“Дэлхийн мисс”-ийн титмээ хураалгаж байсан ялагчид

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

"Дэлхийн мисс 2016" тэмцээн энэ сарын 18-нд шилдгүүдээ шалгаруулна. Үүнтэй холбогдуулан 66 жилийн түүхтэй "Дэлхийн мисс" тэмцээнд ямар ямар өвөрмөц сонин үйл явдал болж байсныг онцлон хүргэж байна.

Одоогоос 42 жилийн өмнө буюу 1974 оны ялагч Их Британийн мисс Хэлен Морган хэмээх эмэгтэй "Дэлхийн мисс"-ийн титмийг зүүгээд дөрөвхөн хонсоныхоо дараа титмээ хураалгаж байжээ. Учир нь тэрбээр хүүхэдтэй гэдгээ нуусан байсан гэнэ. 


Тэгвэл дээрхтэй ижил буюу мөн л миссийн титмээ хураалгасан бас нэгэн мисс байсан нь 1980 оны ялагч ХБНГУ-ын мисс Габрелла Брум байжээ. Тэрбээр титэм хүртээд 18 цаг болсныхоо дараа ийнхүү титмээ хураалгасан байна. Учир нь түүний нүцгэн зураг олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдсан ажээ.

Тухайн үед "Дэлхийн мисс" тэмцээний шалгуурт "гэрлээгүй, хүүхэдгүй, нүцгэн зургаа авхуулж байгаагүй ..." гэх мэт багтдаг байжээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top