М.Энхболд: Шинэ Засгийн газрын өмнө өр дарах томоохон сорилт бий шүү

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы үйл ажиллагааг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. 

"Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байна. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай гарлаа. Цаашид энэхүү өсөлт нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Эдгээр нь гадаад дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа үнэлэлт дүгнэлт юм. УИХ нь 2018 оны төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв мөнгөний бодлогоо тогтвортой хадгалан, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санжүүжилтийн хөтөлбөрийг тууштай дэмжих болно.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар огцорсон ч эрх баригч намаас сонгуулийн үеэр өгсөн амлалт, дэвшүүлсэн бодлого хөтөлбөр хэвээр байгаа. Тиймээс төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Засгийн газар огцорсон ч төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр ойлгомжгүй, төрийн байгууллагын сахилга хариуцлага суларч аж ахуй нэгж иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэн байж таарахгүй. Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ Засгийн газрын өмнө шийдвэрлэхүйц хүндрэл бэрхшээл, сорилт их байна. Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй. 2017 оны 8 дугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад дотоод өр 19.8 их наяд буюу ДНБ-ий 73.8 хувьтай тэнцэж байна. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын болон Монгол Улсын өмнө тулгарч буй томоохон сорилт юм. 

Бондын төлбөрийг төлөхдөө гадаад эх үүсвэрээс хөрөнгө татаж, дахин санхүүжүүлэх нь удаан явахгүй арга зам юм. Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн шинэчлэн тодорхойлж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж хуримтлал үүсгэн, бий болгосон хуримтлалаа өрөө дарахад анхаарах шаардлагатай. Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдаг эмзэг байдлыг бууруулах ёстой. Иймд хагас жил тутамд хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүдийн тайланг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж байхаар боллоо" гэв.

Нээлтээ ийнхүү хийсэн намрын чуулган УИХ дахь намуудын бүлэг хуралдсанаар түр завсарлаад байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

hen or hiisen um be ????????

0  |  0
Цэвэр агаар(202.179.26.228) 2017 оны 10 сарын 02

“Бяцхан Төгөл” хотхон нь эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, гүний худагтай, 380-д холбогдсон, явган хүний зам талбай модтой. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Холбоо барих утас: 99118457,91190055 FB хуудас: Бяцхан төгөл хотхон

0  |  0
Top