“Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдаанд урьж байна

2017 оны 03 сарын 16

Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар–Хотын соёл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Удирдамжид заагдсан зан чанарууд болон багш нар өөрсдийн шинэ санал, санаачлагыг гаргаж, илтгэлээ боловсруулна. Илтгэлийг 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 19-ний өдөр хүртэл зохион байгуулах юм.

2017-2018 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад шалгарсан илтгэлүүдийн дагуу хичээл заах боломж нөхцөлийг бүрдүүлж, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд энэхүү уралдааны онцлог оршиж байна. Түүнчлэн сурагчдад зөв зан чанар төлөвшүүлэхэд уралдааны гол зорилго оршиж байгаа билээ гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top