдуудын нэрийг УИХ-д оруулж ирэх ажээ. Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй У.Хүрэлсүх Мэргэжлийн Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. 

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(116.44.154.116) 2017 оны 10 сарын 03

HUTELSUH d AMJILT huse

0  |  0
Иргэн(150.129.142.60) 2017 оны 10 сарын 03

Нэг нөхөр МАХН-г байхгүй болгосон, одоо МАН-г байхгүй болгох юм биш биз?!?!?!

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 10 сарын 03

Хүрэлсүх ардын намын хүн биш шүү уравсан хулгайч намын тэнэгүүдээ .нам татан буугдаж их хурал тарах хэрэгтэй. ан д төрийг өг намын урвагчидаа

0  |  0
Top