Хойд Солонгост үзүүлдэг буцалтгүй тусламжууд зогсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 29

Европын холбооны зүгээс Умард Солонгост олон удаагийн буцалтгүй тусламж үзүүлсээр ирсэн билээ. Европын холбооноос томилогдож газар дээр нь ажиллаад ирсэн мэргэжилтнүүд тус улсын умард болон зүүн мужуудад ургац алдаж үнэхээр хүнд байдалд орно гэж таамаглаж байгаа. Умардынхны худалдааны гол түнш БНХАУ-д мөн ган болж үр тариа нийлүүлж чадахгүй болсон нь өлсгөлөн нүүрлэж магадгүй аж.  Үүн дээр Хойд Солонгост нэгэн таагүй мэдээ байгаа нь тус орныг чиглэх тусламжийн цуваа тасарч эхэлсэн нь юм. Европын  холбооны зүгээс тусламжаа зогсоосон нь дараах шалтгаантай. 

Өнгөрсөн удаагийн хүмүүнлэгийн цувааг үдэн гаргасан Хүмүүнлэгийн комиссар Кристанлин Георгиев “Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг аврахад энэ тусламж зарцуулагдах болно” гэж сэтгэл хөдлөн өгүүлж байв. Тусламжийн зарцуулалтыг НҮБ, ЕХ-ноос томилогдсон ажлын хэсэг бүрэн хянах шийдвэрийг тухайн үед гаргасан бөгөөд “Хэрвээ тусламжийг буруу зарцуулж байгаа гэж үзэх юм бол бид тусламжийг шууд зогсоох эрхтэй” гэж К.Георгиев хэлсэн байлаа. Гэтэл сүүлд томилогдсон тусламжийн барааны хэрэгжилтийг шалгасан ажлын хэсэг муу мэдээтэй ирсэн. Тэд БНАСАУ-д ажиллаад ирснийхээ дараа гаргасан тайландаа “Тусламжийн бараа эзэндээ хүрч чадахгүй байна” гэж дурдсан байна. Хүнсний тусламжийг хуваарилах ёстой дээд болон дунд шатны түшмэдүүд замаас нь “цохичихдог” учраас ингэсэн гэж тэд шууд бичсэн байна.

АНУ цөмийн зэвсгийг бууруулах тухай 2008 оны зургаан талт хэлэлцээрээс Умардууд татгалзсанаас хойш тус улсад үзүүлж байсан хүнсний тусламжаа зогсоожээ. Харин Өмнөд Солонгос хөрш Умардад 2007 оноос хойш хүнсний тусламж үзүүлээгүй байгаа юм. 

 

С.Төгөлдөр

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(112.72.11.108) 2017 оны 09 сарын 30

Omnoduud tuslamj uzuuldeggui yum baihdaa...sonin yumaa neg ugsaanii humuus bdij..iolgohgui yumaa...

0  |  0
Иргэн(66.181.191.38) 2017 оны 09 сарын 29

Одоо Монголчууд л хүнсний тусламж үзүүлэх үлдлээ юү

0  |  0
Top