Бүрдээгүй засагт хүртээлгүй нэр ”наагаад” л...

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 29

      

 Монголын төр хэлтгийгээ засаж, мөрөө тэгшитгэхээр шуударлаа. Намын хэл ам, хэрүүл тэмцэл нэг тийш шийдэгдэж, УИХ дахь МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийг ерөнхий сайдад дэмжихээ 100 хувийн саналаар илэрхийлэв. Түүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ч 100 хувийн дэмжлэг авлаа. Одоо харин УИХ-ын намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдаар түүнийг сонгох эсэх асуудлыг хэлэлцэхэд, тэндээс үзүүлэх дэмжлэг үлдсэн. Харин У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа хүлээж аваагүй байхад олон нийтийн сүлжээгээр танхимын сайд нарыг нь “бүрдүүлчихээд” гоочилж сууна. Гуйвуулга, дайвуулга, хэтрүүлэг давамгайлсан тэдгээр мэдээллүүд шинээр бүрдэх Засгийн газрын эсрэг тавьж байгаа хар хорын сум төдий зүйл аж. Бүрдээгүй Засагт хүртээлгүй нэр наагаад л, сошиалчид маань хийх байхаа олж ядаж байх шиг... 

 Өөрөөр хэлбэл шинээр бүрдэх Засгийн газрын нэр хүндийг ажлаа аваагүй байхад нь унагах тактик төдий л ажил гэнэ. “У.Хүрэлсүхийн Ардын Засгийн сайд нарын нэрс” нэртэй нийтлэл ч харагдана. Нийтлэлд “Ардын” Засаг байгуулах гэж байгаа тухайгаа хэн нэгэнд У.Хүрэлсүх ярьсан гэж туужээ. Тэгээд араас нь хэн, аль яамны сайдад “томилогдсон”-оор нь жагсаачихаж. Тэрээр “Ардын Засгийн газар” байгуулж өвөг дээдэстэйгээ барьцахгүй нь ойлгомжтой. Харин дээрх мэдээлэл ор мөргүй худал зүйл гэдгийг ойрын эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос Хууль зүйн сайдаар томилогдох эсэх тухай нь асуусан сэтгүүлчийн асуултад, “Өнөөдрийг хүртэл би албан тушаалын тухай,  хэнтэй ч юу ч яриагүй.” гэж мэдэгджээ.

 УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах нь тодорхой болчихвол, өөрийн биеэр сайд нараа сонгож багаа бүрдүүлэх аж.  Ер нь ч сошиалын нөхдийн тархиар шинэ Засгийн газрыг бүрдүүлэхгүй гэдэг нь  тодорхой л доо. Засгийн газраа бүрдүүлэхээс нь өмнө түүний эхлээгүй ажлыг “хийлцээд” байгаа нөхөд бол зүгээр л гүтгэгчид гэдгийг уламжилжээ. Засгийн газрын шинэ тэргүүнээр ажиллах шалгуурын олон давааг амжилттай давсан түүний улыг шагайгчид нэг хоёроор тоологдоод дуусахааргүй биз.

   Багш нарын цалинг нэмэх боломжгүйг У.Хүрэлсүх биш, Ж.Эрдэнэбат сайн мэднэ

Үүрэг гүйцэтгэгч Засгийн газрыг “жинхэнэ” байхаас эхлэн яригдсан нэг зүйл бол багш нарын цалингаа нэмүүлэхийн төлөөх тэмцэл, ажил хаялт байв. Тэгэхээр цагш нарын цалинг нэмэх боломжтой, үгүйг У.Хүрэлсүх биш Ж.Эрдэнэбатаар толгойлуулсан мэргэжлийн Засгийн газрын нөхөд сайн мэднэ гэсэн үг. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “мэргэжлийн” Засгийн газрын ХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатын У.Хүрэлсүхэд хаягласан нэгэн “захиас” бол дээрх асуудал юм. Тэрээр багш нарын цалинг нэмэх боломжтойг хэлээд, нэмэхийг шаардсан. Харин түүний хариуд “боломжгүй” гэдэг хариултыг У.Хүрэлсүхээс сонсов.

  Үнэхээр тийм боломж нөхцөл бүрэн байсан бол “мэргэжлийн” Засгийн газрын нөхдийн нэн тэргүүнд биелүүлээд сонгогчдоос, УИХ-ын гишүүдээс  “А” үнэлгээ авч болох алхам энэ байлаа. Даанч тийм боломжгүй учраас дараагийн Засгийн газартаа хаяглан үлдээж, “багш нарын цалин нэмээгүй” гэдэг шантааж болгон ашиглахаар шийдсэн дүр зураг болж харагдаж байгаа юм. Мэдээж багш нарын цалин нэмэх асуудал аль ч Засгийн газрын өмнө тавигдах тулгамсан асуудал байж болох. Харамсалтай нь эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн биш байгааг дээр доргүй мэдэх билээ. Бусадтай адил худлаа амлалт өгөхөөс татгалзсан У.Хүрэлсүхийн буруу ч гэж юу байхав.  

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улс тор судлаач. (66.181.179.142) 2017 оны 10 сарын 02

У.Хурэлсух нь Шадар сайдын ажлыг хийж, Засгийн газрын танхимын нэг гишуун нь болж “Хариуцлагыг хамтран хулээж байснаа” оорийнхоо засгийн газрыг огцруулж, улмаар оорийгоо огцруулчихаад, одоо шинэ засгийн газарт ЕРОНХИЙ САЙД БОЛОХ гээд байгаа нь хир зэрэг шударга явдал вэ? УХАА СОЛИОТОЙ ХУНД ЭРХ МЭДЭЛ ОГЧ,ИЛД БАРИУЛАХ НЬ АЮУЛТАЙ шуу. Унэхээр ХУДАЛ, УНЭН хоер солигдож, МАН нь “Булэглэл”-ийн гарт орчихсон юм уу? ЖУРМЫН НОХОД ОО. ШУДАРГА БАЙЦГААЯ !!!!!!!

0  |  0
Иргэн(27.123.214.91) 2017 оны 09 сарын 30

Ардын нэрийг баастахгуй л байвал сайндаа?! луйварчид бол ард тумний нэр бариад л амин хувьдаа хусчихдагшдээ?! ”Топор”-чдийг харььяадаа?! их увайгуй аашилсаг болохоор нь итгэхэд зэцуу санагдлаг?!

0  |  0
Zochin(202.21.106.163) 2017 оны 09 сарын 30

Hujaa Enhboldiin ugaadasni gulugnuud hulsnii bichvere tuurvisaar l suujiina. Unhii hujastaigaa Minii Mongoloos zailaarai

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 09 сарын 30

Ter MONHBAT HVN. ZABAAD BAIGAA YMUU. ZYRAGTAAR. YRIJ BAISAN. IH L SEHVVN NOHOR BSINA LEE. ISHIG EWEREE URGAHAAR EHUUGEE MORGRNI GEDEGDEE. YU CH HIIGEEGVI BAIJ. BITGII. PEEDEGNEED. BAIGAARAI CHII

0  |  0
Зочин(202.21.106.107) 2017 оны 09 сарын 30

Мэргэжлийн ардын засагтай болох юмсан даа. Зарим дэвшигдэж байгаа нэр ч хэцүү л сонголт , дэд сайдгүй , давхар дээлгүй болчихвол ч МАН ын- өөрчлөлтийг өөрсдөөсөө гэхээс яахав .

0  |  0
Иргэн(202.9.42.43) 2017 оны 09 сарын 30

Эрчим хүчний сайдыг мэргэжлийн хүн тавиарай

0  |  0
иргэн(202.9.43.204) 2017 оны 09 сарын 30

Батмөнх яруу найрагч уг нь онгодоо хөглөж уран бүтээлээ хөглөж байсан нь дээр. Юун ч сайд даргад дуртай золиг вэ. Өөрийгөө амьдралын их сургуулиар сайн бэлд. Огцорлоо гэж омог шараа цацаж олны анхаарлыг татаж яахийм.

0  |  0
ме(27.123.214.87) 2017 оны 09 сарын 29

салбарын сайдуудад эхнээсээ л сэтгэл гонсойлгосон нэрс дуудаж эхэлсэн. Хэрэв худлаа бол сайн л байна. Амбицаа дарж чаддагүй угаалгын дэвүүдийн хоншоорыг тас цохиод өгөөсэй.

0  |  0
Top