400 голчтой аварга солир дэлхийтэй ойрхон зөржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 22

400 метрийн голчтой 2005 YU55 хэмээх аварга солир  дэлхийд 385 мянган километр ойртож иржээ. Нэг бус эрдэмтэд уг солирыг дэлхийтэй мөргөлдөнө гэсэн таамаглалыг өмнө нь гаргаж байсан ч уг солир мөргөлдөөгүй зөрсөн байна. Хэрвээ мөргөлдсөн бол учруулах хор хөнөөл нь үлэмж байх байжээ. Солирыг дэлхийд ойртох үед Пуэрто Рикогийн Аресибио дахь одон орныг судлах төвөөс Deep Space Network телескопоор ажигласан гэж Space.com-д мэдээлсэн байна. Мөн зарим нэг интернэт сайтаар шууд дамжуулж үзүүлсэн аж.   

2005 YU55 сүүлт одыг нээсэн оныг нь оруулж нэрлэсэн юм. 400 орчим метрийн диаметртэй тус сүүлд од сүүлийн 35 жилийн хугацаанд хамгийн их ойртож ирсэн нь энэ юм байна. 2005 YU55 дараагийн удаа 2075 онд дэлхийд ойртох бөгөөд энэ удаагийнхаас хоёр дахин бага буюу 150 мянган километр зайтай өнгөрөх аж. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хул хайрхан(202.70.34.115) 2017 оны 05 сарын 22

Дэлхийруу ойртоод мөргөлдөх магадлалын онолыг ойролцоогоор 5 - 10 жилийн тогтооно дээрхи хугацаанд аль нэг талаас нь пуужингаар харваж чиглэлийг өөрчлөх боломжтой , дээр нь нэмэж хэлэхэд манай гариг 24 -н цагийн турш хиймэл дагуулын манаанд байдаг юм , жаахан юм ойлгож бич

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 05 сарын 22

medsench yajch chadahgui harj baigaad uheh um baina l daa

0  |  0
зочин(203.91.117.8) 2017 оны 05 сарын 22

Энэ удаад 350,0 2075 онд 150,0, тэгвэл дараагийн удаад нь бараг 0 болох нь ээ хэхэ

0  |  0
одон оронч(103.9.88.162) 2017 оны 05 сарын 22

МЭДЭХГҮЙ БАЙЖ БАЙГААД ҮХЭХ НЬ БАЙНА Ш ДЭЭ

0  |  0
Top