Морьтон циркийн гайхамшигийг мэдэрцгээе

2017 оны 04 сарын 01

Монголын үндэсний цирк шинэ улирлын тоглолтоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Саяхан шинэ оны эхээр олон улсын циркийг хоёр сарын хугацаанд амжилттай тоглож бар, арслантай тоглолтыг үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Харин энэ удаагийн сурагчдын амралтанд зориулан ээлжит нэгэн сонирхолтой тоглолтыг эхлэхэд бэлэн болоод байна. Монголын үндэсний циркийн алтан манежнаа 11 жилийн дараа “Морьтны гайхамшиг” эргэн тоглогдох гэж байгаагаараа тухайн тоглолт онцлог юм. Морьдыг доод тал нь зургаан сар, жүжигчдийг нь хоёр жил бэлтгэж тоглодгоороо тус үзүүлбэр цаг хугацаа шаардсан хүнд хэцүүд тооцогддог. Морьтны үзүүлбэрээс гадна уран нугаралт, агаарын номер, илбийн үзүүлбэр, дудартай акробат, олс, ташуур, жонглерийн үзүүлбэр, хэрчимт тэнцвэр, шоо,  галын шоу болон хөгжөөн баясгах алиалагч нар ч тоглолтонд оролцохоор бэлтгэлээ базаажээ.

“Морьтон циркийн гайхамшиг” тоглолтын тасалбар 10 000, 15 000 төгрөгний үнэтэй борлуулагдаж байгаагаас гадна Мобикомын 99 Candy болон Юнителийн 100 GG-ээр 50 хувь хөнгөлөлттэй үзэх боломжийг үзэгчиддээ олгож байгаа юм. Тоглолт 4-р сарын 1, 2-нд 14 цаг 30 минутаас, 4-р сарын 3, 4, 5-нд 18 цаг 30 минутаас тус тус тоглогдох бөгөөд билетийг Монголын үндэсний циркийн билетийн касс болон 1900-1950-аар үнэгүй хүргэнэ.

Ингээд та бүхэндээ "Морьтон циркийн гайхамшиг" тоглолтын бэлтгэлийн фото сурвалжлагаас хүргэе. 

 

 

 

 

 

 

Та бүхэн “Морьтон Циркийн Гайхамшиг” тоглолтоо үзэн циркийн гайхамшгаар аялаарай. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг  325522, 95659012, 95659013 дугаараас лавлаж асууна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top