О.Баасанхүү: Өмнө нь сайдаар ажиллаж байсан хүмүүсийг дахин сайдад томилох хэрэггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсч байна. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй” гэдгийг  онцолсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад,  тэрбээр “Би дээрх саналыг дэмжиж байгаа. 1997 онд “Алт” хөтөлбөр хэрэгжихэд 18 мянган тонн алт байсан. Үүнээс хойш 20 жил болоход 18 мянган тонн нь хэвээр байгаа. Энэ нь хулгай дээд цэгтээ хүрснийг харуулж байгаа юм. Нөгөө талаас хууль хяналтын байгууллагууд хатуухан хэлэхэд энэ хулгайг дэмжин ажиллаж байгаа. Уг нь  хүсвэл тэд  илрүүлж чадна. Гал унтраах байдлаар 100 ,200 грамм алт илрүүллээ  л гээд  байдаг. Бид өнөөдөр валютаа бүрдүүлье гэвэл алт дээр суурилж байж л үүнийг бүрдүүлнэ. Өөр гарц алга.

Уул уурхайн бизнес эрхэлдэг сайдуудыг Засгийн газарт оруулахгүй байх  гэдэг дээр нэмээд хэлэхэд хуучин сайд байсан хүмүүсийг дахин сайдад томилох хэрэггүй. Тухайлбал, гурван удаа Хуульзүйн сайд байсан хүн нэг аль эсвэл хоёр дээрээ С.Зоригийн хэргийг илрүүлсэн бол өнөөдөр хэн нь вэ, үнэн үү, худлаа юу гэдэг асуудал гарахгүй  байх байсан. Мөн Сангийн сайдаар ажиллаж байсан хүн тухайн үед санхүүгийн асуудлаа сайжуурлж, Гадаад хэргийн сайд байсан нь гадаад бодлогыг сайжруулсан байсан бол бид 27 жил мөлхөх байсан уу. УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Ард түмэн өөрөө дуучин уу, бүжигчин үү, бөх үү хамаагүй таалагдсан хүнээ л сонгодог. Тэгвэл энэ дотор орж ирсэн УИХ-ын гишүүд нь хариуцлагатай сонголтыг өнөөдөр хийх ёстой. Хариуцлагатай сонголтыг хийж чадах юм бол тэд улстөржихгүй. Мөн сайдуудын томилгоо давхар дээлгүй байя. Үлдсэн хоёрхон жилд маш завгүй ажиллана.  Хууль батлах болоод дээр нь Засгийн газрыг бүрэн хянана. Засгийн газрын гишүүн өөрөө өөрийгөө хянах  боломжгүй” гэсэн юм.

Ш.Адъяамаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.60) 2017 оны 10 сарын 03

Дэмжиж байна.Сэргэлэнг сайн ажилласан гэж боддог.Мөнхбаяр, Дашдорж, Батэрдэнэ горгүй хүмүүс бий бий.

0  |  0
зочин(103.26.195.27) 2017 оны 10 сарын 03

дэмжиж бна

0  |  0
Zochin(94.254.152.183) 2017 оны 10 сарын 02

Baasanxyy gishyyn Shudarga yneniiig xelj Ard tymniixee tuluu ajillaj baina.Mash zyitei.Davxar deelgyi boltsgoo!!!

0  |  0
Зочин(66.181.187.102) 2017 оны 10 сарын 02

Манай засгийн газрын царай гэж нэг инээдэмтэй газар байх юм. Нямдорж.улаан, санжмятав, эрдэнэ дашдорж гэх мэтийн нөхдүүд хэдэн ч удаа сайд болж үзлээ. Тэд монгол улсын хөгжил цэцэглэлтэнд ямар ч хувь нэмэр оруулсангүй. Сайд болонгуутаа энд тэнд шав тавьж тууз хайчилж. Хүн амьтанд баахан шагнал гарлуулж, гадаад дотоодгүй тэнүүчилж .мөнгө шиншилж давхиж байгаад алга болно. Тав дугаар цахигаан станцын шав тавьсны 10 жил. Нефьтийн үйлдвэрврийн шав тавьсны 20 жил.нүүрс тээвэрлэх төмөрзам барих шав тавьсны 7 жил. Дөрөв дүгээр амаржихын шав тавсны 7 жил гэх мэт шав тавьсныг тоолоход барагдахгүй

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

sanal niilj baina, uurhaitai hymyysiig eroosoo ch tord oirtuulj bolohgui , ted chin oorsdiinhoo ashig tusiin tuld l tord orj baigaa irged sereech, shaardlaga taviach ,,er ni huuchin said naraas songoh hyn baihgui shyy !!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

sanal niilj baina, uurhaitai hymyysiig eroosoo ch tord oirtuulj bolohgui , ted chin oorsdiinhoo ashig tusiin tuld l tord orj baigaa irged sereech, shaardlaga taviach ,,er ni huuchin said naraas songoh hyn baihgui shyy !!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

sanal niilj baina, uurhaitai hymyysiig eroosoo ch tord oirtuulj bolohgui , ted chin oorsdiinhoo ashig tusiin tuld l tord orj baigaa irged sereech, shaardlaga taviach ,,er ni huuchin said naraas songoh hyn baihgui shyy !!!!

0  |  0
Top