Дуурийн дуучин Ч.Бадрал эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 28

ОХУ-д зохиогдсон Дэлхийн алдарт дуурийн дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын наймдугаар уралдааны Тэргүүн байрын шагнал хүртэж, нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдаанд дэлхийн 10 гаруй орны 100 гаруй мэргэжлийн дуучдыг магнайлсан ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал өнөө өглөө эх орондоо ирлээ.

Алдар амжилтын ганзага дүүрэн ирсэн дуучныг ЦДБЭЧ, ҮЖҮНХ-ийн хамт олон, ахан дүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл үлээвэр хөгжмийн сүрлэг аялгуун дор угтан авч, хүндэтгэл үзүүлсэн байна. 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top