Ирланд улс ижил хүйстэн Ерөнхийлөгчтэй болж магадгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 10

Ирландын сенатор, ижил хүйстэн Дэвид Норрис Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх марафонд дахин нэгджээ. Тэрбээр өмнө нь нам доторх шалгаруулалтад өрсөлдөж байсан ч секс шуугианд холбогдсоноосоо болоод сайн дураараа бууж өгөөд байсан юм. Ж.Норрис Дублин хотын зөвлөлөөс “Энэхүү нөхөр Ж.Норрис нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд татагалзах зүйлгүй” гэсэн бичиг авчээ. Нийслэлийн дэмжлэгийг авснаар түүний өмнө Ерөнхийлөгч болох ч боломж нээгдэж байгаа юм. 

Ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Норристой өрсөлдөхөр зургаан хүн байгаагийн дотор 1970 оны “Евроконкурс”-ын ялагч, дуучин Дана Роузмари Скаллон, Ирландын бүгд найрамдахчуудын армийн дайчин байсан мартин МакГинесс нар байгаа аж.

Ж.Норристой хайр сэтгэлийн холбоотой байсан гэх израиль эр Эзра Ицхак Нави экс амрагаа 15 настай палестин хүүг хүчирхийлсэн хэмээн мэдэгдэн, шуугиан тарьснаас болж тэрбээр сонгуульд оролцохоос татгалзаад байсан юм. Сүүлд Ж.Норрис Израилийн талд хүсэлт гаргаж, цаадуул нь Эзра Ицхак Навиг “Бусдыг гүтгэсэн” хэргээр хорьсон байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин үзээд алдахаар шийджээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top