Бүтэлгүйтээд байвал амьдралын эдгээр хуулийг мөрд

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

Байнга бүтэлгүйтээд, амьдрал тань нэг л болохгүй байна уу. Тэгвэл хувь заяандаа гомдож суухын оронд амьдралын эдгээр хуулийг мөрд. Асуудал нь танд өөрт чинь ч байгаа юм билүү. Орчлон хорвоод амьдрах хэдэн үндсэн зарчим байдаг аж. Эдгээрийг мэдэхгүй бол байнга бүтэлгүйтэлтэй тулгардаг байна.

Шинэ хэрэгтэй бол хуучнаа хая

Улиг болтол залхаасан зүйлсээ сайн дураараа өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ танд шинэ гутал хэрэгтэй бол хуучнаа хая. Шинэ хувцас хэрэгтэй бол шүүгээгээ сулла. Хуучнаасаа салж байж л шинэ юмтай болно.

Эхлээд төсөөл

Эхлээд та ололт амжилтаа санаандаа төсөөлөн бод. Төгс төгөлдөр төсөөллөө цаасан дээр бичээд хэнд ч бүү үзүүл. Гарын доор хадгалж байгаад үе үе уншиж, баяжуулж, мөрөөдөж бай.

Одоо чадлаа ашигла

Мөрөөдөл, төсөөллөө бодит байдал болгон хувиргахын тулд бүхий л идэвх зүтгэл, хүчин чадал, зөн совингоо ашиглан ажилла.

Бусадтай хуваалц

Та хэн нэгэнд өглөг өгвөл тэр чинь 10 дахин ихсээд буцаж ирдэг. Олсон бүхнээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй.

Аравны нэгийн хууль

Хорвоо ертөнц өөрийн хувийг ямагт авч байдаг. Та олсон бүгдийнхээ аравны нэг хувийг аливаа сайн сайхны төлөө зарцуулж байгаарай. Мөнгө бол үүний нэг хэлбэр. Найрсаг харилцаа, өмөг түшиг, дэмжлэг тусламж бүгд энд багтана.

Бусдыг өршөөж чадахгүй бол өөрөө хохирдог

Бусдыг уучлан өршөөж чаддаггүй хүний оюун бодол үзэн ядалт, хар хороор хучигдсан байдаг. Энэ бүхэн хүнийг дотроос нь идэж, сайн сайхан бүхнийг нь хөөн зайлуулж байдгийг сана.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top