Тэмээг уйлуулж тэнгэрээс бороо оруулагч

2017 оны 04 сарын 17

Монголын анхны морин хуурын музейг үүсгэн байгуулагч, морин хуур урлаач, ая зохиогч Б.Сүхбаатарын "Тэнгэрийн эгшиг" уран бүтээлийн тайлан тоглолт 4-р сарын 24-ны 19:00 цагт Монгол бөхийн өргөөнөө болох гэж байна.

Тоглолтод МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Ж.Уранчимэг зэрэг дуучид оролцохоос гадна ардын урлагийн "Дөмөн", "Замбитив" хамтлагууд, бие биелээчид оролцох ажээ. 

Уран бүтээлийн тоглолтоос орсон орлого монголын анхны морин хуурын музейг шинэ байртай болгоход бүрэн зориулагдах гэнэ. Тус музейг 1800-иад оны үеийн төмөр цартай Боржигин хуур, баруун монгол түмний Икэл хөгжим тэргүүтэй хуучны үнэт үзмэрүүдээр баяжуулжээ. Сонирхуулахад тоглолт үзэхээр ирэхдээ бөхийн өргөөний үзүүлэнгийн танхимд байрлах музейн үзмэрүүдийн дээжтэй танилцах боломжийг олгох юм байна. 

Тэмээг уйлуулж тэнгэрээс бороо оруулагч ард түмэн дэлхийд ганцхан монгол. Морин хууранд хайртай, дуртай хэн бүхэн нэгэн үдэш морин хуурын хосгүй хөг аялгуугаар сонороо мялааж ховор нандин үнэт үзмэрүүдээр мэлмий юугаа баясгах нээ.

 

А.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top