М.Каддафийн асар их хөрөнгийг АНУ хэрхэн зарцуулахаа мэдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

АНУ-ын эрх баригчид Муаммар Каддафийн битүүмжлэгдсэн хөрөнгөнөөс 1.5 тэрбум ам.долларыг Ливийн босогчдод буцалтгүй тусламж болгон шилжүүлж байсан удаатай. Энэ мөнгөний 500 саяыг нь Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулж, 500 саяыг Үндэсний шилжилтийн зөвлөлд шилжүүлсэн аж. Энэ мөнгийг босогчид цалин тавих болон бусад шаардлагатай ажлуудад зарцуулсан гэдэг. Харин үлдсэн 500 саяыг Ливийг шатахуунаар хангах олон улсын санд төвлөрүүлжээ. 

Энэхүү үйл явдал нь М.Каддафигийн асар их хөрөнгө АНУ-ын захиран зарцуулах эрх мэдэлд шилжсэнийг нотолсон юм. Түүний хөрөнгийг АНУ-ын банкуудад царцаах шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн ӨАБНУ эсэргүүцэж байсан билээ. М.Каддафи болон түүний тойрон хүрээлэгчдийн АНУ дахь хөрөнгийг ийн царцаасан бөгөөд тухайн үед 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байв. Түүний хөрөнгийг Европын бараг бүх улс царцаагаад байсан. 30 орчим тэрбум ам.долларын зөвхөн 1.5 саяыг дээрх байдлаар зарцуулсан АНУ үлдсэн хөрөнгийг хэрхэхээ шийдээгүй хэвээр байна. 

 

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kadaffi bol sain hv(59.153.113.89) 2017 оны 04 сарын 30

ter mongiig hudalaa tsartsaasan nereer amerikuud l ashiglaj baigaa daa. kadaffi ooroo mongonii shunalgui hvn baisan ter eh oronoo ard tvmenee sain saihan amidaruulsan.harin teneg arabuud ugaasi ajil hiih durgui zvregeer l suuj baidag ard tvmen dee.tednii tarhiig amerikuud dor ni ardchilil erh choloo yrij ergvvlsen bolobch odoo oorsdoo tamiin amidaralaar amidarch bna.tend irgenii dain l bolj ard tvmen ni omog ugasaa bvleg hotooroi hubaagdaj taltsaj baildaj bna.

0  |  0
od(205.201.255.5) 2017 оны 04 сарын 29

alich gazraas mongo erh medliin toloo uhen hatan zutgej uls eh ornoo hudaldhad belen bielsen chotgor shulam boloh ERH CHOLOONII toloo tsemtsegchid olddog

0  |  0
unen(93.219.165.163) 2017 оны 04 сарын 26

amerikiin gadaadad jvuuldag bodlogo... ulsiin samuuruulj bajlagiin sordog... dahiad 10bn jil bolson bol Kaddafi uls ornoo arabiin emirataas iluu hugjildevshiltei bajn uls bolgoh bdsan

0  |  0
Tjl(43.242.243.112) 2017 оны 04 сарын 26

Liviig samarsan shaltgaanuudiin neg ni ene.

0  |  0
Рдрдрдр(122.201.22.95) 2017 оны 04 сарын 26

Дээрэм, каддафи монгоний шуналгуй Хун байсан. Ливийн хогжил тууний хобби байспн

0  |  0
Top