АН-ын бүлэг: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “давхар дээлтэй” байхыг зөвшөөрнө

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхтэй  Засгийн газрын бүтцийн талаар санал солилцлоо. Үүний дараа  Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  

Энэ талаар Д.Эрдэнэбат хэлэхдээ “Ерөнхий сайдад нэр дэвшигч, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхтэй үндсэн гурван асуудлаар санал солилцлоо. Нийгэм, эдийн засгийн бодлогын асуудлаар, хууль эрхзүйн орчин болон хууль хяналтын байгууллагыг шинэчлэх шударга ёсны асуудал, Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчим  гэсэн асуудлаар тус тус ярилцлаа. Эдгээр асуудлаар манай бүлгийн гишүүд санал бодлоо хэлсэн.

УИХ  дахь АН-ын бүлэг  Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг түүний багийнх нь хамт дэмжинэ. Гэхдээ асуудал тодохой байх ёстойг бид сануулсан. Давхар, дан дээлний талаар их яригдаж байгаа. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын бодлогод шууд оролцох эрхтэй, УИХ-ын гишүүн биш. Тиймээс Засгийн газрын бүтцэд, чиг үүргийн яамдад  “давхар дээлтэй” сайд томилох асуудлыг  зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Учир нь УИХ-ын бодлого нь  Засгийн газрын бусад ерөнхий  чиг үүргийн бодлоготой уялдах нь зөв юм. Бид хэт туйлшрахгүй. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жил АН-ын Засгийн газар давхар дээлний асуудлыг эсэргүүцэж байсан нь үнэн. Гэвч  өнөөдөр бодит байдал хүнд байгаа учир УИХ-ын бодлого  болон  Засгийн газрын бодлого  нь өөр хоорондоо  уялдах нь зүйтэй гэдэг байр суурийг баримталж байна.

Шинэ Засгийн газар зөв бүтцийг бүрдүүлж, үлдсэн хугацаанд нийгэм, эдийн засгийн бодлогоо авч явах нь чухал юм. Тиймээс Засгийн газрын бүтцийг шинэчилж, Аж үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёл, аялал жуучлал, спортын яамыг тусад нь байгуулах ёстой гэдэг саналаа илэрхийллээ. Энэ Засгийн газар тогтвортой ажиллахын тулд бодлогод захирагдсан бүтцээр явахгүй бол  хуучин Засгийн газар шиг замбараагүй жижиг яамд байгуулах нь алдаа болно гэдгийг мөн хэлсэн” гэлээ. 


Ш.Адъяамаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ts(66.181.160.66) 2017 оны 10 сарын 03

ene asuudald ardchlsan namiin oroltsoo dusliin tudii noloolohgyi 65 uursduu shiidne

0  |  0
Зочин(66.181.179.161) 2017 оны 10 сарын 03

За энэ ч эхнээсээ нэг л бишээ

0  |  0
zochin(112.72.11.105) 2017 оны 10 сарын 03

zul jargahiinhaa umnu badamladag yum

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 10 сарын 03

АН-ынхантай хүзүү сээрээрээ тэврэлдэх хүмүүс ч бишдээ. Хүрэлсүх ийм том намын маш том хүн гэдэгээ одоо болтол ойлгоогүй л будлаад яваамаадаа.

0  |  0
галбаа(202.70.46.217) 2017 оны 10 сарын 03

Хүрэлсүх нэртэйгээр нь АН д ороод Баттулгын заавраар ажилласан дээр yum байна.

0  |  0
aagi(103.11.192.46) 2017 оны 10 сарын 03

battulga tushaal ugch dee

0  |  0
Лалар(66.181.184.103) 2017 оны 10 сарын 03

АН-ын Засгийн газар байгуулчих хэрэгтэй байна. Тэгвэл Х.Тулга, У.Сүх хоёр монголыг гал алдуулахгүй, МАНАН-д төөрөхгүй гар нийлж ажиллана.

0  |  0
Top