Марго Робби ХУРИМЛАЖЭЭ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 23

Залуусын шүтээн болсон Харли Күин, Тарзаны хайртай бүсгүй гээд олон дүрийг бүтээсэн, Холливуудын шинэ дүр төрх гэгддэг жүжигчин Марго Робби энэ сарын 17-нд Том Акерлитай хуримлажээ.

Марго Роббийг Том Акерлитай Австралид нууцаар гэрлэсэн тухай дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж эхлээд байсан юм.

Гэвч Марго Робби, Том Акерли нар хуримынхаа талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байсан билээ. Тэгвэл энэ сарын 19-нд Марго өөрийн Instagram хуудсаараа дамжуулж гэрлэсэн гэдгээ баталж, сүйн бөгжөө харуулсан гэрэл зургийг нийтэлжээ. Мөн http://www.news.com.au/ сайт Марго Роббигийн хуримын даашинзтай зургийг авч чадсан байна.

Том Акерли нь Их Британи гаралтай кино найруулагч юм. Хосууд 2013 онд "Suite Francaise" киноны зураг авалтын үеэр танилцаж, түүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн юм. Мөн Марго Роббийг тун саяхан Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтэй болздог тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байсан. Тэгвэл тэрбээр хайр дурлалдаа үнэнч гэдгээ ийн харууллаа.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top