Багш нарын цалингийн асуудлаар ХЭН, ЮУ хэлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа тул өнгөрсөн наймдугаар сарын 10-аас эхлэн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардан  улмаар “Багш нарын цалин нэмүүлэх Түр хороо”-г байгуулаад байгаа билээ. 

Багш нар цалин нэмэгдүүлэх  дээрх шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн боловч одоогоор шийдэлтэй хариу аваагүй байгаа юм. Тиймээс өнгөрсөн сарын 21, 26 өдөр улс орон даяар ажил хаялт зарлаж тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн. Тэдний зүгээс цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг тавиад байгаа юм.

Иймээс энэ асуудалд  улс төрчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна. 

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга

Багш, эмч  нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэх боломж бий. Багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Миний бие багш нарын цалин нэмүүлэх шаардлагыг дэмжиж байгаа учир төсөвт тодотгол хийж, зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах шаардлагатай гэж үзэж  байгаа.  МУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад нэр дэвшигч  У.Хүрэлсүх  нартаа багш нарын асуудлаар уулзсан.  Багш нарын цалинг 1.6 сая төгрөгт  биш 1,3 сая төгрөгт  хүргэж болох  тооцооллыг би гаргасан. Ингэхдээ хоёр эх үүсвэрээр мөнгө босгож болно. Нэгдүгээрт, жилд 4 сая цаашлаад 40 саяын төлбөр төлөөд хувийн сургуульд хүүхдээ сургаж байна. 1 саяас дээш төлбөр авч байгаа бол тэдгээр хүүхдийн хувьсах зардлыг төр даахаа болъё. Өөрөөр хэлбэл хувийн сургуулиуд зах зээлийн зарчмаараа явах. Хоёрдугаарт 36 сарын тэтгэмжийг болиулах. Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал,байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь үл ялгаварлана” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр ялгаварлаж байна. Жирийн иргэн ажиллаж ажиллачхаад 36 сарын тэтгэмж авдаггүй атлаа багш нар аваад байдаг. Энэ хуримтлалын мөнгөөр багш нарын цалинг 1,3 сая төгрөгт хүргэх  боломж байна. Ерөнхий сайдыг томилогдохоор энэ талаар албан бичгээр хүргүүлнэ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат

Багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай. Учир нь энэ асуудал зүгээр л багш нарын цалингийн тухай асуудал биш. Монгол Улсын шинэ үеийг бэлдэхэд буюу суурь боловсролын нөхцөл байдал юунаас эхлэх ёстой вэ гэдэгт асуулга өгч байгаа зүйл гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй. Мэдээж цалинг хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байхгүй. Гэхдээ шинэ үеэ бэлдэхэд нөхцөл бололцоо, ур чадварыг бий болгоход уялдуулсан цалингийн шинэчлэл хэрэгтэй байгаа. Боловсролын системийн өөрчлөлтөд хэрэгтэй зүйл гэдэг талаас нь бид харж байгаа. Ерөнхий сайдад нэр дэвшигч энэ талаас нь уг асуудалд хандаасай гэж хүсч байна. 

МУ-ын Ерөнхий сайдад  нэр дэвшигч У.Хүрэлсүх

Багш нарын цалинг нэмэх боломж байвал надад хэлээрэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан 

Боловсролоос мөнгө харамлаж болохгүй. Энэ дэд сайд, агентлаг болгонд тавьсан 2-3 дэд дарга нарыг цомхтгож багш нарын цалинг нэмэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 

 Багш, эмч нарын цалин хөлсийг инфляцтай уялдуулан нэмэх шаардлагатай гэсэн байр суурийг Миний бие УИХ-ын гишүүн болсон өдрөөс тавьж ирсэн. Иймээс багш нарын цалингаа нэмүүлэх асуудлыг 100 хувь дэмжиж байна. Энэ асуудлыг намрын чуулганаар оруулж ирэхийг Засгийн газарт хандаж тавина" 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 

Бид уул уурхайн гэрээнүүдээ харилцан үр ашигтай болгож чадвал цалин, тэтгэвэр, халамжийн асуудлыг шийдээд явах бүрэн боломжтой. Бид  тосгоны хүн амтай улс шүү дээ. Дэлхийд эхний 10-т орох баялагтай.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Багш нарын цалинг нэмэх асуудал дээр Ерөнхий сайд болох гэж байгаа У.Хүрэлсүх боломжгүй гэж тодорхой хариулсан.

Ш.Адъяамаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хар(103.26.195.53) 2017 оны 10 сарын 03

Хүрэлсүхээ чи цалин нэмэх боломжгүй гэж байгаа өөр нэмж чадах хүнийг нь тавиад зайлаад өг битгий гай бол.

0  |  0
Зочин(202.9.40.194) 2017 оны 10 сарын 03

Багш нарын цалинг нэмнэ гэдэг нь хийж гүйцэтгэж чадаагүй дутуу гүйцэтгэлтэй ажлыг 100 хувийн гүйцэтгэлээр цалин өгч гэмт хэрэг үйлдэж байгаагаас ялгаагүй болно. Тэхээр ажлаа буюу сургалтаа хоцрогдолгүй явуулсан багшид нь100% цалин өгөөд бусдыг нь зайлуулаачээ. Багш нарт цэргийхэн шиг аттестатчлал явуулаад тэнцээгүйг нь зайлуул

0  |  0
?(202.9.40.194) 2017 оны 10 сарын 03

Багш хүн цэрэг цагдаа шиг цаг наргүй ажиллаж 24 цагаар харуул манаанд гардаггүй ажлын чөлөө цаг завихтэй ш дээ. Тэгээд 5 жил ажиллаад л бөөн мөнгө бас 36 сарын тэтгэмж авна зуны 3 сар зугаална хичээл эхэлмэгц хүүхдүүдээс хөөрхөн мөнгө хусчих бас бусдыг бодвол боломжтой ажил ш дээ. Үнэндээ хүүхдээ сургуульд оруулахын тулд эцэг эх бид нөгөө хоцрогдол арилгах ЭЕШ-танд бэлтгэх давтлага гээчид бэлтгэх өндөр үнэтэй давтлаганд 7-8 дугаар ангиас нь явуулж байж л сургуулийн бараа харуулахчаан болж байгааг багш нар мэдэж л байгаа ш дээ. Тэхээр сургалтын чанар хоцрогдсон байгаа биз дээ багшмаа нараа

0  |  0
өндөр настан(59.153.87.212) 2017 оны 10 сарын 03

гок-ын бадамсүрэнгийн 7 зөвлөхийг халахад л сардаа 45 сая жилдээ540 сая үүн дээр нэмээд шагнал урамшууллыг нь тооцоход 1 тэрбум элбэг гарна. зөвлөхгүйгээр ажиллаж чадахгүй байгаа бадамсүрэнг яана даа

0  |  0
Өвгөөдөй(66.181.160.55) 2017 оны 10 сарын 03

Монголд багш нараар хязгаарлагдахгүй бүх салбарын ажилтан ажилчин хүнд хамгийн бага цалин өгч зөвхөн долоолгож байгаа тогтолцоог маш богино хугацаанд судалгаа хийж репормын шинжтэй зоримог алхам хийхгүй бол монголд ажил хийх чинь там болж гадаадад залуус минь гарсаар Улс.Монгол минь эзэнгүйрч гадаадынханы хүсээд байгаа эзэнгүй эх орон үлдэх цаг болоход ойртож байна шүү. Цалингаараа сайхан амьдрана гэдэг худлаа учраас Өндөр цалин хангамтай дарга, их хурлын эрх бүхий албан тушаалтан. тэдний хамаатан садангууд нар эх орныхоо газар шороо.баялагыг зарж ард түмнээ ядууруулсаар байна.

0  |  0
Зочин (103.26.193.244) 2017 оны 10 сарын 03

Баасанхүү гишүүн болимоор юм.нэг хормойгоо нөгөө хормойгоо нөхөх тухай ярьж.битгий багш нарыг доромжлоод байгаарай ийм тэнэг зүйл ярьдаг эргүү хүн хэрэггүй шүү.

0  |  0
Gxd(202.131.238.35) 2017 оны 10 сарын 03

Багш нарын цалинг ялгавартайгаар ажилынх нь үр дүнгээр нэмэх хэрэгтэй ,Ажилласан жил гээд л тэтгэвэрээ хүлээж суугаа ахмад хэдэн багш нарт өгчих биш одоо яг хийж байгаа бүтээж байгаа багш нарыгнас харгалзалгүй олж өгөхгүй бол энэ боловсролын тогтолцоо чинь болохоо байлаа.Үнэхээр хүүхдийг сургахын төлөө явж байгаа багш нарыг ахуй нөхцөлөөр нь ч дэмжих хэрэгтэй ,харин цаг өнгөрөөдөг сурган хүмүүжүүлэх сэтгэлгүй орон тоо бөглөсөн нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй заах эрхийг нь ярих нь зөв байх.

0  |  0
Zochin(88.130.50.14) 2017 оны 10 сарын 03

Bagsh nar ajil hayalt, hevlelijn hurluudaa Elbegdorjijn uye hiij chadaagui bj, odoo chono boroonoor gedgeer gajgui hu garanguut dalimduulj bgaa jum shig

0  |  0
Болор(103.26.194.224) 2017 оны 10 сарын 03

Багш нарын цалинг 1200 000 болговол болно дархан эрдэнэт мэтийн газруудыг хотын статустай болгох хэрэгтэй тэгэх юм бол таван жил тутамд авдаг мөнгийг танах хэрэгтэй ажлаа хийгээд цалин авна нэмэгдэл авна тэтгэвэртээ гараад баахан мөнгө авна цалинг нь нэмээд тэтгэмжүүдийг нь бүр мөсөн хасах хэрэгтэй

0  |  0
сэрээч(202.21.101.130) 2017 оны 10 сарын 03

Дэлхийд гайхагдсан 2-3 уурхай ажиллаж байна, 60 сая мал байна, өргөн уудам газар нутаг байна, элдэв халдлага дайралт алга ийм сайхан орны 3 саяхан иргэдээ ядуу гуцуу, өр ширэнд бариулан тарчилааж байгаа төрийн түшээд нэртэй луйварчдаа! нэгийг бодооч бодооч

0  |  0
абөа(202.179.11.10) 2017 оны 10 сарын 03

эрдэнэбатын нам засаг барьж байхдаа л нэмэх ёстой байсан идэж хулгайлж офшоорт хийчхээд одоо боломжгүй гэж хуцхаа больаба

0  |  0
Top