Твиттертээ урт пост бичих боломжтой

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

Олон нийтийн Твиттер сүлжээндээ урт пост бичих боломжтой болохоор ажиллаж байна. Учир нь постоо 140 үсгийн хэмжээнд багтааж бичдэг байсан. Харин одоо энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэж 280 болох боломжтой болох юм. Учир нь одоо байгаа үсгийн хэмжээ нь олон хэрэглэгчийг нь бухимдуулдаг аж. Мөн тус сүлжээний хэрэглэгчийн тоо буурч байгаа. Энэ үед шинэ хэрэглэгч татахын тулд зохиож буй ажлуудын нэг хэсэг нь байж болох юм.

Харин тус компанийн менежер Ализа Росен хэлэхдээ, “Бид энэхүү төсөлд анхааран ажиллаж байгаа” гэв. Тэрбээр нэмж хэлэхдээ, “Япон, Хятад, Солонгос хэлээр бичих тал дээр туршиж үзэж байгаа. Гэхдээ олон жил хэрэглэсэн хэрэглэгчид маань богино үсгийн хэмжээнд бичих төвөгтэй байсныг ойлгож байна” гэжээ.

Г.Хүслэн 

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top