Д.Эрдэнэбат: Шинэ Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй нэг ч сайд орох ёсгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

Шинэ Засгийн газрын бүтэц болоод  2018 оны төсвийн асуудлаар УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулга авлаа.

Тэрбээр “Шинэ Засгийн газрыг маш шуурхай байгуулах ёстой гэдгийг чуулганы үеэр Ерөнхийлөгч ч хэллээ. Засгийн газрыг байгуулахад шинэ Ерөнхий сайд, Засгийн газарт тавигдах шаардлагын талаар  АН албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Бидний байнгын ярьдаг сэдэв болох ашиг сонирхол, дэд сайд, давхар дээл энэ бүхэнд бид анхаарлаа хандуулна.  Шинэ Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй нэг ч сайд орох ёсгүй. Бид дахин алдаж болохгүй. Хоёр дахь асуудал бол Үндсэн хуулийн асуудал. Үндсэн хуулийг зарчмын хувьд өөрчлөхийг АН дэмжиж байгаа. Гэхдээ ард нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг явуулсны дараа өөрчлөх эсэхийг шийдвэрлэх ёстой. Хөнгөн хуумгай хандаж болохгүй.  

Үндсэн хууль бол нийгмийн зөвшилцөл, улс төрийн намуудын зөвшилцөл зэргийг бүрэн хангаж байж эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэдэг байр суурыг баримталж байгаа. Гурав дахь санаа зовоож байгаа асуудал болох эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран улсын төсвийг 2018 онд яаж гаргах вэ гэдэг өнцгөө бид өөрчлөх ёстой. Багш нар болон төрийн албан хаагчдын цалин урамшуулал  хүссэн асуудалд би санаа зовниж байгаа.  Гэхдээ бид бодит нөхцөл байдлаа эргэн харж шийдвэрээ гаргах нь зөв юм. Мөн төсөв дээр эдийн засгийн бодлогын асуудлаа тодорхой болгох ёстой. 2018 оны төсөв гэлтгүй цаашид улсын эдийн засгийн хөгжлөө ямар суурин бичиг баримт дээр үндэслэн харах вэ гэдгээ сайтар харах хэрэгтэй. Шинэ Засгийн газар бодлогын Засгийн газар байгаасай гэж бид хүсэж байгаа. Ингэснээр Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал гэдгийг баталсан. Энэ үзэл баримтлалд нийцсэн Засгийн газрын бүтцэд зайлшгүй өөрчлөлт хийх ёстой гэдэг шаардлагыг тавина. Энэ чуулганаар төрийн албан хаагчдын эрхзүйн статус болон нийслэлийн эрх зүйн асуудлаар ярилцана. Энэ бол улс орны эдийн засаг болон нутгийн удирдлагатай зайлшгүй холбоотой асуудал учраас АН-ын бүлэг энэ талаар нэгдсэн байр сууриа илэрхийлнэ” гэлээ.

Ш.Адъяамаа

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

byh huuchin said bar ashig sonirholtoi ulsuud

0  |  0
Ядмаа(103.9.90.51) 2017 оны 10 сарын 02

Тэнэг минь чи өөрөө ашиг сонирхолын зөрчилтэй сайд байсан шүү дээ, яасан ичдэггүй амьтан бэ. Та нар төрөөр тоглож ханах болоогүй юм уу?

0  |  0
Top